Jul 11, 2009

Чихтэй бүхэн сонсоцгоо

Чихтэй бүхэн сонсоцгоо , өнөөдрөөс эхлээд бүх зүйл өөрчлөгдөх болно.Учир нь шинэ зарлиг гарсан.Тэр мэдээг одоо би чухам л зарлана, уншина, таниулна.Би бол урт хар чихтэй , ай !!! чухам л аймшигтай , цагаан саарал өнгөтэй эзэнгүй сургуулын харанхуй коридор , улаан галт нүд,чимээгүй ширтэх өвгөн шулмас.Манай тамын оронд айхтар юм болсон.Бариад ирсэн , тийм ээ бариад ирсэн !!! нэгийг ч үлдээлгүй барьсан.Ай даа чи ч төсөөлөхгүй дээ.Эрлэг номун хаан тэгээд тэр өдөрт нь зарлиг гаргасан , зүгээр л алаад өгсөн.Есүс , Будда , Далай лам , Аллах тэнгэх хээ ер нь тэгээд Жанрайсагийг гандангаас нь , Обамаг цагаан амбаараас нь , Энхбаярыг Их тэнгэрийн жалганаас нь , Аргог их дэлгүүрийн 3 давхраас нь зүгээр л хамсан ёстой самарсан.Маргааш бүгдийг нь цаазлана харин би одоо бүх ертөнцийн шинэ хуулыг та бүхэнд уншина.

Тамын орон Диваажинг ялсан.Олон мянган жилийн хорсолт дайн өчигдөр дууссан.Одооноос тамын хаант улсад шинэ дүрэм үйлчилнэ.Мөрдөөгүй нь үхнэ дагасан нь хожно.Шинэ хуулын ерөнхий логик маш энгийн.Там диваажин болж хувирсан учраас тамд очсон бүхэн жаргана,диваажинд очсон нь зовноТэгэхээр тамд очихын тулд үтэр түргэн өөд болох хэрэгтэй.Очоотих л юм бол Ээгий өвөө чинь чамайг тосож аваад л чи тэнд бөн бөн бөмбөрөөд л , дахиж төрөөд л залуужаад л , ааруул идээд л , Ээгий өвөөгийнхөө мөөмийг хөхөөд л тугал шиг угзчаад л ….

Тэгэхээр хүн төрөлхтөн та бүхэн сонсохтун.Үтэр түргэн үхэцгээ , гамшигт энэ ертөнцийг орхицгоо.Та бүхний тамд очих хугацааг түргэсгэхийн тулд Эрлэг номун хаан маш том уралдаан зарласан.Уралдааны дүрэм ойлгомжтой бөгөөд энгийн.Хэн хүн төрөлхтнийг хамгийн хурдан үхүүлэх арга бодож олсон , түүнийгээ ажил болгосон нь уралдаанд өндөр оноо авна.Хамгийн гол нь үр дүн болоод цаг хугацааг чухалчилж үзнэ.Уралдаанд амжилттай оролцогсдыг гайхалтай шагнал хүлээж байгаа.

Энэхүү явдал одоогоос 100 жилийн өмнө болоод өнгөрчээ.

Цочирдмоор уг мэдээг сонссон хүн төрөлхтөн эхэндээ үүнд итгэж чадахгүй байж гэнэ.Гэвч энэ зарлиг аажмаар биеллээ олж , хүн төрөлхтөн өөрийн эрхгүй үүнд итгэх болж аажим аажимаар уусан шингэж эхэлжээ.

Зуу гаруй жил үргэлжилсэн энэ уралдааны үр дүнг өнөөдөр би та бүхэнд товчхон танилцуулья.Зууны шилдэг хүнээр тодорсон зарим нэг хүний ясыг өндийлгөе.

Хүн төрөлхөн эхэндээ хүн алах тал дээрээ туршлагагүй байлаа , тиймдээ ч чухам л буудаж унаган тэсэлж дэлбэлээд тэнэгтэж өгөв.Тэгснээ баахан зэр зэвсэг үйлдвэрлээд л сүүлдээ бүр байшин майшин мөргөж ойчоод л орилж бахираад л ..... Гэхдээ бас бүр ч үр дүнгүй байсангүй бас л овоо хүн алаад орхив.Мао Цэ Дун , Сталин , Ленин эд нарын зүтгэлтнүүд харин овоо дэвшил гарган үзэл суртлийн мунхруулах хувьсгал өрнүүлэн ард түмний нэр барьж овоо хэдэн ард түмнийг цааш нь харуулав.

Олон арван жил ингэж муйхарласний эцэст тамирчид овоо туршлагажиж сая нэг үр дүнтэй арга бодож оллоо.Энэ бол өөрөөр нь өөрийг нь алуулах арга юм.Энэ арга бол үнэхээр хувьсгал хийж чадсан юм.Арга тодорхой болонгуут , үйл ажиллагаа ч эрчимтэй өрнөж дэлхий даяараа уралдаанд идэвхтэй оролцож эхэллээ.Тэр даруй ар араасаа шилдэг шилдэг бүтээгдэхүүнүүд тодрон гарч тэдний дунд өрсөлдөөн хүртэл үүсээд авав.Зарим нэгээс дурдвал архи , тамхи , бохь , шиколад , хар тамхи ..... Энэ уралдаанд миний эх орон чухам л аврагуудтай зуузай холбож явна.Өөр хэний ч толгойноос гарахгүй 1000 архи хэмээхийг “Өвгөн” хэмээх нэгэн залуухан эр нээж олж 25 настай залуу хэрхэн 5 жилийн дотор өвгөн болж хувирч болдогийг өөрийнхөө бие дээр туршин үзүүлж дэлхийд шуугиан тарив.Үүнийг нь дэлхийн хүн амын дундаж наслалтыг богиносгох төвөөс сайшаан үнэлж , уг бүтээгдэхүүнээ брэнд болгон хөгжүүлэхэд нь зориулж мөнгөн болоод шингэн тусламжийг хайр найргүй үзүүлэв.Энэ мэтчилэн миний муу жижиг улсаас авахуулаад дэлхийн бүх л улсын эрдэмтэд хэрхэн хүнийг богино хугацаанд үр дүнтэй үхүүлэх тал дээр судалгаа хийн толгойгоо гашилгана.Тэдний хамтын ажиллагааны үр дүнд олон сайхан үр дүнтэй аргуудыг нээн олж хэрэгжүүлж эхэллээ.Ер нь бол тэгээд алаад хаяцан дөө , өнөө муу дэлхийгээ цоолж нэг үзлээ , яг хүзүүн дээрээ озуулцан юм шиг хэлбэртэй нүх гарахаар нь билэгшээж озоны цоорхой хэмээн нэрлэв.Нийгмийн стрессийг нэмэгдүүлж туйлд нь хүргэн хүмүүсийг өндөр байшин дээрээс үсрүүлж үхүүлдэг нэлээд дажгүй аргыг Япон улс бодож оллоо.Гахай тахиаг хөл нүцгэн шалан дээр баахан явуулж байгаад ханиад хүргээд тэндээсээ хүнийг олноор хомроглон алдаг гайхалтай сайхан халдварт өвчин гаргаж аваад тарааж эхэлж байна.Байгалын нөөцийг үтэр түргэн идэж дуусгаад тэгээд бүгдээрээ зэрэг өлсөж , цангаж , турж үхье гэсэн 150 жилийн төсөл нэгэнт батлагдаад хэрэгжиж эхэлж байна.Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд миний сурч байгаа орон (Хятад) асар их хувь нэмэр оруулан харсан бүхнээ идэж устган, бүр сүрхий байгалийн баялагт тооцогдоод байхааргүй хорхой , гүрвэл , голио мэтийг хүртэл идэж чухам л идэвхийг үзүүлж байна.Харин Тайванчууд арай ухаантай санаа бодож олсон нь дөнгөж төрсөн хүүхдийг идэх байлаа,бүр мөлжиж.Тэгвэл нас нь уртсаж залуужин улам олон хүүхдийг идэж утсан чинээ амийг нь таслах боломжтой болох учир сайн хэрэг гэнэ.Энэхүү мэдээллийг өөрийн нүдээр би анх хараад миний муу хүн төрөлхтөн тэр уралдаанд түрүүлж,мөнхийн жаргалант тамын ордонд зочлохыг хичнээн их хүсэж мөрөөдөж байгааг нь сая ойлгосон юм.Энэхүү үнэнийг улам сайн ойлгоход хүүхдээ гэдсэнд нь хөнөөж байгаа тэдгээр “бяцхан” эхчүүд , мөн хэрхэн амьдрах замыг нь зааж өгөлгүй худлаа цэцэрхэхээс өөрийг үл мэдэх тэдгээр “том” эцэг эхчүүд асар их нэмэр үзүүлж билээ.

Ийнхүү нийтээрээ нэг л зүйлийн төлөө зүтгэж байгаа хүн төрөлхтөн , хүсэл зориг нэгт ахан дүүсээ харахад өөрийн эрхгүй сэтгэл догдолж үнэхээр байз суухын аргагүй байлаа.Бусдын үлгэр дууриал болон , бусад ямар ч улсаас дутахгүй үхэл рүү амь тавин тэмүүлж байгаа Монгол улсаа харахад үнэхээр хэлэх үг ч олдохгүй байлаа.Хүн алж,хулгай хийн,авилгал өгч болоод авч байгаа тэдгээр баатар эрсийнхээ ариун цагаан гарыг харахад “Баярлалаа анд минь чамд” гээд чангаас чанга атгаад авмаар санагдана.Ядуу буурай ард түмнийгээ улайм цайм доромжилж , мэдэхгүй болоод мэдлэггүй бас мэдлэг олохыг хүсээд ч тэр боломж нь олдоогүй тэр л нийгмийн олонхи болсон энгийн болоод мөрөөрөө хүмүүсийг “Тэнэг Масс” гэж нэрлэж гутаана. Гэхдээ яг л тиймийг нь ашиглан , үнэндээ тэдний л ачаар эрх мэдлийг гартаа авсан мөртлөө , эргээд нүүр лүү нь нулимж , гэргийг нь шал арчуулж , эхийг нь гудамжинд мөлхүүлж , таван цаасны өмөн сөхрүүлж , ажлаас нь халж , архинд оруулж ,бас авсанд нь оруулж байгаа тэдгээр “Гайхаад баршгүй” буянтай “Монгол Баатрууд”-аа харахад бүр байнга хараад л баймаар сайханыг нь яана.Ийм л сайхан буянтнууд минь хамгийн түрүүнд тэр “Тамд” очоосой билээ.Хурдхан л очоосой.Аз жаргалынх нь оронд баяртайгаар үдэхсэн.Харин хүн төрөлхтөн бидний агуу их хүсэл зорилгын эсрэг , бусдад “Сайн хүн” гэж жигшмээр муухайгаар нэрлэгдсэн тэр л хүмүүс “Диваажинд” очоосой.

Бяцхан дүү минь , чи юунаас ч битгий ай.Ухаан орсон цагаасаа эхлээд л ууж эхэл.Аав ээж , ачлалт хүмүүс ардын багш энэ бүхнийг ор тас март.Улс орон , нутаг ус энэ бүхнийг ч зүгээр л нулимж орхи.Чамайг аугаа их ирээдүй хүлээж байна.Чадал чинь хүрвэл хүн ал.Хүрэхгүй бол өөрийгөө ч болтугай ал.Биеийн дасгалаас хол бай , бэлэн гэсэн бүхнээр ходоодоо дүүрэг , гоё кола уу , бохь зажил , бүхнийг умарт , мансууран цэнгэ , байгаа зүйлдээ хэзээ ч бүү сэтгэл хана, бусдынхыг булаагаад ч болтугай бүхнийг өөрийн болго.Тэртэй тэргүй хүн төрөлхтөн өнөөдөр ийм л зүйлийн төлөө бүхнээ золиосолж байна.Мөнгийг шүтэж амьдар,хүн чанарыг мөн чанартай нь булшилж орхи.Чи аугаа хүн болох хэрэгтэй.Би чамайг ард түмнээ зовоосон улс төрч, байгаль орчноо хордуулсан бизнесмэн , эхнэрээ зоддог эр нөхөр, ээж ааваасаа архины мөнгө гуйсан гуйлгачин, найз нөхдийнхөө итгэлийг алдсан “худлаа” том дуутай эр болоосой гэж чин сэтгэлээсээ ерөөж байна.

3 comments:

Jasper said...

Үнэн үг шар тос, шар тосыг аманд орохоор хэлээрээ түлхэж болдоггүй юм гэнэ билээ, залгиад хаясан. Үүлтэй тэнгэрийн доогуурхань, үзүүртэй модны дээгүүрхэнь үнэлүүштэй сайхан үгсийн хэлхээг би цувуулаад залгихдаа бөөндчихдлөө. Сайхан болжээ. Тэр дундаа там диваажин хоёрыг сольдог санаа бол үнэн SUPER

Үлмэдэх said...

Ерөөл бат оршиг гэсэн, хэхэ
Одоо бодуул гэмгүй гэлдэрч байгаад гэгээн алсад одчих санаатай яадын байгаан болдо.

Bayarbaatar said...

sain buyan hiij awku bol uheed tamd unahiim bshte gess