Nov 8, 2011

Washington анхны бичлэг


За тэхээр ийм байна л даа, яг долоо хоногийн өмнө би төрөлх Улаанбаатар хотдоо зүв зүгээр найзуудтайгаа уулзаад л, ажил эд нар хийгээд л явж байлаа л даа.Харин тэгтэл одоо Вашингтон хотын хаана ч юм нэг дүүрэгт газраар зулж дэвссэн ганц гудаснаас өөр юу ч байхгүй хоосон өрөөнд шалан дээр суучихсан нэг иймэрхүү юм бичээд сууж байдаг.Бас болоогүй ЛАДО гэдэг хэлний коллежийн англи хэлний ангийн оюутан эд нар болцон.Ямар ч байсан орох оронтой, сурах сургуультай, идэх хоолтой догь л амьтан л сууж байна.Нэг бол ингэх үү, нөгөө харийн нутаг давчдаад байна эд нар гээд жаахан агаар салхи, борц эд нар бодонгоо учиргүй майр гунигтай нүдээр хана руу ширтэж сууж муудиймуу.

Заза ер нь бол миний талаар бичих нээх сонин биш л дээ.Харин энэ хавийн амьдрал, сонин хачны талаар Монголд суугаа нөхдүүддээ жаахан сонирхуулвал аягүй зүгээр ч юм шиг. Яагаад гэхээр эндхийнхэн эндээ хэтэрхий уусаад өдөр тутмынх амьдрал өөрсдөд нь сонирхолтой санагдахаа больчихоороо иймэрхүү юм бичье гэсэн ч юу бичихээ мэдэхээ больчихдог юм шиг байгаа юм.Магадгүй над шиг утгаараа шинэков л жаахан мэдрэмжтэй юм бичиж магадгүй.Аая тэгснээ удахгүй би аймар хуучирч эд нар, гэнэт Монголоор ойлгохоо болингуутаа цагаан сараар “Амар байна уу” гэхийг “Have you got easy ?” ооё …

Заза эхний ээлжинд Вашингтон гэдэг бол жаахан удаашрилтай газар.Өндөр байшин эд нар гээд байх юм бараг байхгүй, амьдралын хэмнэл нь тайван амгалан.Аа нээрээ энд тэндгүй биеийн тамирын хувцастай хүмүүс гүйлдэнэ.Мод зүлэг ихтэй, агаар салхи нь аягүй боломжийн шуудхан хэлэхэд энд талын салхи, цэнхэр тэнгэрээ санаж байна гээд уйлаад байгаа хүмүүс бол бүгд ямбатангууд.Та нар тэр Бээжингийн саарал тэнгэр юу гэж бодно, олимпоос хойш бас л сайжирчаад байгаа царай нь тэр ш дээ зайлуул.Миний хувьд бол юм нь жаахан үнэтэй юм байна лээ.Гэхдээ одоо миний баян ядуугаар энэ хотыг дүгнэх нь ч хайшаа юм тээ баянд нь хямдхан, ядууд нь үнэтэй л байдаг байлгүй.Ямар ч байсан дотроо нэг ширхэг өлгүүр ч байхгүй хоосон өрөө сарын 500 доллар гэдэг нь бол азид нэг бүтэн байр хөлсөлчих үнэ л дээ.Харин нэг гоё юм нь айлын хажуу өрөөг хөлсөлж ороход барьцаа эд нар гэж өгдөггүй юм байна лээ, тэгээд бас ихэнхдээ интернэтээр хараад орчих болохоор байр зуучилсны хөлс гэж байхгүй, дээр нь бүүр гэрээ эд нар гэж хийдэггүй юм байна лээ.Тэгтэл Сөүл, Бээжин эд нарт бол барьцаа, байр зуучилсны хөлс гээд бүүр шулаад сорчихдог байхгүй юу, тэрийг нь өгчихсөн хүн чинь хагас жил юм уу жилийн гэрээ дуусахаас нааш тэр байрнаас амар мултарнаа л гэж байхгүй ш дээ.Энд тэгсэн чинь бараг 500 доллараар нэг өрөөнд орж сар амьдарч байгаад дараа сарын эхэнд нь өөр аятайхан байр байвал чемоданаа чирээд л гараад явчиж болохиймшиг байна лээ.Хамгийн гол нь тэр чемоданийг их урлагтай чирэх хэрэгтэй ….

Миний энэ байгаа газар нээрээ майр их Монголтой, яасан гэсэн чинь гэрээс гараад 2 алхахад л Монголчууд тааралдаад бие биентэйгээ “Сайн байна уу” гэж мэндэлцгээдэг.Би нэг бол аймар ингэдиймүү Монгол хүн ирээд “Сайн уу” гэж мэндлэхээр нь өөдөөс нь “I’m sorry ?” ооё.Яагаав нэг баахан бүтэхгүй нөхдүүд гадаадад шоудаж шоудаж ирснээ “Намайг оччоод амаа жимийгээд л суугаад байсан чинь, МОНГОЛЧУУД бүр энд тэндээс татаж чангаасаар байгаад олигтой хэл сургаагүй ” эд нар гээд байдаг ш дээ.

Заза өнөөдөртөө нэг иймэрхүү л байна.
Санаа оноо байвал cb.javkhaa@gmail.com руу мэйл бичээрэй
Rosslyn metro station STARBUCKS