Г: Байж л байна
С: Юундаа бухимдаав ?
Г: Нэг л тийм баригдмал санагдаад уур хүрээд байна.
С: Хэн чи юу ? Эсвэл
…
Г: Зассс мэдэхгүй ээ …
С: Тоохгүй орхичихож болохгүй байгаа юм уу ?
Г: Хэнийг өөрийгөө юу ?
С: Заза чи шал тэнэг юм байна …
Г: Харин яг наадахыг чинь хэлээд байна !
С: Юуг чамайг тэнэг гэдгийг үү ?
Г: За бараг л, ядаж чам шиг ингээд хэлчихдэг хүн байхгүй
бүгд худлаа шалтаг хайдаг болж.
С: Жишээ нь юу гэсэн үг вэ ?
Г: Хүмүүс бид дургүй зүйлээ “Зайл” ч гээд хэлчихэж чадахгүй
аймхай манж мөртлөө худлаа тойрч цэцэрхэн хэн нэгнийг шүүмжлэх болж. Хэн
нэгнийг буруутгасан маш урт тайлбарын ард “Зүгээр түүнд л дургүй” байгаа нь
мэдэгддэг.
С: Хүмүүс чамд дургүй байдаг гэж үү ?
Г: Тэнэг асуулт. Дургүй хүн олон байх нь мэдээж. Худлаа гар,
амбицтай нөхөр, шоучин залуу, улс төрд өөрийгөө бэлдэж байгаа бэртэгчин … Энэ
бол асуудалгүй, энэ бол шудрага тийм биз дээ ? Ингээд шууд хэлчихвэл би хэнээс
ч илүү ойлгоно шд. Аан энэ хүн угаасаа надад дургүй юм байна, тийм учраас миний хийж
байгаа зүйлийг ямар ч зүйл байсан ч дандаа хараар будах гэж оролддог юм байна. Энэ
хүнтэй маргалдах ямар ч хэрэггүй, энэ хүнд асуудлыг ойлгуулах гэж оролдох ч
шаардлагагүй юм байна. Ингээд л болоо, маш амархан хамгийн энгийн. Тэгтэл
худлаа ухаантай хүний дүрд тоглоод л болсон болоогүй худлаа цэцэрхээд л, уушгаа
нээгээд уураа ч гаргачихаж чадахгүй байж мундаг хүний дүрд тоглоцгоогоод л …
3 comments:
"Шүүмжлэлээс хол байхыг хүсвэл юу ч битгий хий, юу ч битгий ярь, хэн ч биш бай ". Тиймээс чи нэг л байрандаа зогсолгүй амьдралдаа ямар нэг зүйлд хүрсэн, хүрэхийн тулд явж байгаа тохиолдолд шүүмжлэлд үргэлж өртөх л болно. Чи дээшээ явах тусам л шүүмжлэл сонсоно. Иймээс шүүмжлэлд өртөхдөө шантарч сэтгэлээр унах биш харин ч баярлаж бахархах хэрэгтэй Jack :))
Post a Comment