Jun 24, 2014

ТА ЖИНХЭНЭ ДУРЛАЛАА ОЛООРОЙ, ТАНЫГ ӨӨЛӨХ НҮД ҮҮРД СОХОРДОГ ЮМ ШҮҮ !



Уржигдар орой их л санаандгүй учралаар "Сайхан бие" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж орхив оо. Анх удаа тийм олон Монгол нүцгэн эмэгтэйн зургийг хэзээ ч төсөөлж байгаагүй тайлбартайгаар нэг дор харсан минь тэр. Түүнээс хойш бүтэн хоёр өдөр "Сайхан бие" гэдэг энэ үг толгойноос минь гарсангүй. Тэгээд би өөрийгөө толинд харлаа ... 

Толийг хар даа ! Байдаг л нэг тийм залуу намайг хараад зогсож байна. Нүдээрээ инээдэг тэрийгээ дагасан үрчлээтэй, том жижиг чулуугаар байлдсан сорвитой, булчин шөрмөс гээд гайхуулаад байх зүйлгүй, дунд зэргийн нуруутай, хөгшин гэхэд хөгшин биш бацаан гэхэд бас арай биш нэг тийм л нөхөр ... Сармагчингаас арай дээр байхад болно гэдэг охидын шаардлагад бол яаж ч байсан тэнцэнэ, бариу өмд турьхан биетэй Солонгос залуусын хэмжээнд бол яаж ч гэдсээ татаад хүрэхгүй, тийм л нэг Монгол залуу.

Их л дурлаж явсан тэр үедээ би амьдралдаа анх удаа, одоохондоо ганц л удаа фитнес энэ тэрд явж булчинлаг сайхан биетэй болохыг чин сэтгэлээсээ хүссэн юм. Миний биш "Түүний" төлөө гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай байдаг байх, миний хувьд эсрэг хүйстэндээ сайхан харагдахын тулд, намайг таалсан түүний харцнаас таашаал авахын тулд л "Сайхан" байхыг хүссэн хэрэг. Харин тэр маань миний нүдэнд ямар ч шил зүүгээд харсан "Төгс төгөлдөр" байдаг байлаа. Жаахан таргалсан, бүр их махласан, эсвэл гуалиг туранхай аль ч үедээ зүгээр л гоё байдаг байсан. Би ч магадгүй тэгэж л харагддаг байсан байх. ТА ЖИНХЭНЭ ДУРЛАЛАА ОЛООРОЙ, ТАНЫГ ӨӨЛӨХ НҮД ҮҮРД СОХОРДОГ ЮМ ШҮҮ !

Царай зүс, бие махбодиороо өрсөлддөг өсвөр нас улиран одоход оюун бодол, хүсэл мөрөөдөлдөө илүү анхаарал хандуулдаг болсон. Түүгээрээ үнэлэгдэж, тэрүүгээрээ бусадтай харьцдаг болсон. Тэгэсхийгээд бие эрхтэний уралдаанаас хүслээрээ гарсан, түүнийг сонирхдог охидууд ч дагаад өөрчлөгдсөн. Их хөөрхөн, тасарцан биетэй мөртлөө яах гээд байгаа нь мэдэгдэхгүй охинтой хоолноос цааш найзлахаа больсон. Бие л нийлж байвал секс гэж эндүүрэхгүй болсон.

Дараа нь би өвдсөн. "Эрүүл л байхад" гэдэг ганцхан бодол маш хүчтэй тархинд минь суусан. Юун тэр сайхан бие манатай болсон. Тэгээд би бодсон, сайхан бие гэдэг зүйлийг эрүүл мэндээрээ сольж авахаар тэмүүлж байгаа хүмүүс ямар том золиосыг эргэж ирэх нөхцөлгүйгээр хийж байна вэ ? гэж ... Таны сэтгэлийг ойлгохгүйгээр биеийг чинь хараад голж байгаа хүмүүс ХҮН гэдэг гайхамшигт булгаас хэзээ ч өөрчлөгдөж муудахгүй цэнгэг рашааныг нь орхичихоод зөвхөн булингарт шороог нь хутган сууна шүү дээ !

Ийм сүрхий зүйл бичин суугаа би гэдэг хүн өөрөө тэгээд сайхан бие гоо үзэсгэлэнд дургүй хүн үү ?
Яалаа гэж дээ богино банзалтай охин зөрөөд өнгөрөхөд тоомсоргүй царайлан давуулж хараад утсаараа оролдон инээж суудаг ялгаагүй л би эр хүн. Гэхдээ одоо би том болсоон, том хөхтэй алиман өгзөгтэй хүүхэн ч гэсэн муу аниа байж болдгийм байна гэдгийг ухаардаг, тийм мундаг том хүү болсоон би, дурлалдаа СОХОРСОН тийм нэг охинд үнэнээсээ дурлаж өөрөө би бас СОХОР амьдрахыг хүсдэг болсон хаха ...

Ч.Ганжавхлан

Jun 17, 2014

Асгартал бороо ороосой



Би нэг удаа Сөүл хотод ганцаараа, бүр заримдаа ямар ч зорилгогүй за юу... ганцаархнаа үүргэвчээ үүрчихсэн, guide хийж олсон цөөхөн хэдэн төгрөгөө кармаалчихсан. Юу ч хийхгүй гудамж метрлээд л, тэрэндээ үнэн кайфтай. Юм болгоноос үр дүн хардаг, бүх л зүйлийг төлөвлөж ашигтай талаа бодон явдаг хүмүүс рүү нэг том хэл гаргачихаад үнэндээ л зөнгөртсөн дөө тэнд. Үнэхээр гоё байсан. Бараг хэнтэй ч уулзаагүй. Хөгжим сонсоод л алхаад байсан. Тааралдсан саундаа орж унтчихаад л, өглөө нь 2000 воноор нэг шинэ оймс авч өмсөнө. Ганцаараа казино тоглож цөөхөн хэдэн төгрөгөө улам цөөлнө, тэрнээс нь болж дараагийн бүх планууд үнэн гуриа болох шинжтэй болонгуут нь тэрэндээ бүүр их баясч энтэр. Хүн ихтэй гудамжны жижигхэн кафед орж суун цонхны өмнүүр хурдан хурдан алхах хүмүүсийг ажингаа цаас үзэг гарган юу ч юм бичнэ. Тэндээсээ гараад тэнэж яваад жижигхээн амьд хөгжимтэй бар олсон. Ямар гоё уур амьсгалтай газар байсан гээч. Би урдаа нэг задгай пиво тавьчихсан дагаж дуулаад л. Тэндээсээ гараад дэлгүүрээс кимбаб авч идэнгээ багадаа дуртай байсан банантай сүүгээ авч уусан, намайг сурдаг байх үеийн олон зүйл өөрчлөгдсөн байхыг сонирхсон шигээ ер нь л нэг цоглог нөхөр...

Монгол town их том болсон байна лээ, муу цагийн ажлыг ч ёстой унтах завгүй хийдэг байж дээ. Солонгос амархан газар биш л дээ, 2 цаг метрогоор явжийж нэг самушил дээр очин ажил горьдон сууж суужайгаад өөрийгөө зарж чадалгүй буцаад л метрондоо суудаг байж билээ. Жоохон байсан болохоор юм өргөж даахгүй гээд л намайг авдаггүй байсан юм шиг байгаан, нэг бол туранхай ч байсиймуу бүү мэд. Сая намайг АНУ-д байхад Испанууд Seven Eleven-ий өмнө тэгэж зогсож байхыг харсан. Мажандуны захаас шулцан яс худалдаж авангуутаа дээр нь хэдэн төмс хийгээд битүү саванд буцалгачихад муухан "Араагүү" болчихдог л байж билээ. Одоо бодоход бараг бүх цагийн ажлыг хийж үзсэн байдгийн. Номны үйлдвэрт савлагч, айл нүүлгэгч, машины шилэн дээр реклам наагч, гудамжинд сурталчилгаа тараагч, Seven Eleven-д шөнийн худалдагч, барилга дээр тоосго зөөгч, тоглолтын тайз засагч, баригдаж дууссан барилгын цэвэрлэгч, шөнө буудлуудаар алчуур тараагч, буудлын үйлчлэгч, хувцасны бөөс авдаг жижигхэн хар юм үйлдвэрлэгч, альбумны үйлдвэрт наагч, байшингаа засаж байгаа хүний туслагч, нэг үсэг нь алдаатай хэвлэгдцэн хэдэн мянган картан дээр бичиг наагч, оёдлын үйлдвэрт утас түүгч, орчуулагч… Тэр чинь бас болоогүй хулхидуулна аа, баахан ажиллуулж байснаа “Өө чи 18 хүрээгүй, хууль бус үйлдэл хийсэн байна баяртай” гэж энтэр. Тэр үедээ бол үнэхээр их гомддогсон. Амьдрал утгагүй санагдаад л… тэгснээ аягүй “За ямар амь биш заяа биш” ооё аягүй өөрийгөө зоригжуулцан. Нэг удаа л харин санаанаас гардаггүй юм. Бас нэг хэвлэлийн үйлдвэр мөнгөө өгдөггүй, ядаж байхад тэр үед хэл муутай олигтойхон хэдэн үг дуугарчиж чаддаггүй. Бараг шөнөжингөө үгээ бэлдвээ. Өглөө нь үйлдвэрийнх дарга руу шууд ордог байхгүй юу. Дуржигнуулж гарсан, өө юу юу ч билээ “Оюутан хүний цаг болоод хөдөлмөрийг мөлжлөө, би танай энэ муу оронд чинь… би бүр шөнө ажилласан шд тэгэж яриул… аягүй холоос метронд сууж ирээд л байхад зүгээр мөнгөө өгчихгүй байн байн явуулаад л, цаг хичнээн үнэтэй билээ, хар холоос эрдэм сурах гэж ирсэн оюутны хөдөлмөрийг мөлжиж суудаг ийм балай захирал байдиймуу?…” … авч өгсөн байгааз ? Тэр дарга нэг ч үг дуугараагүй, дуугай сууж суужийснаа, хэлтсийн даргаа дуудаад “Энэ хүүхдэд яг одоо мөнгийг нь бодоод өг” гэж хэлчихээд яваад өгч билээ. Дахиж би тэр үйлдвэр дээр очоогүй, дараа нь харин тэр хэлтсийн дарга баахан загнуулсан гэсэн, тэгээд зөндөө олон мөнгөө авч чадаагүй Монголчуудын мөнгийг нь өгсөн гэсэн хэхэ. За за тэр мэр ч яахав дээ, Монгол хүн л болсон юм хойно очсон газраа яаж ийгээд зохицоод л амьдарчихдаг юм. Хаяа хаяахан хөлсний муу өрөөндөө цуглан компьютероосоо Хурд, Харангын дуу тавьчихсан хэдэн шил пиво уунгаа нутгаа дурсана. Хүмүүс жаахан буруу ойлголттой тээ, гадаад яваад л баяжаад л, тасраад л… тийм юм байхгүй л дээ, харин ч гадаад явсан нь илүү их зүтгэж тэмцэж амьдардаг юм л даа. Тэд нар л хөдөлмөр хөлсөө валют болгон хувиргаж Монгол эх орон руугаа шилжүүлдэг шдээ. Хүүхдүүд нь энд тэгсэн чинь тэр үнэ цэнэтэй мөнгийг зөв үрж чадаж байна уу үгүй юу бүү мэд. Өөрсдөө очихоос нааш ухаарахгүй л байхаа даа. Хөлсний умгар өрөөнд амьдран, харийн хүний өмнө бөхөлзөж, хэтэвчээ танан танан байж хэдэн төгрөг хураан хүүхэддээ IPAD эд нар явуулж л байхийн. Их л баяртай байдаг байхдаа хүүхэд нь баярлана гэж бодохоор. Хүүхэд нь харин яг тэгэж ойлгоод гамтайхан эдлээсэй. Хөдөлмөрлөж биш хулгайлж амьдардаг хүмүүсийн хүүхэдтэй барьцаад илүүг хүсэх вий дээ.

Гэснээс асгартал бороо ороосой, бүр албаар нэг норох юмсан.
Ч.Ганжавхлан

Jun 5, 2014

Нас насны онцлог

Нас насны онцлог



Ёооё зовлонтой ч юм аа даа, би энд нэг лаг гар сууцан ооё 18,19-тэй хүүхдүүдийг хараад л "Толгойгоо сэгсэрч" энэ тэр ... За Ганжавхлан гуай та өөрөө тэр насан дээр байгаагүй юу ? Таныг хараад толгой сэгсрэх 30 нас хүлээж байна шүү тэнд !

18-22 нас

Аяа миний аа аарван наайман нас ахиад ирэхгүй ий ... Хаха ёстой барьцгүй нас, мэргэжил энэ тэр сонгоно, аав ээжийн хараа хяналт арай гайгүй болно, арван хоёр цагаас хойш гэртээ орж ирнэ. Хаалганыхаа өмнө зогсоод "Битгий загнаасай" гэж залбирна. За ер нь юу ч болж болох нас бол 19,20,21 ... нас билээ !  "Хүүхэд" биш болчоод байхад хүүхэд зан байн байн цухалзаж "Миа гар" болгоно. Мөнгө ямар их чухал юм бэ ? гэж бодогдоно. Хэн нэгнээс үлгэр дууриал авах гэж оролдоно. Улс төрч, авилгач, танхай нөхдүүдээс өөр хүн харагдахгүй зовооно. Нэг охинд дурлана, зүрх сэтгэл булгилна. Гэнэт амьдрал мангар хурдан бас сонирхолтой болж орхино. Тэр охинтойгоо таарахгүй, бүр ерөөсөө таарахгүй. Тэр нь жам гэдгийг ойлгох ч үгүй. Сална, зүрхэндээ шархны ленттэй хоцорно. Эдгэчээд байхад хүртэл шархны лентээ авахгүй, өөр хүн оруулахгүй ЭМО-роод л солиороод яваад байна. Бүх насаараа нэг охинд үнэнч, салсан ч гэсэн зүрх сэтгэлээрээ түүндээ ... Хаха хаха хаха. Би үүнд Солонгос киног буруутгаж байна. Хэзээ хүүхдүүдэд тийм балай юм зааж өгжийсийн ? За тэгээд ууна, ялангуяа банди нар бол ил далд маш их архи ууна. Эморч нэг ууна, баярлаж нэг ууна, бүх юм утгагүй санагдаж бас нэг ууна ...

22-25 нас

18-тай их сургуульд орсон мангар бацаан 22-той сургуулиа төгсөнө. Хамаатны ганц нэг ах, аав ээжийн найзууд за ер нь хэн нь ч юм гэнэт баахан лаг гарууд гарч ирснээ "Ажил чинь бэлэн шүү" ухааны юм ярина. Монголд ажилд ороход заавал нэг танил тал хэрэгтэй болно. Жаахан биеэ даасан нь "Би ӨӨРӨӨ" гээд том дуугарчихна. Мэрзгэр л дээ тэгээд, шинэхэн ажилтан олигтой цалин мөнгө ч байхгүй, дээрээс хаяа нэг "Хаялга"тай тэгэхдээ нөгөө "Тусгаар тогтноцон" мундаг хүн чинь хамаагүй хаялга аваад байж бас болдоггүй хаха ... Оюутны байрны архидалт, ажлын байрны архидалтаар солигдоно. Ялангуяа төрийн албанд бол шинэ орж ирсэн гаруудыг уулгаад сурцан хэдэн кобра зоолттой. Дотносч хурдан дундаа орохын тулд дагаад л ууж орхино ... Гэхдээ яг "Уухгүй" гээд гүрийчдэг хүнийг хэн ч яаж ч чадахгүй л дээ, нөхөр өөрөө "Оюутны" суурьтай бас бага зэрэг татаад сурцан ер нь бол бичкээн дуртай болцон байдагтаа байгаа юм ...  За яг энэ үе бол ер нийгэмд шингэж эхлэдэг үе. Нам мам ярьдаг болно, болсон болоогүй улс төр мэддэг болно, учраа мэдэхгүй эх оронч болж үзнэ ... Хэд хэдэн ажил солино

25-30 нас 

Эрхэм хүндэт СИНГЛ-чүүдийн хувьд энэ нас бол их тийм ДҮЛЗЭН нас. За госууд нь ч яахав аль хэдийн хүүхэд шуухадтай болоод цайзынхаа нөгөө талд амьдарцгаана. Ажил гэр ажил гэр гэж ярьвал амьдрал их уйтгартай ч юм шиг, авгай хүүхэд амьдрал тэмцэл гэж ярьвал бас мангар сонирхолтой ч юм шиг ... Харин СИНГЧҮҮД ? Үеийнхэн бүгд суугаад явцаан, үлдсэн хэд нь сэтгэлд таарахгүй. Шоудах сонирхолгүй болно "Тээртэй" санагдаж эхлэнэ, уух бас нээх сонин биш болно, ажил хийгээд сурчихаар тэгээд уйтгартай болчихно, амьдрал ер нь их ойлгомжгүй болно. Яахав дээ охидууд Enjoy My Single Life ! энэ тэр гээд л хэсэг явдийн. 30 гартлаа хамтран амьдраад л зөв хүнээ олсон бол насан туршдаа сайхан амьдардаг барууны стиль энд нэг л явж өгөхгүй байна л даа. Бүр 18,19-тэй суудаг байснаа болиод дөнгөж л нэг 22,23-тайдаа суудаг болж байна. Тэгэхээр 30 арай л холдоод байна гэсэн үг, итгэхгүй бол цагаан сараар хамаатнуудаа хараарай бараг "Амар байна уу" гэхийнхаа өмнө "Авгай байна уу" гэх байх шүү за нөхөр ч юм уу ... Уул нь бол нээх асуудал биш зүйлийг хаа сайгүй "Асуудал" гэж хараад байхаар сүүлдээ жинхээсээ асуудал болчжаагаан ...  За тэгээд яахав дээ ганц нэг хүнтэй уулзана, заримдаа унтана гэхдээ л нөгөө 18 насны "ДОГДЛОЛ" үгүйлэгдэнэ ... Энэ насан дээр сингль байхын нэг давуу тал нь нийгэм дээр амжилт гаргах магадлал маш өндөр бас нууц авьяас хобби энэ тэрээ хөгжүүлэх боломжтой ...

За ингээд л бага багаар явж байх шив дээ, миний зураас тулчлаа хаха  

Ч.Ганжавхлан

   

Jun 3, 2014

Байдаг л нэг залуу



Би өөрөөсөө асуумаар санагдлаа. Чи амжилттай явна уу ? гэж … Энэ асуултанд хариулахаас өмнө “Амжилт” гэдэг зүйлийг би чухам юу гэж ойлгож яваагаа мэдэхийг хүссэн юм.

Миний хамгийн сайн мэддэг зүйл гэвэл “Би бол байдаг л нэг залуу” юм. Охидуудын хүсэж мөрөөддөг метр наяын нуруу надад алга, нөгөө гоё нүд хөмсөг нь ч алга, булчин шөрмөс нь зангирсан айхтар бие бялдар надад алга. Надад юу байна гэвэл “Байдаг л” нэг тийм гадаад төрх, хэнтэй ч давхцахгүй хувь тавилан, хэнээс ч дутахгүй хүсэл зорилго байна.

Амжилт гэдэг зүйлийг би “Өөрөөсөө” эхлэх ёстой гэж ойлгож байна. Бусдын хардаг, дүгнэдэг амжилт бол тэдний зохиосон бидний талаархи төсөөлөл төдий юм. Би нэг удаа шагнал авч байхдаа хүнд өвдсөн байсан. Тэр үед хамаг хүчээ “Инээх, баярлах”-д зарцуулан тайзнаас буусан дариудаа хурдхан эмнэлэг рүүгээ буцсан юм. Надад үнэхээр хэцүү бас муухай байсан, тэнд суусан хүн бүрт би атаархаж, өөрийнхөө байгаа байдалд гуниглаж байсан. Мэдээж намайг харж байсан хүмүүсийн нүдэнд би “Амжилттай бас одтой” харагдсан биз. Амжилт гэдэг бол хүмүүс чамайг яаж харж байгаагаар биш чи өөрөө өөртөө хэр амжилттай явна вэ гэдгээр хэмжигдэх ёстой юм. Миний номыг хүн уншсан ч уншаагүй ч би зохиосон номондоо хайртай учраас тэр тал дээр амжилттай яваа гэж боддог гэтэл олон хүний сайхан сэтгэлд хариу үзүүлж чадаагүйдээ би өөрийгөө амжилт муутай, хариуцлагагүй гэж дүгнэж байна. Найз нөхөд ойр хүрээний хүмүүс бүгдээрээ мөнгө олж үл хөдлөх хөрөнгөтэй болохоор тэмүүлэн амьдралынхаа суурийг тавьж эхлэсэн байхад би тэр тал дээр гавьтай хийсэн зүйл юу ч байхгүй ихэнхи цагаа утга учиртай гэж бодсон зүйлдээ зарцуулан амьдарч байгаа бөгөөд үүнийгээ би амжиллтай гэж харж байна. Гэтэл хэрвээ би эхнэртэй байсан бол тэр намайг “Амжилтгүй” гэж дүгнэх байсан биз.

Амжилтанд хамгийн их садаа болдог зүйл бол өөрөөсөө мундаг болж харагдахыг хичээх. Ер нь бол хүн өөрөөсөө мундаг “Байх” боломжгүй ГЭХДЭЭ ! тэгэж “Харагдах” боломжтой. Тэгэхээр яана гэсэн үг вэ ?  Жүжиг тоглоно оо гэсэн үг. Би тоглож үзсэн, үнэхээр хэцүү … бүр төөрвөл “Дүрдээ орно” гэдэг зүйл утгаараа болно. Жинхэнэ дүр төрх чинь илрээд ирэх үед өөрөөсөө ичнэ, өөрийгөө голно, хүмүүст үзэн ядагдана. За хүмүүс үзэн ядах ч яахав угаасаа л бүх хүн жүжиглэдэг юм чинь, харин өөрийгөө голж орхивол маш дахиад өгсөх итгэлгүй болж орхидог.

Би үнэхээр байдаг л нэг залуу, би тэнэглэсэн ч гунигласан ч, хайрласан ч хаягдсан ч зөвхөн өөрийнхөө “Үнэн” тусгал байхыг хүснэ. Надад хамгийн эрхэм алдрыг хайрласан ч цуйвангаа ярьж кофегоо оочин суух болно.


Ч.Ганжавхлан 

Салхи Дамбий



Ооё нээх ингэдгийн тээ ? Би бол Strong Woman, би бол фитнест явдаг, би ер нь л мангарр биеэ даацан, би найзуудтайгаа вино ууж суудаг, бидэнд instagram байдаг, бидэнд найз залуу хэрэггүй, бид бол эрх чөлөө, бид бол шувуухай, ер нь л бид бол …

Honey … Bbe ^^^ Ma ohiduud …

Би гэхдээ хэлэх үү ? 25 орчим болоод түүнээс хойш насныхан найз залуугүй яваад байгаа бол “Санаа суусных” … Одоо үерхэнэ гэж юу байдгийн “Суух хүнтэйгээ л нэгмөсөн…” ООЁ тийм юу байдгийн ? Шууд л суучина айн ? Тэрийг чи мэдлээ юу ? Тэгвэл зурхайч нар юу хийхийн ? 10 жилийнхээ “Салхи Дамбий”-тай суугаагүй л бол дахиад л “Гунигт” хайрын тоглоом эхлэнэ ээ л гэсэн үг, тэрнээс зугтаагаад байвал тэгээд хамаг хайрын үгээ хэдэн найз охидууддаа хэлээд явж байхаас өөр ямар ч арга байхгүй … 

Явж явж Салхи Дамбийтайгаа суусан нөхдүүд л мангар жаргалтай амьдраад байх шиг байгаан. 10 жилээсээ эхлээд хэрэлдэж уралцаад, муудаж салаад, нийлж уйлаад бүх юмаа үзцэн, хамгийн хоншоортой нь тэр бүхний ард гараад гэр бүлээ зохиож чадсан, санаа нь Сабак биш Заяц байхдаа нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ хайрлаж орхисон, Салхи Дамбий мандтугай !!! 

Одоо ингий охидууд аа, жаахан илэн далангүй байцгаая. Бид бүгд л бие биедээ хэрэгтэй нь үнэн. Хэн ч та нарын эрх чөлөөт байдлыг булааж “Эмэгтэй хүн бол …” энэ тэр гэж шүүмжлэх гээгүй байна. Зарим нэг нь бүр та нарт таалагдахын тулд албаар нарийхөн өмд өмсөж үсээ бас ургуулж байна, ингэсээр байгаад шинэ үеийн залуусын минь бэлгийн чиг хандлага өөрчлөгдөж орхивол хэн хариуцлага хүлээхийн ? Юугаа дэрлэж чи унтахын ? 

Заза болий охидуудын хэрэгт хошуу дүрснээрээ би заавал буруутаж таарна. Strong нь зан нь хөдлөвөл намайг ер нь яаж ч мэднэ.  Болзоонд бол би бүр алуулах байх. Шууд мангарр Strong Woman гарч ирснээ авсан цуйвангаа хувааж төлнө энэ тэр гэж уурлаад л, хараат бус байдлаа мэдрүүлээд л, намайг “Болзоо”-ндоо ганц цуйван аваад өгчихөж чаддаггүй ядруухан эр хүний дүрд тоглуулаад л, тэгснээ “Буруу хооллодог гүзээлэх шинжтэй” энэ тэрээр нь гоочлоод л, “Эрүүл амьдрал” лекц уншаад л, бүтэн сайн өдөр болгон болгон Богд ууланд явахыг зөвлөөд л, мастерын ажлынхаа талаар яриад л, мэргэжил боловсрол хичнээн чухал болохыг сурталчлаад л, завгүй эрч хүчтэй амьдралыг санал болгоод л, юун нөгөө Date мэйт, жинхэнэ өөрийгөө “Мэдрээд л” орцныхоо үүдэн дээр хэсэг сууна биз дээ энэ чинь ? Сая би юунд яваад ирэв ? Уул нь би мангарр энгийн зүгээр ганц таваг цуйван л идий гээ биз дээ ? Хоносон дээр нь цай хийгээд өгвөл аягүй бол “Ходоод”-ны сургалтанд суух байх даа …

Хар шөнөөр lol … Инээе гэж бичсэн пост шүү эд эсээ үхүүлж болохгүй шүү


Ч.Ганжавхлан