Oct 4, 2008

Би энд бурхангүй шашингүй ертөнцийн талаар ярьж байна.







Ширээн дээр жоом нь ч юм уу бясаа нь ч юм уу бүү мэд нэг амьтан гүйж явна.Би түүнийг бяцалж алахаар хуруугаараа дарж орхив.Үхсэнгүй.Дахиад нэг дарлаа бас л үхсэнгүй.Би түүнийг түр зуур орхин энэ хэдэн мөрийг биччихээд эргээд хартал тэр алга байлаа.Би алаагүй ч тэр удаан наслахгүй биз дээ.Ингэхэд ер нь түүний хувьд амьдрал утга учир гэж байдаг болов уу.Тэр ер нь айна эмээнэ гэж мэддэг болов уу.Би түүний хэзээ ямар үеийнх нь хйисэн үйлийн үр бол ??? Тэр бол өчүүхэн амьтан.Бид ч мөн адил ялгаагүй өчүүхэн амьтад.Үхээд хаашаа одохоо хүн төрөлхтөн одоохондоо олоогүй хэвээрээ л байна.Бүх насаараа бурханд залбирч түүнд шүтэж мөргөнө.Тэгтэл энэ бүхэн зөвхөн тоглоом байвал яах вэ?? Юу ч байхгүй амьдрал тэгээд дуусчихдаг байж болох шүү дээ.Тэгтэл хэрвээ хэн нэг дүрсгүй бурхан зүгээр л сая би тэр бясаагаар тоглодог шиг биднээр тоглож байдаг бол яана.Түгшээг Сэждээд дурлуулан,тэгснээ гэнэт залхуу нь хүрэнгүүтээ тэднийг салгаж Түгшээг автын осолд оруулна,харин энэ үед Сэжидийн ээж гэнэт хүнд өвчнөөр өвдөж,аав нь ажлаас нь халагдана.Ийнхүү түүний гэр бүл, амьдрал гэнэт сүйрэлд орох нь тэр.Харин гэтэл энэ нь тэр дүрсгүй бурхны хувьд зүгээр л нэг зугаа.Тэр бясаа үхчихсэн байлаа ч надад ямар ч хамаагүй би ядаж тэгэхэд нэг тйим баясааг алж билээ эвий хөөрхий гэж өрөвдөх ч үгүй,Үүнтэй адилхан тэр дүрсгүй бурханд ч энэ бүхэн ямар ч хамаа байхгүй.Харин тэр нь бидэнд бүх амьдралын утга учир.Ер нь энэ хорвоод нүгэл буян алийг нь ч үл хайхран зүгээр л юу ч бодолгүй амьдарвал яасан юм бэ ??? Бурхан тэнгэр Будда Христ алийг нь ч үл хайхран. Гурван настай хүүхдийг аав нь хүчирхийлж алж гэнэ , тэгтэл бас хаа нэгэн газар дөнгөж төрөх гэж байгаа нялзрай амьтныг хэн нэг цагаан хувцастай цагаан гартан хурц мэст хайчаар хайчлан сууна , энэ бол бүр уран нь .. Нэг өлгийтэй жаахан хүүхэд нарны өөдөөс хараад инээж байх юм гэнэ,хир суугаагүй ариун сэтгэлээ баясган элдвийг сонирхон харж жаргалтай инээнэ ... Тэгтэл хэн нэг гаж донтон түүний өөдөөс бууны амсар шагайлгаж бахаа хангана .... мэдээж хүүхэд юу ч мэдэхгүй болохоор аанай л бууны өөдөөс хараад улам инээх юм гэнэ .. пис пас пис пас .. сахалтай гаж донтон өвгөн фашист чангаар инээнэ,бах нь ханана .. түй чөтгөр алгад гэж ... тэгтэл эднийг одоо юу гэх вэ ??? Арай үйлийн үр,өмнөх насных нь нүгэл,Есүсийн шалгуур эрхэс дээдсийн зарлиг гэж битгий хэлээрэй дээ эрдэмтэн мэргэд минь.Ямар ч гэм зэм ад чөтгөр нь байсан хүүхдүүд,нялх хүүхдүүд энэнд чинь ямар хамаатай юм бэ ??? Хүн гэдэг угаасаа хамгийн харгис хэрцгий яргачин нүгэлт амьтны аймаг.Бид “Араатан” шиг гэж ирээд л ярьдаг.Гэтэл энэ чинь араатны хувьд бол “Гомдмоор” муухай зүйл юм.Тэд их л бодож хазаж тасчина,архирч хашхирна.....Хүн бол уран цэцэн яргачин .. сонс л доо ... ”Лавдан хэмээх залуугийн хорвоо дээрх ганц мөрөөдөл нь энхрий жаахан охинтой болох байжээ.Тэрээр Будмаа гэдэг болсон алим шиг хөөрхөн бор охинтой гэр бүл болж анхныхаа хүүхдийг олжээ.Аадар бороо шаагин асгасан тэр нэг орой Будмаа Лавдангийн энгэрт наалдан наалинхай хоолойгоор түүнд..Лавдаан .. хайраа,чи бид хоёр охинтой болсон юм шиг байна аа ... хэмээн ичингүйрэн байж хэлэхэд Лавдангын сэтгэлд бороотой өдөр нар мандах шиг болжээ.За жаахан хурдан ярья.Тэнгэр тэднийг гэсгээж түүний хүүхэд зулбасан гэв.Лавдан үүнээс болж сэтгэлээр унан архинд орж бүр гаж донтон болжээ.Донтох донтохдоо бүр насанд хүрээгүй хүүхэдтэй хурьцаж таашаал авах шүү . Түүнийг энэ замд нь Сүхээ гэдэг найз нь уруу татжээ.Тэгтэл нэг өдөр Сүхээ .. За Лавдаан би чамд цэцэг цэврүү шиг 6 настай нэг охин олж өгье .. Даанч жаахан амьтан шүү .. ээ дээ амийг нь тасалчихав аа хэмээн аминчлан захиж гэнэ.Хүлээсэн өдөр ч ирж Лавдан өнөөх охинтой 2 уулхнаа нэг өрөөнд сууж байлаа .. Аа нөгөө чихэр өгнө гэсэн ах чинь энэ үү ?? Хэмээн охин Лавдангийн зүг хөөрхөн алаг нүдээрээ нэг юм горьдсон байдалтай тоомсоргүй харна ... Балданд яагаад ч юм энэ охин өөрийнх нь өмнөх эхнэр Будмаатай чигтэйхэн ижилхэн санагдсан ч архиныхаа халуун хүслийн тачаалдаа бүхнийг умартаж орхиж гэнэ ..... ” за цааш нь би мэдээж ярихгүй.Харин төгсгөл нь түүний Сүхээ гэх найз нь Лавдангийн өстөн байсан бөгөөд.Ийм аргаар олон жилийнхээ хорслыг тайлж сүүлд нь бүх учрыг түүнд захиагаар бичиж тайлбарлажээ..... За юу гэмээр байна даа ??? Энэ зөвхөн маш олон харгислалуудын нэг нь шүү дээ. Чухам Монголд биш ч гэсэн жинхнээсээ ийм явдал болоод өнгөрчээ.Үйлдсэн хүн нь мэдээж хүн.Тэгэхээр хүний дэргэд бидний харгис “Араатан” гэж нэрлэх тэдгээр амьтад ёстой гэмгүй амьтад байгаа биз.Тэд бөндгөр толгойгоо яаж ч гашилгаад хүн шиг ийм “уран нарийн,төгс төгөлдөр” харгис байж чадахгүй шүү дээ.Зөвхөн нь хазаж тасчиж л мэднэ.Үнэхээр зөөлөн,өршөөнгүй бас энэрэнгүй. Ер нь дөнгөж төрсөн гэмгүй нялх хүүхдүүд ч шийтгэгддэг юм бол надад тйим бурхан хэрэггүй тонил цаашаа.Харин хорвоо угаасаа өөрөө ийм харгис юм түүнд дасан зохицож, “чадвал” зориг тэнхээгээрээ давж гарах хэрэгтэй гэвэл надад илүү үнэмшилтэй сонсогдож байна.Би энд бурхангүй шашингүй ертөнцийн талаар ярьж байна.

3 comments:

ntsetsbold said...

Өөрийн бодож байгаа ганц нэг зүйлийг хэлье. Тэр Сэждээгийн байдал дээрээс бурханы зүйлийг бүрэн ойлгож болохоор л байна. Сэждээд бүх юм байсан, бүх юм нь аз жаргалтай байснаа гэнэт бүх юм нь болохоо байж байна. Энэ бол амьдралд байдаг л зүйл л дээ. Эндээс юуг ойлгож болох вэ гэвэл "Өнөөдрийн чиний сайхан гээд байгаа зүйл чинь сайхан биш. Сайхан байлаа ч маш богино хугацаанд. Хорвоо байнга хувирч байдаг нь жам. Энэ хүний амьдрал дээр ч гэсэн жам. Өнөөдөр чи жаргалтай байхад маргааш зовохгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн жаргал чинь маргааш гэхэд алга болж мэдэхээр л байна. Тийм учраас бидний энэ амьдраад байгаа зүйл арай өөрөөр байх ёстой."

Бурхан гэж хий дүртэй зүйл биш. Энэ бол бодит зүйл. Хэрвээ харъя гэвэл аль нэг ганданд очоод харж болно. Тэгвэл бурхан гэж ямар дүр төрхтэй юм бэ гэдгийг харж болно. Мөн бурханыг хаа нэгэн газар байрлаад бидний амьдралыг зохицуулдаг гэж үзэх нь хамгийн буруу хэрэг. Тийм юм бол байхгүй. Угаасаа тэгдэг ч үгүй. Өөрсдийнхөө амьдарлыг бид өөрсдөө л бүтээдэг. Мөн өөрсдөө л сүүдэлдэг. Энэ бол бидний сэтгэлийн гайгаас л болж байгаа хэрэг дээ. Ер нь бол хүн сэтгэлээсээ шууд хамааралтай. Ямар нэгэн үйл хийхдээ эхлээд сэтгэлээр үйлддэг учраас сэтгэлийн үйл л хамгийн их хор хөнөөлтэй. Тиймээс өөрсдийн сэтгэлийг засаж чадвал амьдралаа өөр болгож бас болно.

Жоохон хүүхдүүдийн хувьд гэх юм бол тэд өмнө нь бас л бидэнтэй адил хүмүүс л байсан. Зүгээр л биеэ солиод л үйлийнхээ үрээр энэ хорвоод мэндэлсэн юм. Бага насандаа үхэж байгаа хүүхдүүдийн үхлийг хараад: Хүн хэзээ ч үхнэ болох юм байна гэдгийг ойлгож болно. Хүн үхэхэд шалтгаан нь хэзээ ч бага байдаггүй юм байна гэдгийг бас ойлгож болно. Тэгэхээр хүүхдүүд тийм багадаа тэгээд үхчиж байгаа юм чинь бид ч гэсэн үхэхгүй гэх шалтгаан байхгүй ш дээ. Тийм учраас хүн хэзээ ч, хаана ч, яаж ч үхэж болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

За нөгөө нэг ганж донтонгийн хувьд гэх юм бол бас л нэг жишээ болж болохоор байна. Уруу татдаг нөхөр нь өс санаж яваж байсан байна гэнэ. Мөн бодит явдал гэнэ. Эндээс хүний хуурамч байдлыг ойлгож болно. Чиний найзаа гэж явдаг хүн дайсан чинь байж болно, мөн дайснаа гэж бодож явдаг хүн чинь найз чинь байж болно. Энэ бүгдийг мэдэхэд их хэцүү. Тийм учраас аль аль нь хоосон. Өөрийнх нь хувьд дайсан нь ч бай, найз нь ч бай энэ бүгдийн жинхэнэ чанарыг мэдэхэд хэцүү, бүгд хуурамч байдалтай.

Бурхангүй ертөнц байж болно. Одоо дэлхий дээр маш олон хүн бурхангүй ертөнцөд амьдарч байгаа. Энэ бол хувь хүний ертөнцийг аль өнцгөөс харах эсэхээс л хамаарна.

Бурхантай ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бурхан хаа нэгэн газарт биш, тэдний сэтгэл дотор байдаг юм.

"Бичиснийг чинь уншаад өөрийн бодлыг бичлээ. Эргэцүүлж үзнэ биз ээ."

Bolor Dulambayar said...

ta 2iin bichseniig unshlaa l daa. 2uulaa l uur uuriin uzel bodloo bichsen bna. bi uuriinhuu herendee l burhan shutdeg bolohoor bas yag chamtai 100 huvi sanal niilehgui ch bodoj uzmeer l sanagdlaa. tegehdee bichlegiin chine ungu ayas, helber, jishee ed nar chine uneheer taalagdlaa. bas unshij bgaad urt yum bna geed orhichidog niitleluudiig boduul sonirholtoi yum bna. amjilt husie dahiad iluu uur goyo yumnuud zunduu bicheerei

Anonymous said...

"Бурхантай ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бурхан хаа нэгэн газарт биш, тэдний сэтгэл дотор байдаг юм." ишлэл таалагдлаа. Бурхан гэдэг итгэл үнэмшил хэрэгтэй хүмүүсийн нүсэр олон жилийн хөдөлмөр гэж мэдэрдэг.