Apr 24, 2009

Амьдралд нэг л тохиох андууддаа

Бат-Орших багштай нэгдүгээр сургуулын тооны ангийн 2006 оны төгсөлтийнхөнд(Мэдээж дундаас нь шилжиж явсан бүх хүүхдүүд хамаатай болно)

Чадраабал овогтой Ганжавхлангаас

Би энэхүү нийтлэлийг хэн нэгэнд биш ангийнхаа хэн бүхэнд хандаж бичиж байна.
Ертөнцийн өнцөг булан бүрт суралцаж , амьдарч байгаа багын андууд минь амьдрал сайн сэтгэл санаа өөдрөг биз дээ ??? Цагийн салхи биднийг хорь гаргаад шидчихлээ та нарт мэдрэгдэж байна уу ??? Их сургуульд ороод олон олон найз нөхөд хамт олонтой болцгоосон л биз дээ ???

Хаа сайгүй л өөрчлөлт явагдаж байна.Монгол улс маань нэг алхам урагшилж нэг алхам ухарсаар л , Улаанбаатар хот минь очих болгонд л олон олон өндөр байшинтай болж багадаа сонсдог байсан дуунууд улам улам хуучирж бааранд хаяа нэг ороход баахан жоохон хүүхдүүд л бүжиглэх болж.За энэ ч яахав хөгшин өвгөн шиг юм ярихаа больё амьдрал сайхан л байна , цаашдаа бүр ч сайхан байх болно.Учир нь хэрвээ хүсэх юм бол ирээдүйг тийм байлгах чадал боломж бидэнд байна.Харин өнгөрснийг өөрчлөх хүч л бидэнд байхгүй нь харамсалтай юм даа.Тийм болохоор бага насаа , арван жилээ , өнгөрсөн үеэ , алдаа оноогоо , үнэтэй түүхээ тэр чигээр нь сэтгэлдээ хадгалж нандигнаж явах л бидэнд үлдэж дээ.

Би өнөөдөр нэг зүйлд маш их баяртай байна.Би чухан энэ нийтлэлийг 30 нас 40 нас гарсан хойноо биш одоо бичиж байгаадаа л маш их баяртай байна.Учир нь тэр үед би ийм зүйл бичвэл нэгэнт хэтэрхий оройтсон байх ба миний одоо та бүхэнд уриалах гэж байгаа зүйлийг хэн ч хүлээж авахгүй байх байсан байх.

Чи бол миний амьдралын нэг хэсэг юм гээд хэлчихвэл үнэмшилгүй сонсогдож байна уу ??? Тэгвэл түүх бол чиний амьдралын нэг хэсэг гэдэгтэй чи санал нийлдэг үү ??? Бүх юм бидэнд мэдэгдэхгүйгээр маш хурдан өнгөрдөг , өнгөрсөн бүхэн түүх болон үлддэг , ингээд өнгөрсөн амьдрал тэр чигээрээ түүх болон хувирдаг.Тэгэхээр түүх бол амьдралын нэг хэсэг гэдгийн зөв бурууг тооны ангийнхнаас асуух нь илүүц биз ээ.Тэгвэл чи бид хичнээн хугацааг нэг ангид өнгөрөөж , хичнээн сайхан дурсамжуудыг хамтдаа бий болгож , хэдий үнэтэй түүхийг хамтдаа бүтээцгээлээ дээ ??? Энэ бүхэн маань бидний амьдралын нэг хэсэг байгаад зогсохгүй хамгийн үнэтэй хэсэг нь биш гэж үү ??? Чи бид хамтдаа тоо бодож сурч , хамтдаа "Өвлийн шөнө" шүлэг цээжилж , нэг гуанзнаас мантуун бууз идэж өсөөгүй гэж үү ?? Тэгвэл энэ сайхан дурсамж маань зөвхөн дурсамж л болж үлдэх аюул бидэнд нүүрлээд байна.Өнөөдөр бид бараг бие биенийхээ нэрийг л мэдэх төдий болжээ.Ийм болсон нь хэний ч буруу биш.Угаасаа бид 5 ангиасаа шилжиж орж ирсэн , манай багш мэргэжилдээ сайн байснаас хамт олныг удирдах тал дээр тийм ч сайн байгаагүй , маш олон хүүхдүүд дундаас нь шилжиж явсан гэх мэтээр буруу хайвал хаанаас ч олчихно.
Хамгийн гол нь бид одоо хэрхэн энэхүү тарж бутарсан ангиа өөрсдийн чадах хэмжээгээрээ дахиж бүрдүүлэх вэ ?? гэдэг л байна.Би энэхүү хэрвээ сэтгэл л байх аваас маш хялбархан бүтэх ажилд хүн бүр сэтгэлээсээ оролцоосой гэж гуйж байна.Хүн бүр дор дороо өөртэйгөө холбоотой байгаа хүүхдийнхээ талаарх бүх мэдээлэл,утас,мэйл холбоо барих хаягыг энэ сайт дээр үлдээх юм уу эсвэл Цэцболдын мэйл хаяг уруу явуулахыг хүсэж байна.Ингэснээр бид ангийнхаа талаар тодорхой цогц мэдээлэлтэй болох бөгөөд ингэж чадвал цаашдаа ангиараа уулзах , элдэв арга хэмжээ зохиох боломжтой болох юм.Цаашдаа энэхүү уулзалтаа тогтмол хугацаанд байнга зохион байгуулж аль болох олон ангийнхаа хүүхдийг хамруулах хэрэгтэй.Удахгүй бид их сургуулиа төгсөөд амьдрал гэдэг ширүүхэн голыг туулж гарах гэж байна , ганцаараа туулахад хатуухан л самар даа.Харин ангиараа бол ч .... Дэм дэмэндээ дээс эрчиндээ ...

Эцэст нь хэлэхэд энэхүү сайтыг нээж эрхлэн явуулж байгаа Цэцболдын сэтгэл , зүтгэл хоёрыг үнэлэхгүй байхын аргагүй юм.Хэн ч орж ирэхгүй,хүмүүс сүрхий анзаарахгүй байхад хүртэл сайтынхаа төлбөр мөнгийг өөрөөсөө гаргаж одоог хүртэл энэ сайтыг байлгасаар байгааг нь би мэдэх юм байна.Бүгдээрээ Цэцболдынхоо энэхүү ажлыг дэмжиж сэтгэлээсээ идэвхтэй оролцоцгооё.

http://www.hamtdaa.org/ Манай ангийн сайт

Мэндийг мэдэв. 2009.04.24

Хорвоо өөрөө шийтгэдэг


Би өнөө өглөө дугуйгаа авах гэж байгаад хажууд нь байсан өөр нэг дугуйг унагаж орхив.Би бусдын дугуйг унагасан учраас босгож тавих л хэрэгтэй.Гэтэл нэг хөгшин настай эмгэн зам дээр хальтираад уначихлаа гэж бодьё.Уул нь чи асуултгүй эмээд туславал сайнсан , гэхдээ чи заавал туслах ёстой бол биш.Учир нь чи түүнийг түлхэж унагаагаагүй.Нийгмийн ухамсар,хүний хүмүүжил талаас нь харвал эмээд туслах нь зайлшгүй зүйл боловч ,нийгмийн үүрэг хариуцлага талаас нь авч үзвэл хэн нэг хүн эмээ өөрөө хальтирч унасных нь төлөө хариуцлага хүлээх учиргүй юм.Нийгмийн аль ч гишүүн хувь хүн ба олон нийтийн эрх ашигт халдаж болохгүй , үүний адил хэн нэгэнд тус болох ч албагүй.Ялгаа нь эхнийхийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ харин хоёр дахийг нь зөрчвөл хуулийн хариуцлага хүлээхгүй.


Хуулиар бол эцэг эх нь хүүхдээ насанд хүртэл нь асарч хандах үүрэгтэй байдаг , харин хүүхэд нь том болоод эцэг эхээ харж хандахгүй хог дээр хаясан ч болно.

Ядарсан муу ахад чинь хорвоо дээр чамаас өөр хүн үгүй , ахын чинь бие тааруу дээр нь ганц аяга хоол ч авах мөнгө үлдээгүй.Чи л ахдаа туслахгүй бол тэр өлсөж үхнэ,тэгнэ гэдгийг нь ч чи маш сайн мэдэж байгаа.Харин чи бол бэл бэнчинтэй баян чинээлэг хүн.Гэхдээ чи албаар ахдаа туслаагүй.Ах чинь өлсөөд үхчихлээ.

Жинхэнэ алуурчин чухам хэн бэ ????