Mar 3, 2007

Тасархай, нээрээ тасархай

Хүн бүр ялангуяа гадаадад сурдаг монголчууд уншвал зохилтой.Энд тэндхийн сонин,мэдээнээс харсан зүйл биш өөрөө нүдээрээ үзсэн хэрэг учраас та бүхэнд туршлага болно хэмээн найдан энэхүү тэмдэглэлийг бичлээ.Жаахан ёжилж бичсэн ч гэсэн үнэн явдал шүү.

Хайртай Улаанбаатар хотынхоо төвд шахуу байдаг нэгэн буудлын ресепшен дээр хүн хүлээгээд сууж байлаа.Нэг сайн найз минь гадаадаас ирээд хэдүүлээ нийлж ганц хоёр грушик пиво уусан ч бараг цоо эрүүл шахуу байсан юм (гэхдээ монголд бол хичнээн цоо эрүүл байсан ч пинзлиний шилэн чинээ алкохель ходоодоороо гулгуулсан л бол битгий өөрийгөө эрүүлд тооц ).Тэгтэл гаднаас том гэдэстэй,харваас жирэмсэн бололтой нэг хүүхэн нөхөртэйгээ орж ирснээ миний зүг нэг ширвэн харж “наад хөл мөлөө аятайхан тавичихаач боловсролгүй юмнууд” хэмэээн зандарлаа.Та бүхэнд үнэн сэтгэлээсээ зөвлөхөд Монголд иймэрхүү хүнтэй шууд муухай харьцдаг,хүний гаднах байдлыг нэг хараад өөрийнх нь “таалалд” нийцэхгүй бол шууд гуйлгачин золбингоор нь дууддаг хүмүүстэй таарвал аль болох харьцахгүй байхыг хичээх хэрэгтэй,
А хэрэв зээ та айраг ч болтугай уусаг бол уруул чинь сэтрээд цус гарсан ч “амаа жимий”.Шуудхан хэлэхэд жаахан алиа байгаа биз дээ.Гэхдээ хүн болгонд доромжлуулаад яваад бай гэж хэлээгүй шүү Алимаа хэдий хөөрхөн ч аль нэг шүд нь мурий л байж таарна.Үүн шиг Улаанбаатар хотод минь олон биш боловч ийм хүмүүс мэр сэр бий.Ийм хүмүүс танд эрүүл ч согтуу ч байсан гай л болно уу гэхээс хэзээ ч тус болохгүй.
За эргээд нөгөө яриандаа орьё.Тэгэхээр нь гэнэт Дэнзэн миний гэдэн хөдлөөд “Хүнтэй ч зөв харьцаж чадахгүй байжийж балай авгай чинь” гээд тэссэнгүй хэлж орхилоо л доо.Тэгсэн чинь нөгөө авгай чинь нүүр нь минчийн улайн,бүх үрчлээс нь 90 градус босч ирэн, “Монгол хэлний их толь” -оос ч хайгаад оломгүй арвин их “Хараалын сан” гаасаа хамгын шилдгийг нь сонгож байгаад надад харамгүй илгээв.Иймэрхүү хүмүүсийг ерөнхийд нь гадарладагын хувьд би ч нээх их олон юм ярьсангүй тэгсхийгээд хаячихья гэж бодлоо.Тэгсэн чинь нөгөө авгайгын чинь ааш бүүр гаарч над уруу дайрах мөрөөрөө дайрахгүй найзууд уруу минь хүртэл дайрч эхэлдэг юм байна.Ингээд дуусцан бол ч бас яахав, гэнэт тэндэээс эзээндээ “лаг хүн” болж харагдах гэсэн нярав эгчийн “ка ра те”ийн авьас нь гэнэт тодорч намайг “ганц болгож” өгөхөөр гараа далайн сунгасан боловч тэр нь гай болж намайг биш миний ард байсан рекламны том шилэн самбарыг хагалж орхив.Самбар хагалсан гэдгээ мэдэнгүүтээ нярав авгайн толгойд нэг мэргэн санаа орж ирсэн бололтой.Тэгэнгүүтээ захирал авгайдаа очиж өнөө “Мэргэн санаа” гаа айлтгав.Энэ хэдэн банди жаахан пиво уучихсан байна.Тэгэхээр нярав миний онолоор “Дэнзэн ба түүний нөхөд” + “Архиын төрлийн ундаа” = Бүх буруугаа чихэж болох нь,хамгийн гол нь миний хагалсан шилний мөнгийг эд нараар гаргуулчихья.Тэгээд ч тэр зэвүүн царайтай Дэнзэн гээд гөлийсөн нөхрийг нь тань шиг ийм гоё “Авгай” – г “Гоё авгай” гэж хэлэхгүй “Муухай авгай” гэж хэлснийх нь төлөө хамаг бурууг нь тохоод цагдаад бариад явуулчихья тэгээд ч яагаав таны таньдаг нөгөө Баяраа байцаагч байна ш дээ гялс тэрэн үрүүгээ залга хэмээн нэгжээрээ хүртэл яриулж “Өгөөмөр загнав”.Ингээд “Авралт төрийн минь Ачит цагдаа” морилон ирлээ.Цагдаа нарын тухайд бол нээх долигоноод байх шаардлага байхгүй өөртөө ашигтай талаас нь үнэнийг хэлэх хэрэгтэй.Харин та жаахан л юм үнэртүүлсэн бол тэд таньтай нөгөө таныг жаахан байхад хажуугын чинь хашаанд шөнөжингөө хуцаад унтуулдаггүй “банхар” байна ш дээ.Тэрнээс арай доор харьцана.Жаахан үнэртүүлсэн л бол танаас байцаалт авах нь байтугай юу болсныг ч асуухгүй.Харин мөнгөтэй танилтай “Хөөрхий хохирогч” авгайгын үгэнд бол гэрийнхээ хойморт байдаг бурхан шигээ л итгэж сүсэглэнэ.Сүүлдээ миний бүр залхуу дургүй хоёр зэрэг хүрээд төлдөг мөнгө төгрөг байдаг юм бол хурдан өгөөд явахын түүс болж бараг цагдаагаас намайг аваад хэлтэс рүүгээ яваад өгөөч гэж гуйв.Цагдаа ч хэргийн газар, тухайн үед нь, гэрчийн нүдэн дээр бүх учраа олохоо бодохгүй өөрөө “Жүүлэг” рүүгээ тэмүүлж байгаа намайг “бандан тас” гэсэн шиг хурдхан аваад гарав.Эндээс бид нэг өрөвдөлтэй төөрөгдөл олж харж болно.Төрийн цагдаа маань эв эрүүл намайг “Эрүүлжүүлэх” гэдэг ариун газар эрүүлжүүлэхээр авч яваа ба харин эргүү тэнэг Дэнзэн миний бие ядаргаатай авгайгаас нэг юм яс салж “Гялс” торгуулаа төлчихээд Мама Баба руугаа яарч яваа минь энэ.

Ингээд бид БЗД-ийн цагдаагийн хэлтэс лээр нэг ёсондоо “Эрүүлжүүлэх”-д ирлээ.Өмнө нь зөвхөн зурагтаар л харж байсан нөгөө адьяал нөмөрсөн хүнд гаруудыг энд нүдээрээ харж болно.Харин одоо л эргүү Дэнзэн хаана байгаа,юу руу тэмүүлж ирснээ жаахан зах зухаас нь ойлгож эхлэлээ.Ер санаанд багтаж өгөхгүй байсан ч ямар нөгөө жаахан байхад чихэр авч өгнө гэж дагуулж ирчихээд шүдний эмчийн өрөө рүү “Миний хүү ерөөсөө өвддөггүй юм” гээд түлхдэг аав ээждээ тунирхдаг шиг хэдэн муу найз,ямар ч эрх мэдэлгүй хөөрхий хэсгийн цагдаа хоёрт тунирхалтай нь биш “За юун сүртэй юм,эрэгтэй хүн ордог л газар юм гэсэн,жаахан хүүхэд байгаа биш,харин ээж руу миний утаснаас Болдоогын төрсөн өдөр,тэднийд хонолоо гээд мессеж биччихээрэй” гэж нүүрэндээрээ их л тоомсоргүйхэн хэлчихээд,хамаг хувцсаа тайлж тавиад жишим ч үгүй яваад орчихов.

За одоо хамгийн гол хэсэг уруугаа орьё.Оройны 9 цагийн үед би тэнд орлоо.Хааш хаашаагаа 5 метр шоронгийн төмөр хаалгатай,өмхий архи үнэртсэн хүйтэн харанхуй өрөө.Өөрөө унасан хүүхэд уйлалтай биш та нарт зовлон ярихгүй ээ.Таныг оронгуут чинь араас чинь нэг адьяал өгнө.Адьяалны хувьд магтууштай нь УИХ-н гишүүдийг хувааж иддэг өмхий мөнгийг бодвол арай дээр үнэртэй.Мэдээж анх орсон хүн бол шижиглээд нөмрөхгүй л дээ.Гэхдээ ер нь ганц нэг мэддэг тарни байвал тэрнийгээ уншиж аваад, эртхэн шиг нөмөрсөн нь л дээр дээ.Учир нь хэр баргийн аавын хүү өглөө хүртэл тэндхийн хүйтнийг тэвчихэд бас л “чанга” л даа.Над шиг “хоншоортой” болох гэж оролдож байгаад халуурчихвал харин тэр дээд давхарт ээлжийн эмч чинь төрийнхөө цагдаа нартай “янз бүрийн юм” хийгээд завгүй байгаа.Гэхдээ бүх юм зөвхөн муу муухай балиар заваан биш ээ.Үнэхээр та тэнд хонох ганцхан шөнийн дотор их юм үзнэ.Би тэнд их олон найзтай болсоон, тэд маань төрөл бүрийн мэргэжилтэй.Өгөөмөр захын бөбөөчин хоёр ах,бөмбөгөрийн ганц царайлаг залуу Нямаа ах,Чулуун толгойтын малчны 12-3 ын Сөөсгөр Болдоо тэргүүтэй дандаа “алкохелийн дээд” төгссөн том гарууд.Бид тэнд 13 уулаа хоносон.Хэрвээ та хэзээ нэгэн цагт тэнд орох юм(түй түй) бол хэн нэг нь танийг гэнэт таньж хамаатан хэмээн өөрийгөө зарлаж магадгүй,эсвэл чамайг хэн нэгний зөвхөн нүд уруу нь харсны төлөө чиний ариухан харцанд үхтлээ уярснаа гайхаж чамд тэр ариун сэтгэлээ цаг гаруй хуучилж ч магадгүй,нэг бол чиний яриа хэн нэгэнд гэнэт таалагдаж өмнө нь ерөнхий сайдын албй хашиж байсан тэрээр чамайг гарангуутаа өөдөн татахаа амлаж баахан филисофидож ч магадгүй, та битгий гайхаарай энэ бол ерөөсөө зүүд биш тэд зүгээр л эрүүлдээ мөрөөддөг жүжгийнхээ гол дүрд тоглож үзэж байгаа төдий л юм шүү дээ.Тэдний орж ирсэн шалтгаан мэдээж өөр өөр боловч ихэнхийг нь тэдний босоо ороолон (эхнэр) нь өөрсдөө бариад өгчихдөг юм билээ, а гэхдээ хадам нь машиныг шөнө хэрэглэх өгөхгүй шавар хаагаад байхаар нь бариад өгчихсөн таксины жолооч Сүхээ ахын хувьд бол би ямар ч буруугүй гэдгээ хэлчихье.Шөнөжингөө энэ гайхалтай жүжгийг үзэн,заримд нь өөрөө тоглосоор байтал надад унтах зав ч гарсангүй.Өглөө 7 цагийн үед бидний хувцсыг өглөө.Хувцсаа аван хэрэг гарсан дүүргийнхээ хэсгийн цагдааг ирж авахыг хүлээнэ.Хүлээх зуураа харин өчигдөр шөнө “товаришуудыг” яаж пакталсынг нь ярьж өгч зугаацна.Нөгөө ерөнхий сайд байсан өвөө лавдаг над уруу эгцэлж харж зүрхлээгүй юмдаг.Энэ мэтээр цаг нөхцөөж байтал харин ашгүй хэсгийн цагдаа маань ирж намайг авлаа.Эрүүлжүүлэгдсэнийхээ төлөө “хайрт төр” дөө 4500 төгрөг тушаачихаад тэндээс гарлаа.Миний төлсөн 4500 төгрөгөөр харин гэр хорооллын аль нэг гудамжныхан 4 тонн 500 литр ус авах уу,эсвэл хэн нэгэн улсын их хурлын гишүүн оймс авч өмсөх үү гэдгийг нь би хэлж мэдэхгүй.Адилхан эр улс байна гавлахгүй аваад явчаач дээ гуйж мөргөсөн боловч хоёр гарыг минь янхийтэл нь гавлаад гудамжаар нэлээд алхуулав.Хүн бүхэн эргэж харах нь л холгүй,зөрж өнгөрөв үү үгүй юу тус тусдаа миний тухай хавтаст хэргийг зохиож гарлаа.Гэхдээ намайг харчихаад “Энэ лав өчигдөр шөнө 1 цагийн үед айл ухаж байгаад хашаанаас унаж баруун хөлийнхөө шагайг хугалаад цагдааг баригдсан унхиагүй залуу байна” гэж урнаар ургуулан сэтгэж тодорхойлсон эмээд би лав гомдохгүй.За за тэгээд эцэст нь товчхон хэлэхэд намайг хэлтэс дээр очиход хэдийн авгай,нягтлан хоёр “Чейз” ч атаархаж үхэхээр детиктив зохиолоо зохиогоод дуусчихсан байх болно.
Түүний оршилоос нь уншиж өгвөл : Өчигдөр орой манай буудалд “аймар” хэдэн дээрэмчин орж ирээд манай буудлын бүх эд зүйлсийг эвдлэн сүйтгэж,бидний ганц “хайртай” рекламны самбарыг хагалсан болно.Хамгийн “хэрцгий” нь жирэмсэн миний биеийг элдвээр доромжилж “ер нь л цохьсон”.Тэдний дундаас тэр зэвүүн царайтай Дэнзэн хамгийн буруутай ба түүнд маш их гомдолтой болно.Тэр лав “Садам хусейн” ий хамаатан байх аа.Бид түүнээс маш их айж байна.Биднийг ирж аварсан цагдаа ахдаа талархлаа.Дээрх үндсэн дээр бид түүнээс маш бага хохирлыг төлж өгөхийг хүсэж байгаа ба үүнд : “бидний хамгийн хайртай,үнэтэй тэр рекламны самбар,тэднийг зогсоохыг тулд нэмэлт хүч дуудсан ба дуудлагын мөнгө,мөн жирэмсэн миний бие энэ явдлаас хойш бие минь маш ихээр муудаж,эмлэгт олон удаа өндөр үнээр үзүүлсэн ба түүний зардал,сэтгэл санааны хохирол,а нээрээ хүүхдээ төрснийх нь дараа эхний нэг сарын памперсийн мөнгө гэх мэт тун шалихгүй хохирлыг энэ “оюутнааас” хүсэж байна.

Үнэхээр “классик” байгаа биз.Хэрвээ энэ хохирлыг хэлсэн хугацаанд нь барагдуулахгүй бол 7-30 хоног 111 гэдэг шоронд сууна гэсэн үг л дээ.Харин та аав.ээждээ шууд хэлчих боломжтой ч юм уу,ах эгч таньдаг цагдаа байвал “монголлын хуулиар” бүх юм арай өөрөөр эргэх боломж бий шүү.
За тэр ч яахав харин та нар хаана хүүхдийн памперс арай хямдхан зардгийг мэдвэл ядуухан оюутын надад хэлж тус болоорой.

7 comments:

ntsetsbold said...

Tiim dee and mine. Mongol gedeg iim l bolchood baigaa yum. Bid heterhii balchir baina. Gehdee uuniig uurchilj chadah olon saihan zaluuchuud bii gedegt urgelj itgeerei.

Anonymous said...

Aimar bichsen b.na sh dee... Zoltoil suuj b.san sandal deereesee unchihsangui...

Bolor Dulambayar said...

yoo neeree mongolchuud bas alna shuu!!! uneheer l niigem iim l baina daa.

Anonymous said...

hehe huurhun blog bna. blog n ineedtei bolovch Mongol min denduu gunigtai sanagdjiindaa

Anonymous said...

wow.minii nz bas iim yum uzeed amjtsaan?gehdee minii nz iim yum uzej bj mongoliihoo odoo bgaa baidliin talaar bolon humuusiin uhamsar hun chanar yamar bolsniig bas neg tolgoidoo nemsen ba zarim neg humuust sanuulga bolon boduushtai gedgiig ni heleed l ugluu shuudee.ter avgai shig humuustei l baga uchrasai bilee!

Frank said...

Энэ нийгэм одоо засарсан уу? Эсвэл бүр засал авахаасаа бүр дордсон уу?

Асуултанд хариулах төрийн түшээд хайж байна..

Anonymous said...

Бичсэн зvйл чинь их алдаатай учир уншихад бэрхшээлтэй юм аа. Зев бичгийн дvрмээ эргээд нэг харахад илvvдэхгvй байх.