Aug 15, 2013

Хайртай блог минь

Ай блог минь дээ хайртай блог минь, чи бид хоёрын бичсэн зүйлийг хэн ч тоодоггүй байсан гэхдээ тэр үед сэтгэл зүрхнээс гарсан үгсийг минь хэн ч шүүдэггүй байсан. Гадагшаа биш дотогшоо бичсэн зүйлүүд минь надад хань болж, чи бид хоёр хэн ч ойлгохгүй хүнд хэцүү мөчүүдийг хамтдаа даван туулсан шүү дээ. Одоо би чамайг санаж байна, хэн ч ордоггүй, хүн тоож уншдаггүй блогоо би санаж байна.

Энүүгээр сонин юу байна даа, дурлаж бүтэлгүйтэн асаж унтарч явсан тэр л үе дээрээ зогсчихсон байна уу ? Тэр үе одоо өнгөрсөөн найз минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн. 

5 comments:

Frank said...

Уншдаг хүн бас байна. Ухаарал авах, гайхах, эргэлзэх бас айх ч бичлэгүүд байх. Гэхдээ ямарч байсан уншаад л байгаа, яваад л байгаа.

Хэн ч тоодоггүй навсархай навтас тодор дэлхийн хаанаас ч эрээд олохгүй ховор эмийн жор байх адил хэн ч шагайдаггүй тэр л блог дотор хамгийн нандин сайхан дурсамж, санаа, бүтээлүүд байх нь бий!

Anonymous said...

Бичлэгийг чинь уншдаг, одоо блогоо хөтөлж байгаарай.

Unknown said...

Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гдг бичлэг бдг шдээ. Тэрэн шиг чинь энгийн бүхнийг хүн бүтээдэг гэсэн шиг чинь энд чамайг уншихаар энгийн байдаг шүү. Юу ч биччихэв, ямартай ч хайртай шүү :)