Jun 5, 2014

Нас насны онцлог

Нас насны онцлог



Ёооё зовлонтой ч юм аа даа, би энд нэг лаг гар сууцан ооё 18,19-тэй хүүхдүүдийг хараад л "Толгойгоо сэгсэрч" энэ тэр ... За Ганжавхлан гуай та өөрөө тэр насан дээр байгаагүй юу ? Таныг хараад толгой сэгсрэх 30 нас хүлээж байна шүү тэнд !

18-22 нас

Аяа миний аа аарван наайман нас ахиад ирэхгүй ий ... Хаха ёстой барьцгүй нас, мэргэжил энэ тэр сонгоно, аав ээжийн хараа хяналт арай гайгүй болно, арван хоёр цагаас хойш гэртээ орж ирнэ. Хаалганыхаа өмнө зогсоод "Битгий загнаасай" гэж залбирна. За ер нь юу ч болж болох нас бол 19,20,21 ... нас билээ !  "Хүүхэд" биш болчоод байхад хүүхэд зан байн байн цухалзаж "Миа гар" болгоно. Мөнгө ямар их чухал юм бэ ? гэж бодогдоно. Хэн нэгнээс үлгэр дууриал авах гэж оролдоно. Улс төрч, авилгач, танхай нөхдүүдээс өөр хүн харагдахгүй зовооно. Нэг охинд дурлана, зүрх сэтгэл булгилна. Гэнэт амьдрал мангар хурдан бас сонирхолтой болж орхино. Тэр охинтойгоо таарахгүй, бүр ерөөсөө таарахгүй. Тэр нь жам гэдгийг ойлгох ч үгүй. Сална, зүрхэндээ шархны ленттэй хоцорно. Эдгэчээд байхад хүртэл шархны лентээ авахгүй, өөр хүн оруулахгүй ЭМО-роод л солиороод яваад байна. Бүх насаараа нэг охинд үнэнч, салсан ч гэсэн зүрх сэтгэлээрээ түүндээ ... Хаха хаха хаха. Би үүнд Солонгос киног буруутгаж байна. Хэзээ хүүхдүүдэд тийм балай юм зааж өгжийсийн ? За тэгээд ууна, ялангуяа банди нар бол ил далд маш их архи ууна. Эморч нэг ууна, баярлаж нэг ууна, бүх юм утгагүй санагдаж бас нэг ууна ...

22-25 нас

18-тай их сургуульд орсон мангар бацаан 22-той сургуулиа төгсөнө. Хамаатны ганц нэг ах, аав ээжийн найзууд за ер нь хэн нь ч юм гэнэт баахан лаг гарууд гарч ирснээ "Ажил чинь бэлэн шүү" ухааны юм ярина. Монголд ажилд ороход заавал нэг танил тал хэрэгтэй болно. Жаахан биеэ даасан нь "Би ӨӨРӨӨ" гээд том дуугарчихна. Мэрзгэр л дээ тэгээд, шинэхэн ажилтан олигтой цалин мөнгө ч байхгүй, дээрээс хаяа нэг "Хаялга"тай тэгэхдээ нөгөө "Тусгаар тогтноцон" мундаг хүн чинь хамаагүй хаялга аваад байж бас болдоггүй хаха ... Оюутны байрны архидалт, ажлын байрны архидалтаар солигдоно. Ялангуяа төрийн албанд бол шинэ орж ирсэн гаруудыг уулгаад сурцан хэдэн кобра зоолттой. Дотносч хурдан дундаа орохын тулд дагаад л ууж орхино ... Гэхдээ яг "Уухгүй" гээд гүрийчдэг хүнийг хэн ч яаж ч чадахгүй л дээ, нөхөр өөрөө "Оюутны" суурьтай бас бага зэрэг татаад сурцан ер нь бол бичкээн дуртай болцон байдагтаа байгаа юм ...  За яг энэ үе бол ер нийгэмд шингэж эхлэдэг үе. Нам мам ярьдаг болно, болсон болоогүй улс төр мэддэг болно, учраа мэдэхгүй эх оронч болж үзнэ ... Хэд хэдэн ажил солино

25-30 нас 

Эрхэм хүндэт СИНГЛ-чүүдийн хувьд энэ нас бол их тийм ДҮЛЗЭН нас. За госууд нь ч яахав аль хэдийн хүүхэд шуухадтай болоод цайзынхаа нөгөө талд амьдарцгаана. Ажил гэр ажил гэр гэж ярьвал амьдрал их уйтгартай ч юм шиг, авгай хүүхэд амьдрал тэмцэл гэж ярьвал бас мангар сонирхолтой ч юм шиг ... Харин СИНГЧҮҮД ? Үеийнхэн бүгд суугаад явцаан, үлдсэн хэд нь сэтгэлд таарахгүй. Шоудах сонирхолгүй болно "Тээртэй" санагдаж эхлэнэ, уух бас нээх сонин биш болно, ажил хийгээд сурчихаар тэгээд уйтгартай болчихно, амьдрал ер нь их ойлгомжгүй болно. Яахав дээ охидууд Enjoy My Single Life ! энэ тэр гээд л хэсэг явдийн. 30 гартлаа хамтран амьдраад л зөв хүнээ олсон бол насан туршдаа сайхан амьдардаг барууны стиль энд нэг л явж өгөхгүй байна л даа. Бүр 18,19-тэй суудаг байснаа болиод дөнгөж л нэг 22,23-тайдаа суудаг болж байна. Тэгэхээр 30 арай л холдоод байна гэсэн үг, итгэхгүй бол цагаан сараар хамаатнуудаа хараарай бараг "Амар байна уу" гэхийнхаа өмнө "Авгай байна уу" гэх байх шүү за нөхөр ч юм уу ... Уул нь бол нээх асуудал биш зүйлийг хаа сайгүй "Асуудал" гэж хараад байхаар сүүлдээ жинхээсээ асуудал болчжаагаан ...  За тэгээд яахав дээ ганц нэг хүнтэй уулзана, заримдаа унтана гэхдээ л нөгөө 18 насны "ДОГДЛОЛ" үгүйлэгдэнэ ... Энэ насан дээр сингль байхын нэг давуу тал нь нийгэм дээр амжилт гаргах магадлал маш өндөр бас нууц авьяас хобби энэ тэрээ хөгжүүлэх боломжтой ...

За ингээд л бага багаар явж байх шив дээ, миний зураас тулчлаа хаха  

Ч.Ганжавхлан

   

2 comments:

Anonymous said...

22-25 насны хэсэгт нь би багтаад байна л даа. Яг тэгээд таны хэлсэнээр төрийн албанд ч ороод удаагүй байгаа юм л даа. Одоо тэгээд шинэ жил дөхөж байгааг ч хэлэх үү шоудаад явах л байх л даа. Оюутан цагийнхаа занг тавихгүй тэнэгтээд уухгүй гэж хэлэхгүй уугаад явах л байх л даа. Кобранууд нь бас бариад идчих байлгүй уухгүй гэж онгонтвол хаха. Ах нь, эгч нь чиний насан дээр гээд л :D. Тэгээд төрийн албанд ажиллана гэдэг бас л хэцүү ч юм аа даа. Биеэ даах гэж яваа мань мэт бол барахааргүй л санагдаж байна. Тэгээд хүн л болсон хойно аргалаад амьдрах байх л даа хэхэ. Гүэ тэгээд өөрөө өөрийгөө болгоод явж байхаас, эцэг эхээсээ хаялга энэ тэр нэхээд байлтай нь биш 400к цалингаараа амьдрана даа :P

Tse said...

30тай Ганжавхлан еерийн 18тай Ганжавхланд яг юу гэж хэлмээр, юу захимаар байгаагаа бодож байсан уу?