Jul 11, 2009

Хариуцлага

Би өнөө өглөө дугуйгаа авах гэж байгаад хажууд нь байсан өөр нэг дугуйг унагаж орхив.Би бусдын дугуйг унагасан учраас босгож тавих л хэрэгтэй.Гэтэл нэг хөгшин настай эмгэн зам дээр хальтираад уначихлаа гэж бодьё.Уул нь чи асуултгүй эмээд туславал сайнсан , гэхдээ чи заавал туслах ёстой бол биш.Учир нь чи түүнийг түлхэж унагаагаагүй.Нийгмийн ухамсар,хүний хүмүүжил талаас нь харвал эмээд туслах нь зайлшгүй зүйл боловч , үүрэг хариуцлага талаас нь авч үзвэл хэн нэг хүн эмээ өөрөө хальтирч унасных нь төлөө хариуцлага хүлээх учиргүй юм.Нийгмийн аль ч гишүүн хувь хүн ба олон нийтийн эрх ашигт халдаж болохгүй , үүний адил хэн нэгэнд тус болох ч албагүй.Ялгаа нь эхнийхийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ харин хоёр дахийг нь зөрчвөл хуулийн хариуцлага хүлээхгүй.Хуулиар бол эцэг эх нь хүүхдээ насанд хүртэл нь асарч хандах үүрэгтэй байдаг , харин хүүхэд нь том болоод эцэг эхээ харж хандахгүй хог дээр хаясан ч болно.

Ядарсан муу ахад чинь хорвоо дээр чамаас өөр хүн үгүй , ахын чинь бие нь тааруу дээр нь ганц аяга хоол ч авах мөнгө үлдээгүй.Чи л ахдаа туслахгүй бол тэр өлсөж үхнэ,тэгнэ гэдгийг нь ч чи маш сайн мэдэж байгаа.Харин чи бол бэл бэнчинтэй баян чинээлэг хүн.Гэхдээ чи албаар ахдаа туслаагүй.Ах чинь өлсөөд үхчихлээ.

Жинхэнэ алуурчин чухам хэн бэ ????

No comments: