Dec 24, 2008

Монголчууд аа бид бүсээ чангалцгаая




Би энэ жил анх удаа Бээжинд нисч ирж билээ.Тэгэхэд онгоцны билет нь 175000 төгрөг байсансан.Одоо тэгтэл вагоноор гэр лүүгээ буцахад 165000 төгрөг болчихдог юм.Сонсохнээ 2010 –оноос наашгүй гэнэ. (би энд эдийн засгийн хямралын талаар ярьж байна л даа) Хятадад сурдаг оюутнуудын хувьд сургалтын төлбөр,байр,хоол гээд бүх юмны үнэ нэмэгдлээ.Өмнө нь “Гайгүй ойрхоон , энүүхэнд 20 юаны л газар ” гэж ярьдаг байсан бол тэр тэр нь 4000 төгрөг болчихжээ. 1000 юань тэнцүү 200000 төгрөг.

Бээжинд юмны үнэ сүрхий огцом өссөн юм алга. Урьдын л адил пийжүү шилтэйгээ 2 юань 5 мо , өндөгтэй хуурсан будаа 7 юань хэвээрээ л байна.Метроны үнэ түрүү жилийг бодвол харин ч үнэ нь буурч хаашаа ч явсан шугам харгалзахгүй 2 юань болсон.Ингээд бодохоор бидиий өдөр тутмын амьдралд сүрхий нөлөөлсөн юм л алга.Өмнө нь ирдэг байсан мөнгө цаг цагтаа , тоо ширхгээрээ , яг таг ирж л байна.Олимпийн дараа байрны үнэ тэнгэрт хадна яанаа гээд л сандарч гүйгээд байсан байрны юм лав огцом нэмэгдсэн юм алга.За за тэгэхээр ер нь юу ч болоогүй л юм байна ш дээ , амьдрал үргэлж сайхнаараа үү лаалаа үү лаалаа ... Байз !!! Гэтэл энэ удаагийн хямрал бидний эцэг эх , асран тэжээгчдийн маань хувьд харин нэлээд хүндээр тусах нь ээ.Төгрөг үнэ цэнээ алдаж, төгрөгний юаньтай харьцах харьцаа огцом өслөө.Доллар ч ялгаагүй 1300 давлаа.Ингэхээр мэдээж зөвхөн Хятадад сурдаг оюутан ч гэлтгүй АНУ болон бусад орнуудад сурдаг оюутнууд, тэдний эцэг эхүүдэд ч мөн л хүндхэн тусах нь.Миний мэдэхээр Хятадад сурдаг ихэнх оюутнуудын эцэг эх нь Хятадтай хамааралтай арилжаа худалдаа хийдэг.Эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчидийн хувьд хамгийн хүнд тусах нь гарцаагүй.Нөлөө мэдээж нь бүх монголын ард түмэн дээр тусна .

Нэг өвлийн куркийг өмнө нь 200 юань буюу 200*170=34000 төгрөгөөр өмнө нь Шижимэнээс авдаг байсан гэвэл тэр нь одоо 200*200=40000 төгрөг.Курткээ 2 нугалан хорооллын лангуундаа 68000 төгрөгөөр тавьдаг байсан гэвэл одоо 80000 төгрөг.Хятад руу ирж бараагаа дарахад өмнө нь 1200 юань буюу 204000 төгрөг хангалттай хүрдэг байсан гэвэл одоо 240000 төгрөг ч багадаж мэдэх нь.Ингэхээр нэмэгдсэн замын зардаа авсан 10 куртэк нэг бүр дээр нь нэмбэл 40000/10=4000 төгрөг. Ингэхээр өнөөх 80000 куртик маань 84000 болно гэсэн үг. Өмнө нь 68000 төгрөг байсан куртик даруй 16000 төгрөгөөр нэмэгдсэнд бухимдсан худалдан авагчид өөр 68000 төгрөг орчим үнэтэй куртик авахаар өөр лангуу руу явж одно.Авчирсан бараа нь зарагдахгүй байгааг анзаарсан наймаачин маань дахин Хятадаас бараа дарахдаа өмнөхөөсөө дутахааргүй загвартай мөртлөө чанараараа арай муу 34000 буюу 170 орчим юаны куртик хайж эхлэнэ.Энэ удаад дахиж авчирсан бараа нь дажгүй зарагдах магадлалтай, гэвч сүүлийн үр дүнд нь хэрэглэгчийн гар дээр чанаргүй бараа очино.Би зөвхөн 200 юаны үнэтэй куртик л ярилаа.Харин сардаа 300000 ширхэгээр нь Шандунг мужаас архиныхаа шилийг татдаг АПУ компани яах бол ??? Архи уухгүй сайн л биз гэж үү ??? Ха ха

За за энэ ч яахав нөхцөл байдал нэгэнт ийм болсон хойно би ийм олон юм яриад ч яах юм.Харин тэгвэл бидний хийж чадах бодит зүйл юу вэ ??? Уул нь миний энэ сэдвийн маань гол санаа нь энэ юм л даа.БИ ЗӨВХӨН ХЭРЭГГҮЙ ЗАРДЛАА БАГАСГАЯ Л ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ ....... Заза би тэгвэл өнөөдрөөс эхлээд хувцсаа ерөөсөө угаахгүй усанд ч орохгүй , өдөрт нэг л хоол иднэ ...... Хөөе хөөе наадах чинь бол биш шүү би чамд ХЭРЭГГҮЙ ЗАРДАЛ гэж байхад ........ , чи ядаж наад тамхинаасаа гарвал таарна.

Dec 18, 2008

Даруухан л амьдаръя (энэ гэхдээ арай өөр өнцгөөс шүү !! )



Энэ улиралд би нийгмийн сэтгэл зүй гэдэг хичээл үзлээ.Бараг юу ч ойлгоогүй л дээ.Адилхан л хичээл юм болохоор хальт шалгалтанд нь бэлдэж л сууна.Энэ цаасан дээр ханзаар “自我效能” гэж бичжээ.Тайлбарыг нь монголоор орчуулбал “Өөрт байгаа бүх чадлаа ашиглан аливаа зүйлийг хийж чадах хамгийн дээд хэмжээг хэмжих хэмжүүр” ..... Монголоор ч ойлгоход төвөгтэй юм.Би тэгэхээр энэ үгийг арай хялбар тайлбарлах гээд үзье.

Миний бодлоор “Аливаа зүйлийг дүгнэхдээ хэн хэдий хугацаанд , хэр их хөдөлмөр гаргаж , хэрхэн бүтээмжтэй ажилласнаар нь дүгнэнэ” гэж байгаа болов уу. Хэхэ уучлаарай хүний хэлснийг учиргүй тайлбарлах гэсэн өөрөө бараг ялгаагүй модон юм биччихэж.

Тэгэхээр ийм байна л даа.Би нэг хятад хэл сурдаг нөхрийг мэдэх юм.Ирээд бараг жил гаруй болж байна уу даа.Нэг өдөр тэгтэл мань эр бүр гутарчихаж , яасан гэсэн ангийнх нь нэг нөхөр хятадаар майлж хуцаад дээр нэмээд бүр инээгээд ханиацан гэнэ.Сонсоод л шууд уйлмаар санагдсийн байх.Амьдрал нэг л харанхуй болж өөртөө ингэж хэлж гэнэ “Хүний үр яаж хэл сурж байгааг хар , тэгтэл чиний байж байгааг ... Лавдаан чи нээрээ арай ч дээ , эцэг эхийнхээ ядарч олсон мөнгийг хайр найргүй ..... ” ..... За за больж үз хөгшөөн би хүртэл өмнөөс чинь санаа зовчлоо бүр.Тэр нөхөр чинь тэгээд хэдэн жил Хятад хэл сурсан юм бэ дээ ??? “НАЙМАН ЖИЛ !!!” , аан !!! Тэр чинь тэгээд юугаа хийж хэлний бэлтгэлд сууж хүн амьтны амьдрах итгэлийг алдуулж суудаг хар лай вэ ??? Чи ч гэсэн чи ганцхан жил сурчихаад тэрэнтэй өөрийгөө харьцуулж гутарч явдаг ёстой таарсан нөхдүүд байна даа.

Даруухан л амьдаръя (энэ гэхдээ арай өөр өнцгөөс шүү !! ) . Зарим нөхдүүд бас их гомдоно.Яасан гэтэл Баабар ерөөсөө аймар бичиж байна гэнэ.Өөрөө нэг юм бичээд хартал ерөөсөө л дөрөвдүгээр ангийн хүүхдийн зохион бичлэг.Тэгээд л гомдоод эхлэнэ шүү дээ. .... Ямар ч авъяас алга , ирээдүйгүй юм байна эд нар ч гэх шиг ....... Тэгэхээр ер нь бол тэрнийхээр 2 ном уншиж хорь ч хүрээгүй яваа өөрөө , хоёр их сургууль төгсөж бараг 20 гаруй жил тасралтгүй бичсэн Баабартай яг адилхан бичихгүй байгаа нь их л гомдмоор зүйл байх нь ээ дээ.Үгүй ер нь адилхан байвал харин шудрага бус биз дээ.Энэ чинь тэгвэл Баабар гомдоно ш дээ.Юманд үе шат гэж бий.Тийм амархан эвлүүлдэг тоглоом өрж байгаа юм шиг хурдан юм гэж байхгүй шүү дээ.Дэгдэж сураагүй байж нисэх гэж оролдсон дэгдээхэй далавчаа хугалаад л дуусна.Библид яагаав нэг үг байдаг даа “Хүн юу тарина тэрийгээ л хураана ” гэж.

Ингээд харахад тэр дээрх үг ер нь “Чи хэрвээ 10 минутанд хамгийн дээд тал нь 30 ханз цээжлэх чадвартай мөртлөө 20 ийг цээжилдэг бол чиний хэмжүүр чинь дунд зэрэг , харин 30 ууланг нь цээжилж чадвал хэмжүүр чинь сайн” гээд л хэлцэн юм биш үү.

Надад Дэн Сяао Пиний хэлсэн нэг үг их таалагддаг юм “Чулууг нь тэмтэрч голыг гатлана”. Энэ маш гүн утга бас түүхийг өөртөө агуулж байгаа учир би сүүлд нь энэ талаах тусад нь бичихээр шиидлээ

2008 оны 12 дугаар сар 18 Чадраабал овогтой Ганжавхлан

Nov 12, 2008

Эмнэлэг



Хөгшөөн өлсөөд яг үнэг гүйцэх нь ийшээ орж нэг юм идчихээд гаръя

Өө тэгье юу идэх вэ хоёулаа ?? Уудагаар нь цуйван гусах уу ???

Өө тэр чинь ёстой янзтай .... Хоёр аяга цайтай

Миний хүү малгай өмсөөд гараарай ...

Ээж ээ,хайран гелдсэн үс муухай болчих гээд байна аа ...

Өнөөдөр би эмнэлэгт дөрөв дахь өдрөө аавыгаа сахиж байна.Эмнэлэг гэдэг буянтай газар юм , гэсэн мөртлөө харгис байшин юм даа.Аав маань Бээжингээр дайрч Энэтхэг явах замдаа хальтарч унаад тархиндаа хөнгөн гэмтэл авчээ.Аз болоход би Бээжинд сурдаг болохоороо өөрөө аавыгаа сахиж сууна.Эмнэлэгт 4 хоноход 6000 юань,сая гаруй төгрөг гарчээ.Сингапур,Япон мэтийн орнуудтай харьцуулахад энэ бол хэд дахин хямдхан үнэ л дээ, гэтэл бидний хувьд бол бас чамгүй л мөнгө.Энэтхэг,Африкийн орнуудад харин энэ бол тэнгэрт хадсан үнэ.Аль ч улс байсан, ямар ч үнэтэй байсан харсаар байтал нүдэн чинь төрүүлж өсгөсөн эцэг эхийн чинь нэг нь зовж шаналаад хэвтэж байвал хэн ч сүүлийн ганцаа шавхах л болно.Гарцаа байхгүй тэгэх хүн олон байгаасай.Чиний халааснаас сарын чинь цалин сараар биш өдөр өдрөөр урсана.Чиний ядуу зүдүү амьдрал,аргагүй байдал тэр эмнэлгийн хэнбугайд ч хамаа байхгүй.Тэр нь ч зөв.Учир нь ийм хүмүүс хэтэрхий олон.Хүн бүрт туславал эмнэлэг хүнээ эмчилж чадахаа болиход хүрнэ.Хүн гэдэг амьтан мөнгөний төлөө насан туршдаа бүх юмаа золиосонд гарган зүтгэнэ,юм бүхний түрүүнд эрүүл мэндээ золиосонд гаргана.Харин эцэст нь бүх олсон мөнгөө эмчилгээнд зориулна.Химийн хортой үйлдвэрт ажиллахад энгийн үйлдвэрт ажиллахаас бараг нэг дахин илүү цалин авна.Ихэнхдээ залуучууд үүнийг нь хийнэ.”Аа яадаг юм залуу хүн яав л гэж”....

Миний аав 4 жилийн дараа 50 нас хүрлээ.Наснаасаа хэт залуу харагддаг аавыгаа 50 хүрнэ гэхээр итгэхэд хэцүү санагдаж билээ.Би өмнө нь 50 настай хөгшнийг өвөө гэж боддог байлаа.Манайд бол өвөө л гэдэг л дээ.Угаасаа монголчууд дундажаар 60 гаруй л насладаг улс юм чинь.Гэтэл Япон,Англид үүнийг бол эд юм хийдэг насандаа дээрээ яваа гэх юм. ”Үхсэн ч махаа зулгааж,сүүтэй цайгаа ууж байгаад л үхнэ дээ” гэж зарим хүн үнэнээсээ ч яриад байгаа юм уу,нэг бол гайхуулаад ч байгаамуу их л бахархаж ярих юм.Амьд явах 10 жилийн насаа мах,сүүхэнд л өгчих юм даа.

Энэ хэдэн мөрийг бичсэн минь ердөө ганц л зорилготой билээ.Хайртай эцэг эх,ах дүү,найз нөхөд,ирээдүйн үр хүүхэд эхнэр нөхөр за яахав бас өөрийнхөө төлөө өнөөдөр бага залуугаасаа эрүүл мэнддээ анхаарцгаая.

20 настай сайн сэтгэлт нэгэн залуугааас ......

“Жүжиг”



Өвлийн хүйтэн шөнө хүүрийн газар очиж үзээрэй.Тэнд чөтгөр шулам,сүнс хий үзэгдэл аль нь ч байхгүй.Тэнд нэг л юм байгаа.Энэ бол мөнх бус ертөнц.Тийм ээ та тэр газраас хорвоо ертөнц мөнх бус гэдгийг олж мэдэх болно.Найз минь чи өнөөдөр яг юунд санаа зовж,сэтгэлээ шаналгана вэ ??? Мөнгө,сургууль,ажил төрөл үү ??? Эсвэл чиний шунал чинь чамайг өнөөдөр зовоож байна уу ??? Хүссэн хүсээгүй чи маш хурдан бүх юмаа орхин,хүйтэн салхи салхилсан энэ зэхүүн өвлийн шөнө юу ч болоогүй мэт чимээгүйхэн дүнсийх эдгээр чулуудын аль нэгэнтэй нь хаяа холбох болно.Чи тэр үед энэ чулуунуудтай нэг зүйлээрээ маш адилхан байх болно.Юу гээч ?? Энэ чулуунууд шөнө бүр нэг зүйлд харамсан чулуун нулимс унагацгаадаг.Тийм ээ тэд нэг зүйлийг ор тас мартсандаа харамсаж ингэж уйлдаг юм.Тэр бол хорвоо дээр хамгийн хайртай хүмүүсээ хайрлахаа мартсан явдал юм. Яана аа ??? Хүүхэддээ сайхан амьдрал эд хөрөнгө үлдээх гэж насаараа зүтгэжээ,бүр сөхөрч унатлаа зүтгэж, гэтэл хүүхдээ хайрлахаа мартчихаж.Эцэг эхийнхээ ачийг хариулахаар зориг шулуудан алсын замд гарчээ,энэ л жинхэнэ жаргал мөн гээд халтар мөнгө тэврээд иртэл харин буурлууд минь чулуу болж хувирсан байлаа.Тэгээд энэ газар ирснийхээ дараа сая санаад цурхиран уйлж байгаа нь энэ.Далай дотор ургасан сарнай цэцэг хатаж үхэх үед далай нулимсандаа согтон уйлах мэт.

Байз.Та нар ингэхэд ямар нэг юм мартаад байгаа юм биш биз ???Харин би бол байнга мартаж явж ээ.Бүр алхам тутамдаа,гишгэх тоолондоо.Найз найз гэчихээд найзуудаа мартаж явж.Хайртай хайртай гэчихээд найз охиноо тэврэхээ мартчихаж.Ганц хүү нь ганц хүү нь гэчихээд ээж рүүгээ ганц утсаар яриагүй л явна.Би сайн найзуудтай.Бид уудаг,уулздаг,утсаар ярьдаг тийм ээ бид байнга холбоотой л байдаг.Гэхдээ үнэн сэтгэлийн үгсээ хуваалцахаа мартчихаж.Зүгээр л өглөө хичээлдээ явахдаа түлхүүрээ ширээн дээрээ мартаад явчихдаг шиг үүнийг мартаж орхиж.Гэтэл энэнгүйгээр хэн ч сайн найзууд биш.Тийм ээ би найзуудаа мартчихсан байсан байна.

Өнөөдөр сайн найзууд минь энд цуглажээ.Үнэнээсээ ярья найз нь.Сайхан буу халъя.Хорвоо гэдэг жүжгийнхээ тайзнаас түр бууж ирлээ.Нүүрнээсээ багаа авч өөдгүй ч гэсэн үнэн төрхөндөө орох хэрэгтэй болж.

Өнөөдөр юу ч битгий бод уух нь уусан шиг ууцгаа,ярих нь ярьсан шиг ярьцгаая.Бүгд жүжгийнхээ тайзнаас түр зуур буугаад ир.Тайзны ар талын жижигхэн ширээ тойрч суугаад түр зуур завсарлацгааж байна гэж бодоцгооё.Багаа аваад ширээн дээрээ тавьчих,будгаа арилгаад нүүрээ угаачих.Дараагийн жүжиг эхэлтэл түр зуур амарцгаая.Жүжгийнхээ талаар ч юм уу,юуны ч талаар юм үнэнээсээ ярилцацгаая.Яадгийн хамаагүй тэнэгтье,бүүр бүжиглье л дээ.Ер нь үзэгчид бол новшнууд гээд хэлцэн ч яадаг юм.Тэртээ тэргүй биднийг одоо хэн ч харахгүй,хэн ч сонсохгүй.Энд сайн хүн хэрэггүй ээ, хоншоортой найз, жинхэнэ эр хүн,бусдыг хайрлаж өрөвддөг ер нь аль нь ч хэрэггүй.Энд зөвхөн байгаагаараа байгаа хүн л хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол явж жүжгийнхээ аль нэг дүрд тоглосон нь дээр.Муу нь ч байсан хэрэгтэй.Адгийн новш байсан ч хэрэгтэй.Хэрвээ “Чи” л мөн бол бүгд хэрэгтэй.Зөвхөн бусдад л сайхан харагдахын төлөө өмсдөг гоё ганган хувцсаа бүгдийг нь одоо үүдэнд тайлаад тавьчих.Бусдад таалагдах гэж гаргадаг үнэнч,шудрага,энгийн,хатуу,энхрий ялдам зангаа бүгдийг нь ялгаагүй тэнд хая.Маш богинохон хугацаанд ч гэсэн хүн байх боломж өөрсдөдөө олгоцгооё.Учир нь хорвоо гэдэг өөрөө жүжиг юм.Харин хүн бид бүгд жүжигчид билээ.Энэ жүжигт хэн чадварлаг тоглосон нь азтай,жаргалтайд тооцогдоно.Ялгаагүй тэд ч өөрсдийгөө тэгэж бодно.Харин хэн ч жүжиг удахгүй төгсөнө гэдгийг мэдсээр байж түүний талаар бодохыг үл хүснэ.Хүүхэд анх төрөхдөө хүнээрээ төрдөг ажээ.Тийм учраас тэд өчүүхэн ч жүжиглэж чаддаггүй.Харин томрох тусам түүнийг бага багаар жүжигт сургана.Өдий том болчихоод”Хүн” ээсээ салж чаддаггүй,муухан жүжиглэдэг нэгнийг гадарладаг зарим нь “хүн” , бусад нь харин “адгийн новш” гэнэ

Хэн нэг нь буруу ойлгох вий.Би энд “Жүжиг” , хуурамч зан бол буруу муу муухай гэж огт хэлээгүй шүү.Би өөрөө ч дэндүү жүжигчин бөгөөд учир нь энэнгүйгээр бидний энэ хорвоо өөрөө утгагүй зүйл юм.

За энэ яахав би ярих гэж байсан юмнаасаа хазайчихлаа.Та бүхэнд би саяхан тоглосон хэдэн жүжгийнхээ сониноос хуваалцъя.

”Найз” гэдэг богинохон жүжигт тоглолоо би.Энэ жүжигт миний үүрэг бол түүний хамгийн сайн найз нь болох юм л даа.Танилцаад би түүнтэй ганц шил юм хувааж уулаа,архины мөнгийг нь өөрөөсөө төлж “Анд минь чамтай танилцсандаа баяртай байна” гэж хэлээд их л бодлогшронгүй царай гаргаж үзлээ, тэр намайг дажгүй эр хүн гэх юм ?? Хэрэгтэй үед нь түүнд мөнгө зээлүүллээ “Хэзээ ч эргүүлж өгч болно,найзуудын хооронд битгий санаа зов” гэж хэлээд хөнгөхөн инээмсэглэл хавчуулж үзлээ , тэр намайг хоншоортой найз гэх юм ?? Найз охиноосоо салаад хэцүү байх үед нь тайтгаруулж хамт байж өглөө,ихэд зовж шаналж байгаа дүр үзүүлэн “Үүнээс сайхан нь чамайг гээд ирнэ,эр хүн ийм юманд толгой гудайхгүй шүү” гэж хэлээд мөрөн дээр нь алгадлаа , одоо түүний хувьд би хамгийн сайн найз нь.Яахав оногдсон дүртээ дажгүй л тоглочих шиг боллоо.Хэхэ жүжиг юм чинь дээ.Тэгвэл жинхэнэ найз гэж юу юм бэ ??? Би нэг сайхан томъёолох гээд үзье.

Надад бол тайзны ард найз байж чаддаг андууд бол жинхэнэ найз билээ.Адгийн новш байж чадсаных нь төлөө түүнийг найзаа гэж итгэдэг бол тэр нь жинхэнэ найзын сэтгэл билээ.Учир нь тэр зөвхөн чиний л өмнө муугаа сайнаар халхлаагүй учраас чи түүний бүх муу муухайг уучлах ёстой.Зөвхөн байгаагаараа л байсных нь төлөө түүнийг ер нь тэврээд үнссэн ч яадаг юм

Дараахан нь “Сургууль” гэдэг жаахан гунигтай жүжигт тоглолоо.Нэлээд ур чадвар шаардсан жүжиг л дээ.Сургууль хэмээх энэ байшинд би “сурч” байгаагаар жүжиглэнэ.Хэсэг зүйл цээжилнэ,уншина ... тэгээд шууд тэрийгээ мартана. Тэгснээ үүнийгээ өөрөө өөртөө “энэ бол боловсрол” гэж итгүүлнэ. Энэ нь жүжгийн хамгийн хэцүү хэсэг нь.Гэхдээ сайн бэлдээд байвал аяндаа сурна,чаддаг болно.Тэнд бас хэсэг нөхдүүд өөрсдийгөө багшийн дүрд бэлдэнэ.Тэдний дүр нэлээд хэцүүд тооцогдоно.Учир нь тэд өөрсдийнхөө зааж байгаа зүйлийг сурагчид “сурч” байгаа гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй, тэрүүгээр барахгүй “Энэ бол та нарыг амьдралд маш чухал юм,та нар сайн сурч чадвал сайхан амьдрана” гэдэг хэсгийг ямар ч нүүрний хувиралгүй хэлэх хэрэгтэй.Төсөөл л дөө.энгийн хүн үүнийг чадна гэж үү ?? Үүнд аявъас хэрэгтэй.Зарим жүжигтээ хэтэрхий орчихсон нь “муу” аваад уйлж үзнэ.Хөөрхийс удахгүй жүжиг төгсөнө гэдгийн түр мартсанд тэдний буруу ч гэж юу байх вэ дээ.Гэтэл үүнийг огт мэддэггүй мэдрэл нөхдүүд ч их тааралдана.

Бидний ихэнх нь авяастай үгүйгээс үл хамааран “хайр”-ын жүжигт тоглоно.Энэ жүжигт үе үед өөр өөрөөр тайлбарлагдаж ирсэн,хүн бүрт янз бүрээр мэдрэгдэх нэг зүйлийн мэдрэмжийг “хайр” хэмээн нэрлэж даанч дураараа нулимацгаана.Бүр хахаж цацан тургицгаана.Ингэх тусам энэ үг үнэ цэнээ алдаж,хараалаас ялгаагүй сонсогдоно.Уулзаад гурав хоноогүй хайртай гэх.учраад гучин жилийн дараа хайртай гэх үндсэндээ нэг үгээр илэрхийлэгдэнэ.Унтаж хэвтэхийн хүсэлд эр эм хоёулаа л ялгаагүй автан бие биен рүүгээ тачаадан тэмүүлнэ.Тэгтэл хурьцал бүрийн өмнө худлаа жүжиг тавигдана.Үүнийг монголоор “найрах” ч гэх.Энэ жүжигт аанай л нөгөө “хайр” тууж л явна.

Харин миний бодол бол ийм байна.

Өмнө нь би сүмд явдаг байлаа.Дөнгөж хоёр дахь удаагаа л очиж байсан санагдаж байна,тэр өдөр номлогч үнэхээр уран үнэмшилтэй ярьж гэнэт энд тэндгүй хүн болгон уйлж,орилж,залбирч эхэллээ.Нэг мэдсэн би уйлж байх юм.Бүр мэлмэрүүлээд шүү дээ.Хэрэв энэ үед хэн нэг хүн гаднаас намайг харсан бол их л итгэл үнэмшилтэй итгэгч гэж бодох байсан байх даа.Үүнээс хойш би хүний зарим нэг үнэхээр үнэн юм шиг мэдрэмж хүртэл жүжиг байдаг юм байна даа гэж боддог болсон.Хайр үүнтэй маш төстэй.Маш олон хүн өөрийн түр зуурын хуурамч мэдрэмжиндээ хууртаад үнэн юм шиг худлаа ярих тохиолдол зөндөө байдаг.Согтож үзсэн хүн үүнийг гадарлана.Өглөө сэрээд өчигдрийн ярисан юмаа сайн бодвол зөвхөн сэтгэлийн хөөрөл төдий л байх нь олонтаа.Чиний амнаас хичнээн уран хайрын үг урсана тэр хэмжээгээрээ жинхэнэ хайраас холдоно.Учир нь жинхэнэ дээд зэргийн сэтгэлийн хөдлөл үгээр илэрхийлэгддэггүй.Би аав,ээждээ “Аав аа,ээж ээ” би та хоёртоо хайртай гэж хэлэх гэхээр амнаас гарч өгдөггүй.Хайртай охиндоо ч энэ үгийг бараг гуйлгаж байж хэлдэг.Тэрхэн сэтгэлээ илэрхийлэхэд ”Хайр” энэ үг хэтэрхий багадаад байдаг юм байлгүй дээ.

Яриа маань төгсөх тийшээгээ хандаж байх шиг байна.Учир нь дараагийн жүжиг эхлэх нь.

Бодох тусам л өрөвдөлтэй санагдана.Бас аймшигтай.Юу гээч ??? Жүжиг хүний амьдралд хэтэрхий нэвчин орчихож.Эцэст нь хүмүүс өөрсдийгөө жүжиглэж байна гэдгээ мэдэхээ больчихож.Тэгтлээ уусчихаж.Ингэвэл бид үнэнээсээ инээж бас уйлж чадахаа болино.Хамгийн аюултай нь хүн гэдгээ зүгээр л мартаж орхино.Хүн мөнгийг бүтээгээд тэрнийхээ боол болсон,одоо тэгвэл жүжгийн тайзыг бүтээгээд түүндээ амьдралаа булаалгах цаг нь ирж байх шиг байна.Нас томрох тусам тоглох роль минь нэмэгдэж улам завгүй болж байна.Дараагийн завсарлагаанаар наашаа ирэх хүн ч үгүй болох нь.Удахгүй завсарлага гэж юу байдгийг ч мартах болно.Тиймээс андуудаа , хаяа ч гэсэн ингэж цугларч үнэн царайгаа биендээ харуулцгааж байя.Тэгэхгүй бол нэг өдөр бие биенээ танихгүй болох нь.Цөөхүүлээ ч гэсэн хүнээрээ үлдэцгээе.Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийг туулаад ирж,бид энэ дээр ядаж 100-г ч нэмж чадахгүй шүү дээ.Хөгшнийх нь аав 50 хүрэх нь .... Чи ч гэсэн бодоод үзээрэй дээ.Захих нэг л юм байна.Үүнийг заримдаа заавал бодож бай. Бүх юм дуусна !!! Төгсгөл заавал ирнэ !!! Жаргасан ч зовсон ч ялгаагүй аль аль нь үгүй болно !!! Үхээд дахиад амьрал байдаг ч бай,бурхны оронд очоод мөнхөрдөг ч бай энэ л амьдрал чинь цорын ганц.Энэ л найзууд чинь хорвоод ганц.Ямар ч болзол хэрэггүй зүгээр л хайртай хүмүүсээ хайрлацгаая.Намайг хайрлахгүй бол чамайг хайрлахгүй гэдэг бол “болзолт хайр”,”хуурамч сэтгэл”,хайртай хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч түүнийг зөвхөн энэ хорвоо дээр байгаагийнх нь төлөө л хайрла,чамд хайрлуулах биш юм аа гэхэд хэнээс ч хамаарахгүй бусдыг хайрлах эрх байгаа.Чулуун хөшөөнүүд элгээ тэврэн цурхиран уйлж байхад хэдүүлээ амгалан нойрсгооё.

Ёсолсон жүжигчин Чадраабал овогтой Ганжавхлан

Oct 28, 2008

BATMAN


Өө нээрээ Монголд Болд шиг муу хүн байхгүй болсон шдээ.Учир нь тэр улс орны аюулгүй байдалд онц ноцтойгоор аюул занал учруулсан нэг клип хийлгэж гэнэ.Тэр клипэн дээр бүүр Хятад охин гардаг гэж байгаа...Төсөөлж байгаа биз дээ ?? Бүр Гитад...Энэ юу ч биш... Хамгийн аймар нь Болд тэр Хятад охинд дурлачихсан.Уул нь тэр нь Монгол жүжигчин л дээ ... гэхдээ л ..... Ер нь тэр Монгол жүжигчин биш байх ... Яг хятадын эрлийз л байж таарна ..... Яагаад ??? Юун яагаад ?? Тэр хувцасаа нь Бээжингээс авдаг гэсэн .... Өө,тэгээд эртхэн хэлчихгүй , тэгвэл яг тийм байна гарцаа байхгүй ..... Чи ингэхэд хаанаас авдаг юм ??? Яагаав Монголын “Эрээн” ... Өө чи бол жинхэнэ эх оронч байна.Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе. .... Ий ий ий ... Чи яагаад уйлав ??? .. Яах юу байх вэ дээ,Болдыгоо өрөвдөөд л ... Яасан ??? ... Тэр минь яах ч аргагүйдээ л тийм юм хийсэн байх ... Аягүй бол тэрийг сүрдүүлсэн байж таарна .... Үгүй ээ, тэр муу урвагчийг битгий ярь.... Ер нь бүгдээрээ Хятадаас орж ирсэн бараа хэрэглэхээ больцгооё .... Чи тэгээд өлбөрч үхэх гээ юу ?? Өө нээрээ тийм л дээ...... Заза явж ажлаа хийцгээе аюгүй бол нөгөө хужаа дарга нь ирээд үглээд унана .... тэрний ам нь аймар өмхий ой гутмаар .....


Пизда наху өмхий хужаа чи монголоос зайл, бид чамаар дутаагүй харин наад монгол дээлээ тайл.Бид бол аймар эх оронч “Хамаг монгол” “Гадаадуудыг хөөж гаргая” “Хүн алж болохгүй хужааг алж болно” . Та нарт юу төсөөлөгдөж байна ??? 5-р ангийн хэдэн бацаан ганц шил юм хувааж уугаад жаахан халчихсан сууж байтал ангийнх нь нэг найз нь утасдаад “Манай ангийн Б-г нөгөө ангийн хэдэн банди нар зодчихлоо хурдлаарай” гэж хэлж л дээ.Аймар зоригтой яавал ч яаая гэсэн хэдэн бухан бяруунууд бие бие лүүгээ нэг л сүртэй харснаа “Алцгаая” гэж нэгэн дуугаар хэлээд өвлийн хүйтэнд гадуур хувцсаа ч өмсөлгүй мөөрөлдөн гүйлдэнэ.Тэд нар бол зүгээр л BATMAN ёстой сүрдмээр бөгөөд аюумшигтай.Тэдний толгойлогч нь бололтой үсээ хагас хусуулцан нэг банди гартаа хагархай шил барьсан нь түүнийг бүр BATMAN болгож харагдуулна.Хэн нэгэнд нь өрөвдмөөр ч юм уу, инээдтэй ч юм уу нэг бол гэнэн жоохон ч юм уу мэдрэмж төрж байна уу ??? Тэгвэл өнөөдөр бидний гадаадуудыг хөөж гаргая,эх нутгаа хамгаалья,хужаа нарыг буудья гээд энд тэндгүй орилоод байгаа маань үүний хажууд хавьгүй илүү инээдтэй билээ.Учир нь тэд бол 5-р ангийн хүүхдүүд харин бид бол том хүмүүс.

“Хятадын дарлал” гэж бидний нэрлэж заншсан энэ үгийг цөөн хэдэн үгээр тайлбарлья гэж бодлоо.Учир нь бид аль эртнээс “Хятад” хэмээх нэрийн дор хан үндэстэн нь мэдэгдэхгүй,манж үндэстэн нь мэдэгдэхгүй урд нутгийн хэсэг ардыг маш ихээр үзэн ядаж эхэлсэн билээ.
Хужаа нарыг ална л гэх юм.Тэрийгээ хятадууд гэж тайлбарлах юм.Тэгтэл хужаа гэдэг бол өөрөө цагаач гэсэн үг шүү дээ.Тэд Монголд байна уу гэвэл байна,тэрүүгээр барахгүй монголд орж ирээд нэгэнт олон арван жилийн нүүрийг үзэж тэдний үр хүүхэд өнөөдөр биднээс огт ялгагдахгүй болжээ.1990 онд монголд байсан үй олон наймаачин хятадыг хомроглон буцаахад тэдний цөөн хэсэг нь хужаа болон монголд суурьшиж үлджээ.Тэдний ихэнх нь 100 айлд амьдардаг бөгөөд тэд Монголд уусч өөрийн хэл соёлоо алдчихгүй гэхдээ Хятад хэлээр хичээл заадаг цагаачдын сургууль байгуулан түүндээ үр хүүхдээ сургаж байна.
Байз.Гэтэл чухам яагаад бид тэднийг ингэтлээ үзэн ядаж тэмцээд байгаа билээ ?? Хятад гэдэг маань чухам юу билээ ?? Тэгвэл дундад улс гэж бас юу вэ ??? Хан үндэстэн үү ?? Манж үндэстэн үү ?? Нэг бол зан үндэстэн үү ?? Биднийг 200 жил дарлаж,зовоосон нь бол Манж үндэстэн.Учир нь тэр үед Манж үндэстэн Дундад улсын төрийг барьж байсан.Тэгэхээр ингэж салгаж ярих нь утгагүй юм биш үү ?? Хубилай үхэн үхтлээ өөрийгөө Монгол улсын Монгол хаан гэж боддог байжээ.Тэгтэл үнэн хэрэг дээрээ тэр Дундад улсын Монгол хаан болчихсон юм биш үү ?? Бүх үүх түүхээрээ Монгол,Манжид дарлуулж явсан нь харин Хан үндэстэн нь.Одоо бидний хятад гэж нэрлэх улсын 80 аас илүү хувийг нь Хан үндэстэн эзлэдэг.Бүх том хотууд,мужууд,өөртөө засах орнуудын бодлого хариуцсан гол хүн нь заавал Хан үндэстэн хүн байдаг.Харин Манж үндэстэн өдийд Хан үндэстэндээ бараг уусч,устаж алга болоод байгаа билээ.За тэгэхээр биднийг дарлаж зовоож байсан Манж чинь бараг устаж үгүй болж.Одоо тэгвэл тэгээд хэнийгээ үзэн ядах болж байна аа ?? Аан яагаав нөгөө алт малт ухдаг,бохирдуулж завааруулдаг нөхдийг ,,,, Өө яг зөв тэд нар ёстой муухай балиар бас гомдмоор ...
Анхаар эндээс бүгдээрээ юмыг арай өөр өнцгөөс нь эрүүлээр харах гээд үзье.”Муусайн хужаанууд орж ирээд” – Хэн тэднийг оруулсан бэ ??? , “Алт ухаж байгаль бохирдуулаад” – Хэн тэдэнд газрын зөвшөөрөл өгсөн бэ ?? , “Ариун сайхан Монгол цусыг минь бузарлаад” – Хэн тэдэнд биеэ үнэлсэн бэ ??, Би л хувьдаа хэн нэгэн хятад өөрийн дураар Монгол улсад минь орж ирээд,хүссэн уулаа малтаж,хүсээгүй охидыг минь хүчирхийлсэн гэж бодохгүй байна.Үүнийг зохицуулддаг хууль уул нь бидэнд бий.Харин тэр хууль зөвхөн эрх мэдэл эсвэл мөнгөтэй нэгэнд л үйлчилдэг юмсанжээ.Эрх мэдлийг мөнгөөр худалдаж авч болдог орон болохоор баян хужаа нарын хувьд энэ нь том завшаан болжээ.Ер нь ингэхэд хэн нэг том гүзээтийнх нь халаас гэнэт түнтийж,нэг сайхан уул минь харийн орон уруу халин урссан юм биш үү ?? Асуудал өөрөө бидэнд байх бус уу ?? Бид тэгтэл нүдээ аниад л Хятад уруу нь дайраад байх юм.Жинхэнэ чоно тэгтэл хотонд минь байх бус уу ?? Болд хониныхоо хашааг чононд онгойлгож өгөөд идүүлчихэж гэнэ.Амьдрал дээр бол хэргийн эзэн хамаг буруутан нь Болд биз дээ ??? “Хөөе чоно чи яагаад хонийг минь идчихэв ?? ” гэж загнадаг хүн байдаг бил үү ?? Хэдийгээр чонийг үзэн ядсан ч хариуцлагыг Болдтой ярьдаг. Хэлбэр нь өөр болохоос яг адилхан л тохиолдол.Яахав чоно Болдод таван цаас өгөөд хаалгаа онгойлгоод өгчих гэдэггүйгээрээ бол өөр л байх л даа.
Бид аман дээрээ сүрхий эх орондоо хайртай бөөн хамаг монголчууд.Гэхдээ хэрэг дээрээ тэд нараас хамаагүй илүүгээр монголоо хорлож сүйтгэдэг.Дээр нь бидэнд огтхон ч тэмцэгч чанар байдаггүй,үнэхээр үзэн ядаад багтраад байгаа юм шиг мөртлөө яг хэрэг дээрээ юу ч хийдэггүй.Маш цөөхөн тэмцдэг хүмүүс бий,эх орноо гэх тэдний сэтгэл нь үнэхээр сайхан ч тэдний тэмцдэг арга нь туйлын аргаа ядсан мөртлөө мулгуу.Нэг монгол охиныг 3 хужаа хүчиндэж алаад хананд шавардчихаж гэнэ .... Үүнийг сонссон нэг Эхорончжав аймар уурлан бүр бачимдсандаа энгэрийнхаа товчийг тайлав өө.Тэр даруйдаа бөх найзууд уруугаа утас цохин бүгдийг нь цуглуулж хамгийн ойр тааралдсан нэг барилга дээр очиж нүдэндээ харагдсан бүх хужаа нарыг хэмх нүдэв гэнэ.Одоо тэд бол үндэсний баатар,учир нь охины өшөөг хятадуудаас аваад өгцөн.Охин ч үүнд нь учиргүй баярлан бараг гомдолгүй гэх нь холгүй байна гэнэ ..... Энэ миний эхэнд бичсэн 5-р ангийн хэдэн хүүхдээс хэлбэр нь л өөр болохоос чанарын ялгаагүй юм биш үү ??? Бүгд л хөөрхөн BATMAN ууд байгаа биз дээ ??

Oct 4, 2008

Би энд бурхангүй шашингүй ертөнцийн талаар ярьж байна.







Ширээн дээр жоом нь ч юм уу бясаа нь ч юм уу бүү мэд нэг амьтан гүйж явна.Би түүнийг бяцалж алахаар хуруугаараа дарж орхив.Үхсэнгүй.Дахиад нэг дарлаа бас л үхсэнгүй.Би түүнийг түр зуур орхин энэ хэдэн мөрийг биччихээд эргээд хартал тэр алга байлаа.Би алаагүй ч тэр удаан наслахгүй биз дээ.Ингэхэд ер нь түүний хувьд амьдрал утга учир гэж байдаг болов уу.Тэр ер нь айна эмээнэ гэж мэддэг болов уу.Би түүний хэзээ ямар үеийнх нь хйисэн үйлийн үр бол ??? Тэр бол өчүүхэн амьтан.Бид ч мөн адил ялгаагүй өчүүхэн амьтад.Үхээд хаашаа одохоо хүн төрөлхтөн одоохондоо олоогүй хэвээрээ л байна.Бүх насаараа бурханд залбирч түүнд шүтэж мөргөнө.Тэгтэл энэ бүхэн зөвхөн тоглоом байвал яах вэ?? Юу ч байхгүй амьдрал тэгээд дуусчихдаг байж болох шүү дээ.Тэгтэл хэрвээ хэн нэг дүрсгүй бурхан зүгээр л сая би тэр бясаагаар тоглодог шиг биднээр тоглож байдаг бол яана.Түгшээг Сэждээд дурлуулан,тэгснээ гэнэт залхуу нь хүрэнгүүтээ тэднийг салгаж Түгшээг автын осолд оруулна,харин энэ үед Сэжидийн ээж гэнэт хүнд өвчнөөр өвдөж,аав нь ажлаас нь халагдана.Ийнхүү түүний гэр бүл, амьдрал гэнэт сүйрэлд орох нь тэр.Харин гэтэл энэ нь тэр дүрсгүй бурхны хувьд зүгээр л нэг зугаа.Тэр бясаа үхчихсэн байлаа ч надад ямар ч хамаагүй би ядаж тэгэхэд нэг тйим баясааг алж билээ эвий хөөрхий гэж өрөвдөх ч үгүй,Үүнтэй адилхан тэр дүрсгүй бурханд ч энэ бүхэн ямар ч хамаа байхгүй.Харин тэр нь бидэнд бүх амьдралын утга учир.Ер нь энэ хорвоод нүгэл буян алийг нь ч үл хайхран зүгээр л юу ч бодолгүй амьдарвал яасан юм бэ ??? Бурхан тэнгэр Будда Христ алийг нь ч үл хайхран. Гурван настай хүүхдийг аав нь хүчирхийлж алж гэнэ , тэгтэл бас хаа нэгэн газар дөнгөж төрөх гэж байгаа нялзрай амьтныг хэн нэг цагаан хувцастай цагаан гартан хурц мэст хайчаар хайчлан сууна , энэ бол бүр уран нь .. Нэг өлгийтэй жаахан хүүхэд нарны өөдөөс хараад инээж байх юм гэнэ,хир суугаагүй ариун сэтгэлээ баясган элдвийг сонирхон харж жаргалтай инээнэ ... Тэгтэл хэн нэг гаж донтон түүний өөдөөс бууны амсар шагайлгаж бахаа хангана .... мэдээж хүүхэд юу ч мэдэхгүй болохоор аанай л бууны өөдөөс хараад улам инээх юм гэнэ .. пис пас пис пас .. сахалтай гаж донтон өвгөн фашист чангаар инээнэ,бах нь ханана .. түй чөтгөр алгад гэж ... тэгтэл эднийг одоо юу гэх вэ ??? Арай үйлийн үр,өмнөх насных нь нүгэл,Есүсийн шалгуур эрхэс дээдсийн зарлиг гэж битгий хэлээрэй дээ эрдэмтэн мэргэд минь.Ямар ч гэм зэм ад чөтгөр нь байсан хүүхдүүд,нялх хүүхдүүд энэнд чинь ямар хамаатай юм бэ ??? Хүн гэдэг угаасаа хамгийн харгис хэрцгий яргачин нүгэлт амьтны аймаг.Бид “Араатан” шиг гэж ирээд л ярьдаг.Гэтэл энэ чинь араатны хувьд бол “Гомдмоор” муухай зүйл юм.Тэд их л бодож хазаж тасчина,архирч хашхирна.....Хүн бол уран цэцэн яргачин .. сонс л доо ... ”Лавдан хэмээх залуугийн хорвоо дээрх ганц мөрөөдөл нь энхрий жаахан охинтой болох байжээ.Тэрээр Будмаа гэдэг болсон алим шиг хөөрхөн бор охинтой гэр бүл болж анхныхаа хүүхдийг олжээ.Аадар бороо шаагин асгасан тэр нэг орой Будмаа Лавдангийн энгэрт наалдан наалинхай хоолойгоор түүнд..Лавдаан .. хайраа,чи бид хоёр охинтой болсон юм шиг байна аа ... хэмээн ичингүйрэн байж хэлэхэд Лавдангын сэтгэлд бороотой өдөр нар мандах шиг болжээ.За жаахан хурдан ярья.Тэнгэр тэднийг гэсгээж түүний хүүхэд зулбасан гэв.Лавдан үүнээс болж сэтгэлээр унан архинд орж бүр гаж донтон болжээ.Донтох донтохдоо бүр насанд хүрээгүй хүүхэдтэй хурьцаж таашаал авах шүү . Түүнийг энэ замд нь Сүхээ гэдэг найз нь уруу татжээ.Тэгтэл нэг өдөр Сүхээ .. За Лавдаан би чамд цэцэг цэврүү шиг 6 настай нэг охин олж өгье .. Даанч жаахан амьтан шүү .. ээ дээ амийг нь тасалчихав аа хэмээн аминчлан захиж гэнэ.Хүлээсэн өдөр ч ирж Лавдан өнөөх охинтой 2 уулхнаа нэг өрөөнд сууж байлаа .. Аа нөгөө чихэр өгнө гэсэн ах чинь энэ үү ?? Хэмээн охин Лавдангийн зүг хөөрхөн алаг нүдээрээ нэг юм горьдсон байдалтай тоомсоргүй харна ... Балданд яагаад ч юм энэ охин өөрийнх нь өмнөх эхнэр Будмаатай чигтэйхэн ижилхэн санагдсан ч архиныхаа халуун хүслийн тачаалдаа бүхнийг умартаж орхиж гэнэ ..... ” за цааш нь би мэдээж ярихгүй.Харин төгсгөл нь түүний Сүхээ гэх найз нь Лавдангийн өстөн байсан бөгөөд.Ийм аргаар олон жилийнхээ хорслыг тайлж сүүлд нь бүх учрыг түүнд захиагаар бичиж тайлбарлажээ..... За юу гэмээр байна даа ??? Энэ зөвхөн маш олон харгислалуудын нэг нь шүү дээ. Чухам Монголд биш ч гэсэн жинхнээсээ ийм явдал болоод өнгөрчээ.Үйлдсэн хүн нь мэдээж хүн.Тэгэхээр хүний дэргэд бидний харгис “Араатан” гэж нэрлэх тэдгээр амьтад ёстой гэмгүй амьтад байгаа биз.Тэд бөндгөр толгойгоо яаж ч гашилгаад хүн шиг ийм “уран нарийн,төгс төгөлдөр” харгис байж чадахгүй шүү дээ.Зөвхөн нь хазаж тасчиж л мэднэ.Үнэхээр зөөлөн,өршөөнгүй бас энэрэнгүй. Ер нь дөнгөж төрсөн гэмгүй нялх хүүхдүүд ч шийтгэгддэг юм бол надад тйим бурхан хэрэггүй тонил цаашаа.Харин хорвоо угаасаа өөрөө ийм харгис юм түүнд дасан зохицож, “чадвал” зориг тэнхээгээрээ давж гарах хэрэгтэй гэвэл надад илүү үнэмшилтэй сонсогдож байна.Би энд бурхангүй шашингүй ертөнцийн талаар ярьж байна.

Jan 21, 2008

Yahav neg gazar


Ter yu hiigeed baigaa yum buu med yamar ch baisan neg yumand l ih ulairsan bololtoi.Tegsnee boloogui tsaasan deer neg yum bicheed baigaamaa.Harin minii huvid bol 4.15 iig huleeh l uldej baih shiv dee>Yadaj baihad ene huuhnii yariad baigaag yuruusuu oilgohgui yum.Magadgui oligodog baisan ch ene neeh heregtei ed bish baih aa.Tiim bolohoor heregtei bish tsagiig heregtei bish yum hiij unguruuj baina geh uu dee ????

Genet neg yum sanaand orchihloo.Za baiz bodyo .........

<>