Aug 15, 2013

Хайртай блог минь


Ай блог минь дээ хайртай блог минь, чи бид хоёрын бичсэн зүйлийг хэн ч тоодоггүй байсан гэхдээ тэр үед сэтгэл зүрхнээс гарсан үгсийг минь хэн ч шүүдэггүй байсан. Гадагшаа биш дотогшоо бичсэн зүйлүүд минь надад хань болж, чи бид хоёр хэн ч ойлгохгүй хүнд хэцүү мөчүүдийг хамтдаа даван туулсан шүү дээ. Одоо би чамайг санаж байна, хэн ч ордоггүй, хүн тоож уншдаггүй блогоо би санаж байна.

Энүүгээр сонин юу байна даа, дурлаж бүтэлгүйтэн асаж унтарч явсан тэр л үе дээрээ зогсчихсон байна уу ? Тэр үе одоо өнгөрсөөн найз минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн.