Feb 10, 2010

Чиний тэр монгол чинь тэгээд аль нь юм бэ ????




Улаанбаатараар дүүрэн монгол ярьсан хүмүүс.... Яагаад тэд монгол ярьдаг гээч?, яагаад гэвэл тэд бол бөгсөн дээрээ хөх толботой.Аа нээрээ тэд бас чингисийн цустай, дэлхийн бүх хүмүүсээс илүү онцгой гентэй.Тэд зүгээр л цаанаасаа тэгээд төрчихсөн үүнийг хэн ч яаж ч чадахгүй, зогсоох аргагүй.

Би солонгост 2 жил сурсан.Тэнд хүмүүс нь эзнээсээ нууцаар монгол гэж шивнэж ярьдаг юм байна лээ.Булчин шөрмөс болсон эрэлхэг баатруудаа магтах гэтэл тэд нар оймсны үйлдвэрт насаараа ажиллаад элэг бөөрний өвчтэй болчихсон хаягдал утас түүгээд сууж байдаг болохоор, хацар гоо ичимхий охидоо магтах гэтэл тэд нарийг нь “интернет”-ээр худалдаж аваад суучихдаг болохоор(энэ огт хэтрүүлэг биш төдийгүй солонгос хүн бүрийн мэддэг энгийн зүйл болно), хаа ч байхгүй онгон талаа магтья гэтэл зурагтаар нь өмхий хог новш, утаа тортог гудамжны амьдралаас өөр юу ч гардаггүй болохоор тэд монголоо хоорондоо шивнэж ярьдаг юм байна лээ.Хаа нэг амралтын өдрөөрөө л ганц сөжү ууж маханд оронгоо өөр хоорондоо хөөрөлдөн байхгүй юмыг байгаа болгон эх орноо магтаж сэтгэлээ хуурах энэ хүмүүс нөгөө магтаад байгаа монгол чинь мөн үү ???

Би Бээжин хотод 4 жил сурч байна.Миний Бээжинд зохиосон нэг онигоо байдаг юм.Нэг монгол такси барьж гэнээ, тэгсэн таксиний жолооч нь чи хаанах вэ гэж асууж гэнэ, нөгөө монгол “би монгол” гэтэл жолооч “Аа би чамайг гадаад юм байх гэж бодсон юм” гэж гэнэ.Энэ тоглоом биш шүү, би л бантсандаа онигоо болгож яриад байгаа болохоос.Яагаад тэгдэг юм бүү мэд монгол гэхээр л “эрхий хуруугаа” гозойлгоод байдаг юм.Тэгснээ учиргүй архиар шахан, морь мал асууж бараг л ганц барилдаад үзүүлчих гэх нь холгүй.

Би одоо АНУ-д байна.Энд зарим монголчууд нь монгол гэхээр бараг өрөвдөх юм.Буцах уу гэхээр “хайшаа?” гэх юм.Тэгэхээр АНУ гэдэг үнэхээр л сайхан орон бололтой.Миний нүдээрээ харснаар энд монголоор ярьж чаддаггүй, цэвэр монгол цустай америк иргэдийн бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна лээ.Арай дээр нэг нь “Daddy би this авъя” гэж ярьдаг юм байна лээ.

Хэнийх нь ч буруу биш.Бодит нөхцөл байдал ийм л байна.Америкт ахлах сургуулиа төгсөөд тэндээ томоохон ажил хийж байгаа нэг залуу монголд малаа хариулаад явж байгаа “цэвэр монгол” бүсгүйтэй сууж чадна гэж үү ??? Соёлын хэтэрхий том ялгаанаас болоод бараг л боломжгүй болов уу.Нэр нь л монгол болохоос биш шал өөр 2 улсын хүмүүс шүү дээ.Өөрөө өөрийнхөө ирээдүйн төлөө зүтгэж яваа хүмүүсийг зарим нь “чи амьдралаа хаяад монголдоо ирж эх орноо хөгжүүлсэнгүй” гэх нь холгүй байх юм билээ.

“Монголоо алдсан” гэдэг нэг хэллэг байдаг.Энэ ер нь юу гэсэн үг вэ ??? Мал хариулаад явсангүй гэсэн үг үү ??? Архи уучихаад зодолдсонгүй гэсэн үг үү ??? Нэгнийгээ матаж муу хэлсэнгүй гэсэн үг үү ??? Шороон дээр очиж хөрвөөсөнгүй гэсэн үг үү?? Үгүй дээ энэ бол “түүх рүүгээ нулимсан”, “үндэс угсаагаа үгүйсгэсэн” гэсэн үг юм.Чи хичнээн америкт, европт төрж өссөн эргээд хэзээ ч монгол уруугаа буцахгүй байж болно.Гэхдээ чи өөрийгөө “монгол” хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, “эх түүхээрээ” бахархаж чаддаг, “монгол” гэдгээсээ ичдэггүй, өнөөгийн монгол улсынхаа байдлыг хараад жаахан ч гэсэн санаа чинь зовдог, хэрвээ чадал чинь хүрвэл орон гэргүй ганц хүүхдэд ч болов зориулаад хандив өргөчих сэтгэлтэй л бол чи “монголоо алдсан” биш.

Тэгэхээр өнөөдөр монгол гэдэг ойлголт маань өөрөө маш хийсвэр зүйл болчихоод байна.Монгол хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ ?? Монгол соёл гэж үнэн хэрэгтээ чухам юу юм бэ ??? Жишээ нь гэхэд хятадад монгол хүн “архи сайн даадаг” гэсэн түгээмэл ойлголт байдаг.Тэгтэл бидний өвөг дээдэс тэгэж их архи уудаггүй байсан шүү дээ.Социализмын үед л орос ах нараас сурсан байх.Бууз, хуушуур, цуйван гээд үндэсний хоолны маань ихэнх нь урдаас орж ирсэн байдаг.Бүр нэршилтэй юутай хийтэйгээ тэр чигээрээ шүү.Өнөөдөр бидний залуу үе маань ч тэр чигээрээ дэлхийн жишгээр америк соёлыг шүтэж өсөж өндийж байна.Морин хуур язгуур урлагыг маань хүртэл өвөрмонголчууд биднээс илүү дэлхийд сурталчилж байна.Би нээрээ түрүү намар харсан манай “монголд” байгаа эцэг эхчүүд маань хүүхдээ цэвэр “хятад” сургалттай бага сургуульд оруулах гээд долларыг хэдэн мянгаар нь барьчихсан хоорондоо өрсөлдөн хэрэлдэж байхыг.

Одоо ер нь худлаа “эх оронч” царайлахаа больцгоосон нь дээр юм шиг.Бүх зүйлийг эдийн засаг, технологийн хөгжил шийдэж байхад “би малчин” гээд л ган зуданд нэрвэгдээд суугаад байлтай нь биш тийм биз дээ.

Чухам иймийн учир монголчууд та бид өнөөдөр юу өмсөж,хаана амьдарч, ямар хэлээр ярих нь огт чухал биш.Зөвхөн “монголоо” гэсэн сэтгэлээ зүрхэндээ тээж явах нь, хаана ч хамаагүй газар эхлээд өөрөө хөлөө олчихоод дараа нь элэг нэгтнүүдээ туслах нь та бидний өдрөөс өдөрт даяарчлагдах энэ ертөнц дээр өөрсдийгөө авч үлдэх цорын ганц гарц нь юм.

Feb 5, 2010

Хариуцлага 2



Би эрэгтэй хүн эмэгтэй хүн зодохыг үзэж чаддаггүй юм.Би бас хүмүүст ярьдаг л даа, би эгчтэй эмэгтэй дүүтэй бас ээжтэй болохоороо энэ нь миний хамгийн үзэн яддаг зүйл гээд л.Гэхдээ хэзээ нэгэн цагт би өөрөө эмэгтэй хүн зодох өдөр ирэхгүй гэж хэн надад батлаж чадах юм бэ ??? Уул нь элдэв муу зүйл хийж байгаа хүмүүсийг бид түүнийг тухайн хийсэн зүйлийнх нь төлөө биш зөвхөн бидэнд тэгэж бидэнд харагдсаных нь төлөө л буруутгах ёстой юм л даа.Учир нь түүнийг яагаад тийм зүйл хийж байгааг бид мэдэхгүй шүү дээ.Арван жил хүлцэн тэвчсэн тэвчээр яг тэр мөчид л барагдсан байж ч болох.

Гудамжинд нэг эрээ цээргүй залуу гар хангалга хийгээд зогсож байв гэнэ.Түүний тэнэг галзуу солиотойг гайхах ажлаа түр орхиод асуудлыг арай өөрөөр харах гээд оролдьё.

Залуугын нэрийг Жараахай гэх бөгөөд тэр бол 40 дөнгөж гарч яваа хижээл эр.Түүнд 18 настай хөөрхөн охин бий,мэдээж тэр охиндоо аминаасаа ч илүү хайртай.Тэр өдөр харин эхнэр нь охиноо дагуулаад Гачууртад байдаг ээжийнх уруугаа явчихжээ.Эхнэрээсээ өөр эмэгтэй хүнийг үнсэх нь байтугай үнэрлэж ч үзээгүй Жараахай энэ боломжийг ашиглан нялх ногоо зулгаахаар шийдэж гэнэ ээ.Энүүхэндээ гэж хэлэхэд Жараахай маань нэрэндээ зохиогүй асар их хүсэл тачаалтай залуу л даа.Дөч гарсан мөнгөтэй залууд бас өнөөдрийн Улаанбаатар хотод түүний хүссэн зүйл биелэхэд тийм ч хэцүү биш.Тэгэхээр уйтгартай эхлэлийг алгасаад шууд өрнөл уруугаа орцгооё.Нэг л мэдсэн тэрээр дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд насаар өөрийнх нь охиноос арай дүү болов уу гэмээр жаахан охинтой хоёулхнаа байж байлаа.Залуу агшин зуур эгээ л анх удаа том хүний кино үзэж байгаа арван жилийн хүүхэд шиг болж хамаг бие нь эвгүй оргин юунаас ч юм айж ичээд байгаа юм шиг эсвэл сандраад ч байгаа юм шиг болж орхив.Түүний урд албаар том болж харагдахын тулд нүүрээрээ дүүрэн баахан будаг нялсан энэ нь түүнийг том болгож харагдуулах байтугай улам ч өхөөрдмөөр жаахан болгож харагдуулах Танхилуун охин бишүүрхэн суух ажээ.Нэр нь хүртэл өөрийнх нь охинтой яг адилхан нэртэй энэ охин анхнаасаа л түүнд бүсгүй хүн биш харин өөрийнх нь охин шиг санагдан түүнийг зовоож байсан юм.Тэрээр яг одоо асар том сонголтын өмнө ирсэн байлаа.Үнэндээ тэр охинтой нэг шөнийг өнгөрөөлөө гээд хэн ч түүнийг яах ч үгүй боловч залуу сүүлд нь өөрөө өөрийгөө уучилж чадахуу үгүй юу гэдэгийг таахад амаргүй юм. Тэрээр ”Хүн” байхыг хичнээн хичээвч охины өхөөрдмөөр булцгар хацар, юу ч ойлгохгүй ,мэдэхгүй дэндүү гэнэн хайр татам байдал, хэн ч харваас огт өмсч сураагүй нь мэдэгдэхээр өгзөг нь ил гарах шахсан богино банзлынх нь араас харагдах тунгалаг саран шиг өөгүй тэгшхэн хоёр цагаан хөл, энэ бүхэн үнэхээр түүнийг галзууруулах шахаж байв.Залуу түүнийг ичээчих байх гэж эмээсэндээ өрөөний гэрлээ унтраан усанд орохоор угаалгын өрөө лүү орлоо.Энэ бол үнэндээ эр хүнийг шалгасан маш том шалгуур байсан юм.Залууг угаалгын өрөөнөөс гарч ирэх үед охин аль хэдийн хөнжил дотроо орчихсон байсан бөгөөд залуу ч тэр дор хувцсаа тайлан хөнжил үрүү аяархан шурган орлоо.Хөнжилд ороход охин бүх хувцсаа тайлсан байх бөгөөд тэрээр нэгэнт амьдралын энэ хатуу тоглоомтой эвлэрсэн бололтой энэ удаад түүнээс ичих нь бүү хэл бүр түүнийг хүзүүгээр нь чанга тэврэн авлаа.Охины халуухан бие түүний биед дөнгөж шүргэх агшинд залуугын биеэр нь нэг зүйл маш хурдтай гүйх мэт болж халуу оргиулах ажээ.Охин хоёр гараараа түүний хүзүүгээр нь тэврэн авч түүний нүд уруу нь эгцлэн харснаа “Ах аа, би үнэндээ нэг удаа л хийж үзсэн” гэж аяархан шивнэв.Охины энэ үг түүний чихэнд “Аав аа, маргааш өглөө намайг эрт сэрээгээрэй” гэж хэлэх охиных нь үг шиг сонсогдлоо.Түүний охин хэдийгээр нэгэнт том охин болсон ч одоо хүртэл багынхаа зангаар хаяа хаяа аавтайгаа унтдаг ба унтахынхаа өмнө аавынхаа хүзүүгээр нь тэврэн заавал энэ үгийг хэлдэг ажээ.


Залуу бараг галзуурч эхлэлээ,замдаа тааралдсан бүхнийг дайрч унагачих шахан гүйх түүний толгойд хэдхэн минутын өмнө хамаг бие нь чичрэн газраар нэг хөглөрөх хувцсаа цуглуулангаа “Уучлаарай ахын дүү , ах нь тэнэг , ах нь тэнэг” гэж амандаа давтан үглэж байсан нь бүдэг бадаг орж гарах бөгөөд яг одоо тэр нэгэнт буудлаас гараад ирчихсэн гудамжаар гүйж байлаа.Түүнийг харсан хэнд ч галзуу хүн байна гэж бодогдохоор бөгөөд хоёр нүд нь улаанаараа эргэлдсэн тэрээр амандаа юуг ч юм үглэн гудамжаар хурдан хурдан алхлах ажээ.Түүнийг бараг амиа хорлочихмоор санагдуулж байсан нэг зүйл бол үүнээс илүү дордох байтугай төсөөлөхын ч аргагүй ийм үед хүртэл түүний толгойд нөгөө охины нүцгэн бие харагдах бөгөөд дотоод сэтгэлдээ тэр охин дээр буцаад очмоор байгаагаа ч сайн мэдэж байлаа.Энэ бол залуугын өөрөө өөртэйгээ хийх том тулаан байсан юм.Яахаа мэдэхээ больж арчаагаа алдсан энэ үед түүний толгойд орж ирсэн цорын ганц мэргэн арга бол “гар хангалга” байлаа.Эцсийн эцэст залуу хүн байх замыг, эцэг байх замыг сонгосон бөгөөд түүнд энэ дайныг зогсоож л чадаж байвал өөр юу ч хамаагүй болсон байлаа.Тэр нэгэнт эргэн тойрноо анхаарах сөхөөгүй болсон байсан бөгөөд шууд л хүний зам дээр өмдөө тайлан “өнөөх”-өөсөө атгаад авлаа.


Цааш нь харин би ярихгүй.Бидний хувьд энэ нь ичгүүр сонжуургүй бузар булай явдал ч түүний хувьд энэ нь “хүн”-ээрээ үлдэх, хайрт охиныхоо “эцэг” нь байх цорын ганц зам байсан юм.

Ийм үйл явдал болж байсан эсэхийг би сайн мэдэхгүй бөгөөд энэ нь цэвэр миний төсөөлөл дундаас үүссэн зүйл юм.Бага зэрэг эрээ цээргүй байсан бол өршөөгөөрэй.