Instagram - http://instagram.com/zrameon
Facebook хэтэрхий яншаа санагдсан үед хаяа instagram-г
ашигладаг. Учир нь тэнд хэн нэгнийг муулсан сэтгэгдэл байхгүй, ер нь үсгээр
илэрхийлэгдэх зүйл бага. Тархиа ядраахгүйгээр ганц нэг найзынхаа талаар зурган
мэдээлэл авах, өөрөө бас зураг оруулах, өнгө мөнгийг нь өөрчлөх … Сүүлийн үед
миний instagram ашиглах гол шалтгаан нь GrandmaBetty гэдэг эмээ болоод байгаа
юм. Ердөө 100 гаруй пост оруулсан түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс 600000
гаруй хүн дагаад байгаа билээ. Тэр үнэхээр гайхамшигтай инээдэг бөгөөд хорт
хавдрынхаа эсрэг зоригтой тэмцэж олон хүнд итгэл, урам, хайрыг түгээж байгаа
хүн юм. Түүнд амжилт хүсэж аз жаргал ерөөсөн олон мянган сэтгэгдэл дунд хаяа
миний сэтгэгдэл цохиж явах бөгөөд from Mongolia энэ тэр гэчихсэн тэрүүхэндээ
смайл смайлтай …
Twitter - https://www.facebook.com/zrameon
Twitter ертөнцөнд би яг 370 удаа жив жив хэмээн бор шувуу
нисгэжээ. Twitter-н хувьд миний гол хэрэглээ “Унших” … Ухаантай энэ тэр
гэхээсээ илүү цаг үеийнхээ мэдээллийг хамгийн түрүүнд олон талаас нь самардаж
болох аятайхан талбар шиг санагдсан. Эрх мэдэлтэй мундаг хүмсүүд сэтгүүлч
сонингоор дамжуулахгүй үзэл бодлоо шууд олон нийтэд илэрхийлэн, бусад нь ч
тэднийг зоригтой нь аргагүй “Баалж” гүн амьсгаа авцгаадаг …
Blog - http://ganjak.blogspot.com
Энэ блог руу ороод зүүн гар талд нь байрлах “Архивууд”
цэсийг харах юм бол 2014, 2013, … 2008, 2007 гэж дуусах болно. Энэ нь юу гэсэн
үг вэ гэвэл Ч.Ганжавхлан гэдэг нөхөр аль 7 жилийн өмнөөс л элдэв янзын хэрэгтэй
хэрэггүй юм бичиж суудаг байжээ гэсэн үг юм. Facebook бол үзэл бодлоо
илэрхийлэх шинэ талбар төдий бөгөөд зөвхөн хэлбэр нь өөрчлөгдсөн юм. Угаасаа
SocialNetwork гэдэг зүйл Монголд хүчээ авахаас өмнө Blog, Асуултфорум гэх мэт
зүйлээр л хүмүүс юм бичдэг байсан.
Website - http://www.ganjavkhlan.com
Энэ сайтыг программист мэргэжилтэй нэг сайн найз маань нээж
өгсөн юм. Гэвч одоог хүртэл Blog хөтлөхөөс яг юугаараа ялгаатайг нь би нэг л
сайн ойлгож өгөхгүй байгаа юм.
Ask.fm - http://ask.fm/zrameon
Би Ask-г ашиглаж эхлэхдээ “Бүх асуултанд нь хариулна” энэ
тэр гэж амлалт өгөөгүй. Залхуу хүрсэн, гиеүрсэн үедээ хаяа орж дуртай
асуултандаа хариулдаг. Хүмүүст овог нэрээ бусдаас нуун хэнийг ч хамаагүй
бүдүүлэг, доромж асуултаар булах эрх нь байдаг бол түүнийг нь бусдад харагдуулах
уу хальт хараад инээгээд өнгөрөх үү гэдэг эрх нь надад байдаг учраас их
“Шудрага” хийцтэй App гэж бодогддог.
Wechat, Viber – Яах аргагүй “Мэрзгэр” биднийгээ бодсон
буянтай App гэж боддог !
Facebook - https://www.facebook.com/zrameon
Нуулгүй хэлэхэд анхандаа би Facebook-т их дуртай байлаа. Бие
биенээ танихгүй ч зөвхөн үзэл бодлоороо бусадтай нөхөрлөн дуртай зүйлсээ түүн
дээр постлон инээлдээд өнгөрдөг аятайхан эд санагддаг байв. Харин хүмүүс хэтэрхий
“Туйлширч” эхлэснээс хойш энэ миний хувьд тийм хөгжилтэй зүйл байхаа больсон
юм. Учир утгагүй зааж зөвлөх гэж
оролдох, дүгнэж цэгнэх нь над шиг өөрийнхөөрөө бас зөрүүд хүнд олигтой тохирч
өгөхгүй байлаа. Facebook messenger анх ашигладаг байсан ч хүмүүсийн хэтэрхий
бүдүүлэг, ёс суртанхуунгүй байдал нь “Тээртэй” санагдсан учраас хэр баргийн
тийшээ шагайхаа болсьон билээ. Гэсэн ч сурсан зүйлийг сураар боож болдоггүй
учраас элий балай, хэрэгтэй хэрэггүй юмаа бичсээр … Уул нь хүн элийрч инээж ч
чаддаг, хөмсгөө зангидаж ч бас чаддаг байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж
Facebook дээр байдаг групууд түүний ач тус, хэрвээ зөв ашиглаж чадвал нийгэмд
үзүүлэх нөлөө зэргийг нь хэрхэвч дутуу үнэлж болохгүй л дээ. Хувь хүнийхээ
хувьд л би ингэж бодож явдгаас биш ТББ-н ажил, хүний наймаанаас урьдчилан
сэргийлэх олон нийтийн ажил зэргийг амжилттай явуулахад Facebook хамгийн чухал
үүрэгтэй билээ !
Эцэст бүх SocialNetwork хэрэглэгчиддээ BeHappy дээр нь
жаахан Easy байцгаая л гэж уриалья даа !!!
Ч.Ганжавхлан
2 comments:
Эцэст нь Social network бол зүгээр л бла бла дүр төрх. Хүн амьдрал дээр хэзээ ч Нүүрний номны зураг шигээ хөөрхөн, Жиргээд бичдэг шигээ цэцэн цэлмэг байдаггүй гэдэгтэй л санал нэг болоод байгаа.
Post a Comment