Mar 5, 2014

“Чи” учраас БУРУУ

С: Юу байна ?
Г: Байж л байна
С: Юундаа бухимдаав ?
Г: Нэг л тийм баригдмал санагдаад уур хүрээд байна.
С: Хэн чи юу ?  Эсвэл …
Г: Зассс мэдэхгүй ээ …
С: Тоохгүй орхичихож болохгүй байгаа юм уу ?
Г: Хэнийг өөрийгөө юу ?
С: Заза чи шал тэнэг юм байна …
Г: Харин яг наадахыг чинь хэлээд байна !
С: Юуг чамайг тэнэг гэдгийг үү ?
Г: За бараг л, ядаж чам шиг ингээд хэлчихдэг хүн байхгүй бүгд худлаа шалтаг хайдаг болж.
С: Жишээ нь юу гэсэн үг вэ ?
Г: Хүмүүс бид дургүй зүйлээ “Зайл” ч гээд хэлчихэж чадахгүй аймхай манж мөртлөө худлаа тойрч цэцэрхэн хэн нэгнийг шүүмжлэх болж. Хэн нэгнийг буруутгасан маш урт тайлбарын ард “Зүгээр түүнд л дургүй” байгаа нь мэдэгддэг.
С: Хүмүүс чамд дургүй байдаг гэж үү ?

Г: Тэнэг асуулт. Дургүй хүн олон байх нь мэдээж. Худлаа гар, амбицтай нөхөр, шоучин залуу, улс төрд өөрийгөө бэлдэж байгаа бэртэгчин … Энэ бол асуудалгүй, энэ бол шудрага тийм биз дээ ? Ингээд шууд хэлчихвэл би хэнээс ч илүү ойлгоно шд. Аан энэ хүн угаасаа надад дургүй юм байна, тийм учраас миний хийж байгаа зүйлийг ямар ч зүйл байсан ч дандаа хараар будах гэж оролддог юм байна. Энэ хүнтэй маргалдах ямар ч хэрэггүй, энэ хүнд асуудлыг ойлгуулах гэж оролдох ч шаардлагагүй юм байна. Ингээд л болоо, маш амархан хамгийн энгийн. Тэгтэл худлаа ухаантай хүний дүрд тоглоод л болсон болоогүй худлаа цэцэрхээд л, уушгаа нээгээд уураа ч гаргачихаж чадахгүй байж мундаг хүний дүрд тоглоцгоогоод л …

3 comments:

Anonymous said...

"Шүүмжлэлээс хол байхыг хүсвэл юу ч битгий хий, юу ч битгий ярь, хэн ч биш бай ". Тиймээс чи нэг л байрандаа зогсолгүй амьдралдаа ямар нэг зүйлд хүрсэн, хүрэхийн тулд явж байгаа тохиолдолд шүүмжлэлд үргэлж өртөх л болно. Чи дээшээ явах тусам л шүүмжлэл сонсоно. Иймээс шүүмжлэлд өртөхдөө шантарч сэтгэлээр унах биш харин ч баярлаж бахархах хэрэгтэй Jack :))

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...
This comment has been removed by the author.