Mar 9, 2009




Агуу бүхэн надад энгийн санагдана , харин энгийн бүхэн надад агуу санагдана.Агуу бүхэн амьдралаас өөрөөс нь урган гардаг ажээ.Харин энгийн бүхнийг хүн бүтээх гэж оролдоно.Тэгэхээр би ч болоогүй байна даа.

"Цаасан цонхыг 
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хичнээн хүйтэн" 

Энэ бол японд төдийгүй дэлхийд алдартай хайку 
Энэ Хайкуг нэгэн эгэл жирийн япон бүсгүй бичсэн гэдэг.Дээр үед японы байшингууд цаасан цонхтой байжээ.Энэ бүсгүйн хүүхэд нь цаасан цонхыг байнга хуруугаараа цоолон завсар гаргана.Ингэх тоолонд нь өвлийн жихүүн хүйтэн салхи гэрт орж ирж тэднийг дааруулна.Төд удалгүй түүний хүүхэд нь золгүй өвчнөөр хорвоог орхижээ.Зовж шаналсан бүсгүй бяцхан үрээ санан гансрахдаа энэхүү хайкуг бичсэн гэдэг.Бүсгүй нэрд гарах гэсэндээ энэ хайкуг бичээгүй нь хэнд ч ойлгомжтой.

Агуу юм бүхэн амьдралаас өөрөөс нь урган гардаг , агуу зүйл бүхэн амьдрал өөрөө байдаг.

3 comments:

ntsetsbold said...

Би бол нэг их сайн ойлгохгүй л юм байна. Гэвч надад ч гэсэн өмнө иймэрхүү бичлэг зөндөө байдаг байлаа. Зөвхөн өөрөө л ойлгохоор.

Яг нэг гэнэт зурвас гээл ороод ирдэг юм. Тайлбарлахад их хэцүү. Тэгсэн мөртлөө үнэхээр сайхан. Аа нээрээ тийм юм байна шүү гэмээр нэг тийм мэдрэмж. Тэгээд тэрхүү мэдрэмжээ бусадтай хуваалцахыг их хүсдэг. Нэг удаа би "Найз нараараа авахуулсан зургийг харахад надаа маш их баяр хөөр , мөн маш их гуниг мэдрэгддэг" гэж нэг бичлэг оруулж байж билээ. Үүнийг л зүгээр л хүмүүстэй хуваалцах гэж л оруулсан байсан юм. Яг тэр үед надад үнэхээр тайлбарлахад хэцүү мөртөө маш сайхан нэг зурвас ухаарал хаб гээл орж ирж билээ.

Чи ч гэсэн нэг юмыг хэн нэгэнтэй хуваалцахын хүссэн бололтой. Гэвч юу гэдгийг мэдэхэд их хэцүү.

Таалагдаж байна аа. Бичээд байгаарай. :)

Anonymous said...

haanaa avsanaa bichih bas neg soyol shuu dee. chi iim lag lag yumnii tuhai bichsen mortloo ene nomnoos avav geed bichchij soyol alga uu? ene bichsen yumiig chin dongoj saya neg tailartai haiku-nii nomnoos unshsan. ooroo bichsen yum shig l avaad hayah yumaa

Anonymous said...

za za arai hatuu ug helchih shig bolloo. goyo bichdeg yum bna tsaashdiin ajild chin amjilt husii!
iimerhuu yumiig daraa anhaarj bgaarai ene bol neg torliin hulgai gdgiig medne biz de