Feb 21, 2014

Үнэнийг өгүүлэх нь



Жавхаа найз минь юу байна даа ? Маш их зүйл болоод өнгөрлөө, болсоор ч байна чи ингэхэд юу бодож сууна ? Хэн ч сонирхохоо больсон блог хуудас минь чамаар ингэхэд сонин юу байна даа ?

Юуны өмнө бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна, учир нь би хүний хийдэг л алдааг хийж явдаг л замаар явж байна гэж өөрийгөө бодно

Facebook дээрээ сайхан инээсэн зургаа тавьсан эрч хүчтэй залуу. Гэтэл үнэн хэрэгтээ би ямар байдалтай байсан бэ ? Би өвдсөн. Олон сараар өдөр шөнөгүй өвдөж олон ч удаа эмнэлгийн орон дээр шөнийг өнгөрөөсөн. Одоо ч ялгаагүй эдгэрээгүй сууна. Түмэн олны өмнө өвчин зовлонгоо дэлгэж ялархаж сууна гэдэг үнэндээ өөдтэй хэрэг биш юм. Яахав миний бичсэн зүйлсээс урам авах нь авч, урагшаа алхах нь алхаж л байг. Тэглээ гээд би "Өвдлөө" гэж гонгинож суух нь хэнд ч хэрэггүй.

Харин энд бол "Гонгиноно оо", учир нь ядаж л бусдын үзэл бодлыг хүндэлдэг юмны зах зухаас ойлгодог хүмүүс блог уншдаг гэж би боддог. Тэгээд ч 2 жил шахам хэрэглээгүй энэ хуудсыг хэн л сонирхов гэж дээ …

Жавхаа, юунд ч санаа зовохгүй эрүүл саруул кофегоо оочин гадаа нарлан суух өдөр ойрхон байна. Тэгээд ч энэ олон сарын өвдөлтийн ачаар чи бид 2 өчнөөн зүйлийг ойлгож авсан шүү дээ. Алдар нэр ямар хоосон болох, мөнгө цагаа тулвал асуудал шийдэж чаддаггүйг, хүн өөрөө л өөртөө тусладаг гэдгийг, гэр бүл найз нөхөд ямар чухал болох, дэмий бусдыг гомдооно гэдэг өөрт зовлон авчирдаг гээд олон зүйлийг чи бид 2 ойлгож авсан.

Намайг таалаад өг гэж хэнээс ч би гуйгаагүй, намайг тайван байлгаад өгөөч гэж би одоо гуймаар байна. Ойлгомжгүй олон шагнал авчирч өгсөн, одоо би тэр хэвэнд нь цутгагдаад хөшөө мэт бэлгэ тэмдэг болон зогсох ёстой гэж үү ? Үгүй биз дээ ? Гэтэл хүмүүс "Чи шүү, чи шүү" гэж амаа мэдэн орилж байна. Би өөрийгөө энэ утгагүй хийрхлээс татаж авах ёстой.

Нэг үгийг 1000 дахин давтан хэлвэл үнэн болдог гэсэн. Тэгвэл үнэхээр би цаас гаргаж байгаад 1000 удаа намайг эрүүл болгоод өгөөч гэж бичихэд ч бэлэн байна. Гэхдээ би өөдрөг байгаа гэдгийг та ойлгоорой /Та энэ тэр гэж бичээд байгааг бодоход хэн нэг нь уншиж магадгүй л гэж хальт бодсон хэрэг/, тэглээ гээд "Хурдан эдгээрэй" энэ тэр гэсэн зусар үг битгий үлдээгээрэй …

10 comments:

Enhjin Lydia said...

Сүүлд блог нээснийхээ дараа ихэнх постуудыг нь уншсан. Харин хэрэглэхээ болиогүй байсан байна хэхэ.

Anonymous said...

Hurdan edgereerei gedeg chn zusar ug gejuu ugui ee zalu mine ter hen buhen dotoroos chine uneheer chamd sana zowson hun bas bn shde.

Anonymous said...

Чамтай хамт 1000 удаа Жавхааг эдгээгээд өгөөч гэж бичихэд бэлэн байна

Frank said...

Миний хувьд өвдөлт нэгэн том сэргэлт авчирдаг мэт санагддаг юм. Шилжилтийн насандаа гэнэт хүнд өвдөж эмнэлэгт 2 сар, гэртээ нэг сар нийт гурван сар хэвтэрт байж билээ. Тэгээд хичээлдээ ормогц амьдралыг арай өөр талаас нь харж, ажиллаж, сурч эхэлсэн. Харин арай сүүлд алдар хүндийн оргилд нэлээд дөхөж, хувийн амьдралын замналаа эхлүүлсэн үедээ бас тархиндаа хүнд гэмтэл авч үхэл амьдралын заагт бас нэгэн сар хагасыг эмнэлгийн орон дээр үдсэн... Тэр бүхэнд нэг л зүйлийг маш сайн ухаарсан нь гэр бүл, ойр дотны хүмүүс. Тэд үгүй бол, тэдний халамж, хайр үгүй бол би гэдэг хүн хэн ч биш. Тиймээс өдөр тутам анзаардаггүй тэр л зүйлээ олж харж, өөртөө нэгэн том сэргэн мандалтыг тунхагласан гэх үү дээ.


Ер нь амьдралын хэмнэл хурдсаад, олон дунд шахцалдан урагш тэмүүлж яваад нэг бүдэрч унаад хаана ирчихсэнээ тухтай харах ч бас зүгээр. Харин удаан тэндээ хэвтэж л болохгүй. Учир нь урсгал чамайг үгүй хийчихнэ!

Залуу минь чамайг сайн гэдгийг мэднэ. Гэхдээ үүнээс илүү сайн байж чадна гэдэгт чинь би бас эргэлздэггүй!!

Anonymous said...

Чиний бичсэн шиг чинь өвдөлт болон сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр мэдэрч туулсан хүмүүс чамайг маш сайн ойлгоно.
Би ч мөн чамшиг хэдэн сараар өвдөж байсан, тэр үед л хүн өөрийгөө болон бусдыг ойлгодог.
Бурхан цаанаас нь зурчихсан мэт чи тэр шаналал зовлонг даван туулах ёстой мэт амьдралд ийм зүйл тохиолдох нь бурхны зураг шиг л санагддаг.
Чиний тухайд гэвэл чи олонд дуу хоолойгоо өргөж чаддаг, бусдад үлгэр дууриал болж чаддаг, чи бусдад хэрэгтэй болхоор бурхан чамд бас зарим зүйлийг ойлгуулахын тулд хэсэгхэн зуурын өвчин шаналалыг өгсөн болов уу л гэж би бодож байна. Хэсэгхэн хугацааны дараа эргээд харахад чи өвдөж шаналж байсандаа ч талархах өдөр ирнээ. Удахгүй л хамгийн дуртай кофегоо уун наранд нарлаж суухдаа чи амьдрал ямар сайхан болохыг амьдрал чамд бэлэглэсэн бүхэнд талархаж суух болно. Үнэхээр л чиний бичсэнчлэн хэн ч биш чи өөрөө өөртөө л тусалж чадна. Хүн бүхэнд нас явах тусам амьдрал үзэх тусам бүх зүйлд дархлаа суунаа :) Хүний сэтгэл санаа бодол санаа үнэхээр хүчтэй, чи эдгэрнээ л гэж бодвол эдгэрнэ. Тийм болхоор 1000 удаа битгий хэл 100 мянган удаа ч хамаагүй би эдгэрч байна гээд бичээрэй. Бодол биеллээ олдог хүсэл биелдэг.

Sarnai said...

Таны тэмдэглэлийг ч бас хүмүүсийн сэтгэгдлийг ч уншлаа. Тиймээ эрүүл мэнд гэдэг энэ амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн шүү. Би танд хэлж байсандаа, санаж байгаа үгүйг мэдэхгүй ч эрүүл мэнд гэдэг хамгийн чухал юм шүү. Өвдөхийн цагт л эрүүл л байвал дэлхийг ч өргөх хүч чадалтай болдог юм байна даа гэж хүмүүс боддог. Тэгээд эдгэсэн хойноо энэ бодлыг мартах үе ч байдаг. За тэгээд өвдөнөө гэдэг чинь хүнд маш их ухаарлыг хайрладаг юм шиг байгаа. Эрүүл байх энгийн зүйл бол сэтгэлээрээ л эрүүл байх хэрэгтэй шүү. Сэтгэл санаагаа л өөдрөг байж гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгийг авч сайхан үгсийг нь сонсох хэрэгтэй. Маш их урам зориг өгдөг юм аа. Удахгүй цоо эрүүл болоод цоглог явах нь тодорхой. Сэргэн мандалт айсуй...

Unknown said...

Миний бодлоор өвчин бол сэтгэлийн тайван бус байдал,шаналал,үзэн ядалт,сэтгэлд хуримтлагдсан бүх л сөрөг энерги хуримтлагдаж,өвчнийг үүсгэдэг юм шиг санагддаг.

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Odoo bol tsoglog l bgaa bz dee tiimee

Anonymous said...

Инээгээрэй! :)