Feb 24, 2007

Нутгаа санахад

Жирийн л нэг бээжингийн зэгэлтсэн саарал орой.Шинэхэн танилцсан 2 хөөрхөн дүүтэйгээ ганц хоёр шил пийжүү цааш нь харуулчихаад өрөөндөө орж ирлээ.Солонгосчуудтай хамт амьдардаг болохоор ойрд монгол хүнтэй уулзаагүй.Хүний газар монгол хүн харахад нэг л гоё.Хөөрхий өнөөдөр хэл мэдэхгүй байр хайгаад явж байгаатай нь санаандгүй таараад, энд ирээд бас ч гэж хэдэн сар болж байгаагын хувьд,бас ахын сэтгэлээр тусалсан юм.Миний л муу аав ээжийн намайг гадаад дотоод явахад өгч явуулдагтай адилхан жаахан сүүтэй цай,боов боорцог барьчихсан “Жавхаа ахаа баярлалаа” гээд өгөхөөр нь анх ирчээд юугаа ч мэдэхгүй,мөнгө ч үгүй мөртлөө “энэ арай хэтэрнэ ээ” гэмээр цоглог гүйж явсан минь санаанд ороод золтой л нүдний нулимс урсчихсангүй.Сэтгэл хөдөлсөндөө болоод энэ сарын сүүлийн мөнгө болох бас нэлээд чардайвал бараг 5 өдөр хооллочих мөнгө 50 юанаараа хөөрхөн хоёр дүүдээ “Наашаа цаашаа” , “Төмстэй хуурга” авж өгчихөөд тэднээсээ жаахан салж ядан өрөөндөө орж ирээд хэвтэж байгаа минь энэ.Өрөөнд цуг амьдардаг солонгос гадагшаа гарсан бололтой өрөөндөө алга.
Бээжингийн монголчуудыг “аймар” шоучин гэж ярьдаг гэхдээ үнэнийг хэлэхэд тэр ч бас харьцангуй ойлголт шүү.Анх оччихоод “Торноос гарсан шувуухай” шиг аав ээжийнхээ “савар”-аас гарангуутаа л бүх юм содон сонин санагдаж,шөнө 12 өнгөрөөж гэртээ орж ирчихээд байхад хэн ч загнахгүй ёстой л нөгөө “энэ чинь одоо юу вэ” болж архи ууж,пийжүү гээч юмтай байн байн сугадалцан нөхөрлөж эхлэнэ дээ.Бараг орой болгон бар,шоу…..Энэ бол гэхдээ анх бээжинд ирж байгаа юутнуудын хувьд гэм биш зан билээ.Өмнө нь гар дээрээ ийм их мөнгөтэй байж үзээгүй, гэрээсээ анх гарч үзэж байгаа шувуухайнууд амьхандаа мөнгөө хэмнэж тооцоотой байхыг их л хичээх боловч “Их улс” –ийн амьдрал тэднийг тийм ч амархан зүгээр орхихгүй.Ялангуяа охидууд бол хямдхан хөөрхөн загвартай,гэхдээ чанар гэж зарим нэг нөхдийн ярьдгаар ёстой “Лайтай” муу ….. Баахан хэрэгтэй хэрэггүй юм авсаар байгаад хамаг мөнгөө үрчихнэ.
Тэнд тамхи 4,5 юань 700 орчим төгрөг,харин архи пийжүү хоёр нь бараг үнэгүй шахуу гэх үү дээ.Ер нь аль аль нь манай монголоос даруй 2 дахин хямд.Тэгэхээр монголд заримдаа аав ээжээсээ нуугдан сэмхэн хүртчихдэг байсан товаришууд чинь ёстой өдөр шөнөө мартана биз дээ.Юу ч хийсэн хорихгүй “эрх чөлөө”, аав ээжийн гамтай хэрэглээрэй гээд өгсөн жаахан мөнгө.Өөр ер нь юу хэрэгтэй юм бэ ?? Манай “хөгшин ээж” хэдийгээр 95 настай боловч хэзээ нэгэн цагт мани бад ни хум болох нь үнэн,миний баян найз Болд хэдийгээр татварын байцаагчын хүүхэд боловч бээжинд хэтэрхий шоудвал надтай цуг суугаад бэлэн гоймонгынхоо саван дээр нь сэрээгээ хатгана.Харин энэ үед л Болд аавынхаа 6 сар хэрэглэ хэмээн хангалттай өгсөн мөнгийг нь ганцхан сарын дотор үрж дууссанаа мэднэ дээ.Хэрвээ “үрийн үнэр” жаахан ч гэсэн ханхалдаг товариш бол ядаж нэг сар
“гоймон ба гуриатах” хэмээа ангид суралцаж л таараа.Ингээд бүүр тэсэхээ болихоороо найзуудтайгаа нийлж байгаад “Болд бээжинд мөнгөө алдсан нь” хэмээх үлгэр зохиож 20 юаны карт нэгийг худалдан авч 3 минутын дотор өнөө үлгэрээ ярих хэрэг гарна даа.За тэгэж байтал өнөөх гайхал HSK гэдэг “Дагвадорж” той халз тулна.Нутаг буцахаасаа ядаж Дагваагаас 3 оноо салгаж чадвал 6 сар сурсан гэхэд бас ч яахвээ гэсэн голонгуй үнэлгээ өгч болох л юм.


Энэ бол жинхэнэ шоудах буюу замаа алдах биш юм шүү.
”Заавал алдаж байж тэрнээсээ сургамж ав,тэгээд алдаагаа харин бүү давт “ гэж манай хамар хашааны тугал утга авцалдаа муутайхан мөөрсөн юм гэнэ лээ.Харин энэ бүхнийг үзэж өнгөрснийхөө дараа,“гоймон ба гуриатах” сургуулиа төгсчихөөд мөн л хэвээрээ шоуны амьдралаар амьдарч байгаа бол хоёулаа ганцхан жилийн дараа монголын “өвгөнтийн хөндий” юм уу , бээжингийн “Таку” гын урд уулзья даа.

1 comment:

Frank said...

Шавар дотор хэвтэж байж, үнэрийг нь, үнэ цэнийг нь мэддэг гэдэг байхаа? Санаагаа маш уран илэрхийлэх нь их эртний чадвар байжээ. Одоо ч улам зүлгээд сайхан өнгөтэй болгосон мэт санагддаг юм