Apr 24, 2014

Social Network




Facebook хэтэрхий яншаа санагдсан үед хаяа instagram-г ашигладаг. Учир нь тэнд хэн нэгнийг муулсан сэтгэгдэл байхгүй, ер нь үсгээр илэрхийлэгдэх зүйл бага. Тархиа ядраахгүйгээр ганц нэг найзынхаа талаар зурган мэдээлэл авах, өөрөө бас зураг оруулах, өнгө мөнгийг нь өөрчлөх … Сүүлийн үед миний instagram ашиглах гол шалтгаан нь GrandmaBetty гэдэг эмээ болоод байгаа юм. Ердөө 100 гаруй пост оруулсан түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс 600000 гаруй хүн дагаад байгаа билээ. Тэр үнэхээр гайхамшигтай инээдэг бөгөөд хорт хавдрынхаа эсрэг зоригтой тэмцэж олон хүнд итгэл, урам, хайрыг түгээж байгаа хүн юм. Түүнд амжилт хүсэж аз жаргал ерөөсөн олон мянган сэтгэгдэл дунд хаяа миний сэтгэгдэл цохиж явах бөгөөд from Mongolia энэ тэр гэчихсэн тэрүүхэндээ смайл смайлтай …


Twitter ертөнцөнд би яг 370 удаа жив жив хэмээн бор шувуу нисгэжээ. Twitter-н хувьд миний гол хэрэглээ “Унших” … Ухаантай энэ тэр гэхээсээ илүү цаг үеийнхээ мэдээллийг хамгийн түрүүнд олон талаас нь самардаж болох аятайхан талбар шиг санагдсан. Эрх мэдэлтэй мундаг хүмсүүд сэтгүүлч сонингоор дамжуулахгүй үзэл бодлоо шууд олон нийтэд илэрхийлэн, бусад нь ч тэднийг зоригтой нь аргагүй “Баалж” гүн амьсгаа авцгаадаг …


Энэ блог руу ороод зүүн гар талд нь байрлах “Архивууд” цэсийг харах юм бол 2014, 2013, … 2008, 2007 гэж дуусах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Ч.Ганжавхлан гэдэг нөхөр аль 7 жилийн өмнөөс л элдэв янзын хэрэгтэй хэрэггүй юм бичиж суудаг байжээ гэсэн үг юм. Facebook бол үзэл бодлоо илэрхийлэх шинэ талбар төдий бөгөөд зөвхөн хэлбэр нь өөрчлөгдсөн юм. Угаасаа SocialNetwork гэдэг зүйл Монголд хүчээ авахаас өмнө Blog, Асуултфорум гэх мэт зүйлээр л хүмүүс юм бичдэг байсан.


Энэ сайтыг программист мэргэжилтэй нэг сайн найз маань нээж өгсөн юм. Гэвч одоог хүртэл Blog хөтлөхөөс яг юугаараа ялгаатайг нь би нэг л сайн ойлгож өгөхгүй байгаа юм. 


Би Ask-г ашиглаж эхлэхдээ “Бүх асуултанд нь хариулна” энэ тэр гэж амлалт өгөөгүй. Залхуу хүрсэн, гиеүрсэн үедээ хаяа орж дуртай асуултандаа хариулдаг. Хүмүүст овог нэрээ бусдаас нуун хэнийг ч хамаагүй бүдүүлэг, доромж асуултаар булах эрх нь байдаг бол түүнийг нь бусдад харагдуулах уу хальт хараад инээгээд өнгөрөх үү гэдэг эрх нь надад байдаг учраас их “Шудрага” хийцтэй App гэж бодогддог.

Wechat, Viber – Яах аргагүй “Мэрзгэр” биднийгээ бодсон буянтай App гэж боддог ! 


Нуулгүй хэлэхэд анхандаа би Facebook-т их дуртай байлаа. Бие биенээ танихгүй ч зөвхөн үзэл бодлоороо бусадтай нөхөрлөн дуртай зүйлсээ түүн дээр постлон инээлдээд өнгөрдөг аятайхан эд санагддаг байв. Харин хүмүүс хэтэрхий “Туйлширч” эхлэснээс хойш энэ миний хувьд тийм хөгжилтэй зүйл байхаа больсон юм.  Учир утгагүй зааж зөвлөх гэж оролдох, дүгнэж цэгнэх нь над шиг өөрийнхөөрөө бас зөрүүд хүнд олигтой тохирч өгөхгүй байлаа. Facebook messenger анх ашигладаг байсан ч хүмүүсийн хэтэрхий бүдүүлэг, ёс суртанхуунгүй байдал нь “Тээртэй” санагдсан учраас хэр баргийн тийшээ шагайхаа болсьон билээ. Гэсэн ч сурсан зүйлийг сураар боож болдоггүй учраас элий балай, хэрэгтэй хэрэггүй юмаа бичсээр … Уул нь хүн элийрч инээж ч чаддаг, хөмсгөө зангидаж ч бас чаддаг байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж Facebook дээр байдаг групууд түүний ач тус, хэрвээ зөв ашиглаж чадвал нийгэмд үзүүлэх нөлөө зэргийг нь хэрхэвч дутуу үнэлж болохгүй л дээ. Хувь хүнийхээ хувьд л би ингэж бодож явдгаас биш ТББ-н ажил, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх олон нийтийн ажил зэргийг амжилттай явуулахад Facebook хамгийн чухал үүрэгтэй билээ !

Эцэст бүх SocialNetwork хэрэглэгчиддээ BeHappy дээр нь жаахан Easy байцгаая л гэж уриалья даа !!!

Ч.Ганжавхлан


2 comments:

Frank said...

Эцэст нь Social network бол зүгээр л бла бла дүр төрх. Хүн амьдрал дээр хэзээ ч Нүүрний номны зураг шигээ хөөрхөн, Жиргээд бичдэг шигээ цэцэн цэлмэг байдаггүй гэдэгтэй л санал нэг болоод байгаа.

Unknown said...
This comment has been removed by the author.