Mar 5, 2009

Учрыг нь олохсон энэ амьдралын.



Юу ч хийсэн утга учиргүй мэт санагдах энэ байдлаа яалтай нь билээ би.Өндөр байшин, компьютер,хурц гэрэл,худлаа инээх хүмүүс .... Бусдыг нь биш юмаа гэхэд ядаж хар амиа бодоод ганц өөрийгөө ч болтугай аваад энэ бүхнээс холдох юмсан.Хамгийн энгийн амьдралтай, байгалтай хамгийн ойрхон тэр л газрыг олж амьдрахсан.Хиртэйгээ зууралдан хэдэн ч хоногоор хамаагүй элдэв ном шагайж хэвтэхсэн.Багынх шигээ хол газар алхаж үхрээ хурааж ирэхсэн.Замдаа ам ангаж хүйтэн булгын ус залгилахсан.Намайг магтахаар би их баярлаж , намайг муулахаар миний буруу байсан ч надад их муухай санагдах юм.Заримдаа өөрөө өөрийгөө магтаж ч үзэх юм.Энийг хүмүүс аягүй бол буруу зан , муу зан гэх байхдаа.Би тэгэхээр нь бурууг зөв болгох гэж , муугаа сайн болгох гэж өөрийгөө засах гэж оролдох ёстой гэж үү ??? Үнэхээр муу зүйл мөн бол надад их гай тарина биз , тэгээд ирэхээр би өөрөө аяндаа ухаараад болино биз.Сайн сэтгэлт та бүхэн минь л намайг тайван орхиж үз , би энэ насандаа бусдад туслаж чаддаггүй юм аа гэхэд гай тарихгүй амьдарч чадна.Ингэж бичих тусам улам л хөдөө тосгон уруу явахыг хүснэ.Солонгос хэлний ч юм уу багш болоод нэг суманд хуваарилагдах юмсан.Өдөр нь хичээлээ заачихаад л орой нь голын эрэг дээр нутгын ардтай элдвийг хуучлаад л.Амралтын өдрөөр уул усаар зугаалаад л... Байгал эх намайг элдвээр сонжиж буруу зөвийг минь ялгах гэхгүй.Намайг муу хүн гээд надаас булгын усаа харамлахгүй , намайг сайн хүн гээд тэнгэрээс жимсээр бороо оруулахгүй.Миний өвөө их өөрийгөө магтах дуртай хүн байсансан , бас хүнд гэмгүй худлаа залчихдаг ч хүн байсан юм.Өвөө минь урмаар амьдардаг хүн байжээ.

3 comments:

Anonymous said...

Таалагдаж байна. Цааш нь бичээд байгаарай. :)

Bolor Dulambayar said...

goyo l sanaa bna, demjij bna.

Otgoo said...

Яг л ингээд зугтаамаар санагддаг шүү. Энэ мөрөөдөл надад ч гэсэн байдаг.Хэтэрхий их ажил, өөрийгээ нууж худлаа инээх, бие биеэ гоочлох хүмүүс,...үнэхээр залхаж байна шүү. Харин өвөөгөө чи гэмгүйхэн hichihsen байна хэ хэ. Яг л сөрөг хүн шиг тэдний нэг гэсэн утгаар биччиж!!