Jun 17, 2014

Асгартал бороо ороосой



Би нэг удаа Сөүл хотод ганцаараа, бүр заримдаа ямар ч зорилгогүй за юу... ганцаархнаа үүргэвчээ үүрчихсэн, guide хийж олсон цөөхөн хэдэн төгрөгөө кармаалчихсан. Юу ч хийхгүй гудамж метрлээд л, тэрэндээ үнэн кайфтай. Юм болгоноос үр дүн хардаг, бүх л зүйлийг төлөвлөж ашигтай талаа бодон явдаг хүмүүс рүү нэг том хэл гаргачихаад үнэндээ л зөнгөртсөн дөө тэнд. Үнэхээр гоё байсан. Бараг хэнтэй ч уулзаагүй. Хөгжим сонсоод л алхаад байсан. Тааралдсан саундаа орж унтчихаад л, өглөө нь 2000 воноор нэг шинэ оймс авч өмсөнө. Ганцаараа казино тоглож цөөхөн хэдэн төгрөгөө улам цөөлнө, тэрнээс нь болж дараагийн бүх планууд үнэн гуриа болох шинжтэй болонгуут нь тэрэндээ бүүр их баясч энтэр. Хүн ихтэй гудамжны жижигхэн кафед орж суун цонхны өмнүүр хурдан хурдан алхах хүмүүсийг ажингаа цаас үзэг гарган юу ч юм бичнэ. Тэндээсээ гараад тэнэж яваад жижигхээн амьд хөгжимтэй бар олсон. Ямар гоё уур амьсгалтай газар байсан гээч. Би урдаа нэг задгай пиво тавьчихсан дагаж дуулаад л. Тэндээсээ гараад дэлгүүрээс кимбаб авч идэнгээ багадаа дуртай байсан банантай сүүгээ авч уусан, намайг сурдаг байх үеийн олон зүйл өөрчлөгдсөн байхыг сонирхсон шигээ ер нь л нэг цоглог нөхөр...

Монгол town их том болсон байна лээ, муу цагийн ажлыг ч ёстой унтах завгүй хийдэг байж дээ. Солонгос амархан газар биш л дээ, 2 цаг метрогоор явжийж нэг самушил дээр очин ажил горьдон сууж суужайгаад өөрийгөө зарж чадалгүй буцаад л метрондоо суудаг байж билээ. Жоохон байсан болохоор юм өргөж даахгүй гээд л намайг авдаггүй байсан юм шиг байгаан, нэг бол туранхай ч байсиймуу бүү мэд. Сая намайг АНУ-д байхад Испанууд Seven Eleven-ий өмнө тэгэж зогсож байхыг харсан. Мажандуны захаас шулцан яс худалдаж авангуутаа дээр нь хэдэн төмс хийгээд битүү саванд буцалгачихад муухан "Араагүү" болчихдог л байж билээ. Одоо бодоход бараг бүх цагийн ажлыг хийж үзсэн байдгийн. Номны үйлдвэрт савлагч, айл нүүлгэгч, машины шилэн дээр реклам наагч, гудамжинд сурталчилгаа тараагч, Seven Eleven-д шөнийн худалдагч, барилга дээр тоосго зөөгч, тоглолтын тайз засагч, баригдаж дууссан барилгын цэвэрлэгч, шөнө буудлуудаар алчуур тараагч, буудлын үйлчлэгч, хувцасны бөөс авдаг жижигхэн хар юм үйлдвэрлэгч, альбумны үйлдвэрт наагч, байшингаа засаж байгаа хүний туслагч, нэг үсэг нь алдаатай хэвлэгдцэн хэдэн мянган картан дээр бичиг наагч, оёдлын үйлдвэрт утас түүгч, орчуулагч… Тэр чинь бас болоогүй хулхидуулна аа, баахан ажиллуулж байснаа “Өө чи 18 хүрээгүй, хууль бус үйлдэл хийсэн байна баяртай” гэж энтэр. Тэр үедээ бол үнэхээр их гомддогсон. Амьдрал утгагүй санагдаад л… тэгснээ аягүй “За ямар амь биш заяа биш” ооё аягүй өөрийгөө зоригжуулцан. Нэг удаа л харин санаанаас гардаггүй юм. Бас нэг хэвлэлийн үйлдвэр мөнгөө өгдөггүй, ядаж байхад тэр үед хэл муутай олигтойхон хэдэн үг дуугарчиж чаддаггүй. Бараг шөнөжингөө үгээ бэлдвээ. Өглөө нь үйлдвэрийнх дарга руу шууд ордог байхгүй юу. Дуржигнуулж гарсан, өө юу юу ч билээ “Оюутан хүний цаг болоод хөдөлмөрийг мөлжлөө, би танай энэ муу оронд чинь… би бүр шөнө ажилласан шд тэгэж яриул… аягүй холоос метронд сууж ирээд л байхад зүгээр мөнгөө өгчихгүй байн байн явуулаад л, цаг хичнээн үнэтэй билээ, хар холоос эрдэм сурах гэж ирсэн оюутны хөдөлмөрийг мөлжиж суудаг ийм балай захирал байдиймуу?…” … авч өгсөн байгааз ? Тэр дарга нэг ч үг дуугараагүй, дуугай сууж суужийснаа, хэлтсийн даргаа дуудаад “Энэ хүүхдэд яг одоо мөнгийг нь бодоод өг” гэж хэлчихээд яваад өгч билээ. Дахиж би тэр үйлдвэр дээр очоогүй, дараа нь харин тэр хэлтсийн дарга баахан загнуулсан гэсэн, тэгээд зөндөө олон мөнгөө авч чадаагүй Монголчуудын мөнгийг нь өгсөн гэсэн хэхэ. За за тэр мэр ч яахав дээ, Монгол хүн л болсон юм хойно очсон газраа яаж ийгээд зохицоод л амьдарчихдаг юм. Хаяа хаяахан хөлсний муу өрөөндөө цуглан компьютероосоо Хурд, Харангын дуу тавьчихсан хэдэн шил пиво уунгаа нутгаа дурсана. Хүмүүс жаахан буруу ойлголттой тээ, гадаад яваад л баяжаад л, тасраад л… тийм юм байхгүй л дээ, харин ч гадаад явсан нь илүү их зүтгэж тэмцэж амьдардаг юм л даа. Тэд нар л хөдөлмөр хөлсөө валют болгон хувиргаж Монгол эх орон руугаа шилжүүлдэг шдээ. Хүүхдүүд нь энд тэгсэн чинь тэр үнэ цэнэтэй мөнгийг зөв үрж чадаж байна уу үгүй юу бүү мэд. Өөрсдөө очихоос нааш ухаарахгүй л байхаа даа. Хөлсний умгар өрөөнд амьдран, харийн хүний өмнө бөхөлзөж, хэтэвчээ танан танан байж хэдэн төгрөг хураан хүүхэддээ IPAD эд нар явуулж л байхийн. Их л баяртай байдаг байхдаа хүүхэд нь баярлана гэж бодохоор. Хүүхэд нь харин яг тэгэж ойлгоод гамтайхан эдлээсэй. Хөдөлмөрлөж биш хулгайлж амьдардаг хүмүүсийн хүүхэдтэй барьцаад илүүг хүсэх вий дээ.

Гэснээс асгартал бороо ороосой, бүр албаар нэг норох юмсан.
Ч.Ганжавхлан

2 comments:

Anonymous said...

Haaya Haaya untahiinhaa umno nomnoos chin unshchihaad untdag durtai bichweruudiin maani neg baina. Bas minii hairtai Zurag maani bna :)

Maggie O said...

Тийн шүү. Гадаадад амьдарч байгаа бол жаргалтай, өаян цатгалан байдаг гэсэн ойлголтоо авч хаяаасай зарим хүмүүс. Харин ч өөрийн чинь хэлдэгээр өдөр бүр бэрхшээлтэй тулгарч, нутгаа, гэр бүлээ санаж, хүчээ шавхагдтал амьдралых төлөө зүтгэж явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо л муу аав ээжийгээ хүний нутагт ямар их хөдалмөрлөн байж биднийг хангалуун амьдруулж байсныг ойлгож эхэлж байна.....